УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тус ажлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Цагаатгах ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссоос 2018 оны есдүгээр сарын 5-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар …
Нийслэл
September, 2018
-
6 September
Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас буцаан татлаа
НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа. Хуралдаанд С.Амарсайхан, Н.Батсүмбэрэл, Б.Цолмон, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа, С.Эрдэнэтуул нар оролцов. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй албаны төлөөлөл оролцож, холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнгийн тухай” мэдээллийг …
-
1 September
НИТХ-ын дарга С.Амарсайхан Нэгдүгээр сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцлоо
Өнөөдөр 9 сарын 1-ны өдөр. Энэ өдөр шинэ хичээлийн жил эхэлж, сургууль цэцэрлэг хүүхэд багачуудын дуу хуураар бялхдаг. Энэ удаагийн шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллах бөгөөд тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллах юм. Мөн урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд шинээр элсэн орохоос …
August, 2018
-
31 August
Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбай Налайх дүүрэгт баригдана
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд өчигдөр дүүрэгтээ ажиллалаа. Тэрбээр, юуны түрүүнд Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга …
-
31 August
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Жишигт гудамж”-тай танилцлаа
“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зарласан. Тэгвэл өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Гансэлэм, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга н.Оргил-Эрдэнэ, инжинер н.Хөвсгөл нар Баянзүрх дүүргийн 17-р хороонд …
-
29 August
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг товлов
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа.Тэргүүлэгч С.Мөнхчулуун, П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Цолмон, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл нар тэргүүлэгчдийн хуралд оролцлоо. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцон холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн …
-
28 August
Kоосэнгийн цуврал сурах бичгүүдийг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хүлээлгэн өглөө
Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаагийн санаачлагаар Коосэнгийн суралцагчдын сургалтад ашиглах төдийгүй инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Коосэнгийн цуврал сурах бичгийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өнөөдөр гардууллаа. Дээрх сурах бичгүүдийг Японд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй Коосэн технологийн коллежууд сургалтдаа ашигладаг бөгөөд зохиогчид нь Коосэнгийн мэргэшсэн, эрдэмтэн багш …
-
28 August
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардууллаа
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоосон. Заагдсан байршлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8-р хороонд “Гангар инвест” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны барилга баригдах газарт хашаа байшинд амьдарч байсан газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн юм. Түлхүүр …
-
25 August
Улс төрийн хилс хэрэгт холбогсдод нөхөн олговор олгох шинэчилсэн хуулийг танилцуулах уулзалт боллоо
8 сарын 23-ны өдөр Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордны 14 давхарт байрлах хурлын зааланд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх талаар танилцуулга хүргэн, мэдээлэл солилцож хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлэх …
-
23 August
Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах ажлыг эхлүүлнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал болон холбогдох албаныхан, Израил Улсын “Карассо Шинжлэх ухаан технологийн төв”-ийн захирал профессор Нэтзак Фарбиаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Үндэсний Парк байгуулах талаар санал солилцов. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Шинжлэх ухааны хөгжлийг дэмжихгүйгээр улс орон хөгжихгүй. Та бид Улаанбаатар хотод Шинжлэх ухааны …
-
16 August
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулахтай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 280 гаруй хүн оролцсоны 60 орчим хувь нь иргэд, худалдаа эрхлэгчид, 40 орчим хувь нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл байлаа. Төр захиргааны байгууллага, иргэд, худалдаачдын дунд зөрчил маргаан үүсгэдэг нийтийн эзэмшлийн гудамж, …
-
15 August
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг 100 хувь Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв. Нийслэлийн Багахангай болон Баянзүрх дүүргүүдэд ирэх ес болон аравдугаар сард нөхөн сонгуулийн ажиллагаа явагдах болсон. Нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж мөн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Б.Мөнхцэцэг нар төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллийг …
-
9 August
Өнөөдөр “Иргэдийн амьдрах орчин аюулгүй байдлын өдөр”
Өнгөрсөн сард НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сар бүрийн есний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцөлийг арилгах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан. Мөн ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг даргад даалгасан юм. Энэ шийдвэр нь өдөр дараалан шахам сэрдхийлгэм мэдээ ар, араасаа цуварсаар байгаа …
-
9 August
НИТХ-ын Тэргүүлэгчид зуны саруудад нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой шийдвэрүүдийг гаргав
Нийслэл хотод нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээж буй олон асуудлууд бий. Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой асуудлын шийдлийн хүрээнд НИТХ–ын Тэргүүлэгчид 6, 7-р саруудад нийт 7 удаа хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Өнгөрсөн хоёр сарын турш НИТХ–ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг баталж, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг …
-
1 August
Хээл хахуулийн сүлжээнд орсон сургууль, цэцэрлэгийг цэгцлэх үүрэг өгөв
НИТХ–ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 227, төрийн бус 434 нийт 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл