НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж, Эрүүл мэндийн нэгдлийн 2-р амбулатори болон 17, 24-р хорооны өрхийн эмнэлэгт аж ахуйн зориулалттай бага оврын ачааны автомашин хүлээлгэн өглөө. Энэ үеэр тэрбээр “хотын төвөөс алслагдмал байрладаг айл өрхийн хүүхдүүдийн эрүүл мэнд мөн онцгойлон анхаарал хандуулж байна. Тиймээс нэг дор 50 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай амбулатори эмнэлэгийг Баянзүрх дүүргийн захын хороололуудын нэг болох 24 дүгээр хороонд нутаг дэвсгэрт барихаар болсон” гэдгийг …
Нийслэл
May, 2018
April, 2018
-
27 April
Улиастайн гүүрээс Налайх- Чойрын уулзвар хүртэлх замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
НИТХ–ын дарга С.Амарсайхан өнөөдөр замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Авто замын салбарт 2 жилийн хугацаанд таван томоохон гүүр барихаар төлөвлөсөн. Үүний нэг болох Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил эхлээд байна. Энэ ажлын хүрээнд 7 байршилд түр зам барин авто замын ачааллыг зохицуулж байгаа. Үүнээс хамгийн их ачаалал авч байгаа Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбосон түр замыг …
-
26 April
НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа ил тод, нээлттэй бүтээлч байх боломж бүрдлээ
Өнөөдөр НИТХ-ын 15-р ээлжит хуралдаанаар хурлын үйл ажиллагааг ил тод нээлттэй, бүтээлч явуулах үүднээс хурлын бүтэц зохион байгуулалтыг 67 хувийн иртэйгээр хууралдаж өөрчлөн баталлаа. Мөн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэлэлцэж батлав. Энэ дэд хөтөлбөр нь Нийслэлийн худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хүн амыг соёлтой, хүртээмжтэй, чанартай худалдаа, үйлчилгээгээр хангахад чиглэгдэж байгаа юм. “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр …
-
26 April
НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулав
НИТХ-ын 15-р ээлжилт хуралдаан үргэлжилж байна. НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх тухай асуудлын дараа хурлын дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун танилцуулав. Тэрээр, “Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн холбогдох заалтыг НИТХ-ын хуралдааны дэгтэй нийцүүлэх болон хороодын бүтэц, эрхлэх асуудал, бүрэлдэхүүн,шинэчлэн батлагдсантай холбогдуулан НИТХ-ын …
-
25 April
Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөрийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ
НИТХ–ын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Нийслэлийн газрын албаны мэдээллийг сонсож,тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсний дараа Хурлын дарга С.Амарсайхан НГА–ны дарга Э.Болорчулуунд үүрэг өгч, тэргүүлэгчдийн хэлсэн ажил хэрэг саналыг судалж, ажил хэрэг болгох тал дээр анхаарах хэрэгтэй гээд Газартай холбоотой асуудлаар НГА илүү тодруулга мэдээлэл өгөх, тухайлбал, 2010 онд батлагдсан газрын бүсчлэл, үнэлгээний журам анхнаасаа учир дутагдалтай гарсан, дараа нь энэ журмыг шинэчилж байгаа нь энэ гээд дүүргийн ИТХ руу өгч бүр …
-
25 April
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар таван асуудал хэлэлцэж байна
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж байна. Хурлаар Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тухай, барилга бүртгэлээс хасаж шүүхийн шийдвэрийн дагуу “Үндэсний оюу” хоршоонд шилжүүлэх тухай, Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зэрэг 5 асуудал хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Газрын алба мэдээлэл хийлээ. НГА нь иргэн хуулийн этгээд нийт 46 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр 25 нэр төрлийн …
-
24 April
С.Амарсайхан: Зуун айлд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таван сардаа багтаан цэгцэл
Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга Ч.Гантулга “100 айл”-ыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өглөө. НИТХ-ын …
-
24 April
Нийслэл хотын дүрэм, хаягжилтын журмын төслийг судлах ажлын хэсэг хуралдлаа
2018 оны 03 сарын 23-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар хотын дүрэм, хаягжилтыг судлах ажлын хэсгийг НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан 11 хүний бүрээлдэхүүнтэйгээр байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр хуралдан, Хотын дүрмийн төсөл дээр ажиллаж байсан “Ач холдинг” ХХК-ийн тайлан мэдээллийг сонсож, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. “Ач холдинг” компанийн менежер Л.Цоодол “Манай компаний хотын дүрмийн төслийг гүйцэтгэх тендерт оролцон …
-
20 April
С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ийн дэргэд Аялал жуулчлалын салбарын сургалтын төв байгуулах хүний нөөцийг чадваржуулах сургалтын төв байгуулах багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг хангах, салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой …
-
20 April
Нийтийн тээвэртэй холбоотой санал, гомдол тасардаггүй
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн тээврийн газрын мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн өмчит нэг, хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж 87 чиглэлд 837 тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч …
-
20 April
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ. Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад …
-
19 April
“СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцов. Хэлэлцүүлгээр СӨХ болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод …
-
18 April
Нийслэлд шинээр сүм хийд байгуулах төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлээн авч байна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар НИТХ-ын ажлын албанаас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд журмын төсөлтэй холбогдуулан Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг цахим хаягаар хүлээн авна. Та бүхэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад …
-
18 April
НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг сайжруулах санал хүргүүллээ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг саяхан “Хотын шийдэл” хэлэлцүүлгээ зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт оролцогчид болон судлаачдын багийнхан хуулийн төслийг дахин боловсруулах, сайжруулах шаардлага байгааг онцолж, хэд хэдэн санал гаргасан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн үндсэн хуулийн шинж чанартай хууль. Гэвч шинэчилсэн найруулгын төсөл нь …
-
16 April
“Сууц өмчлөгчдийн холбоо”-ны эрх зүйн байдал хэлэлцүүлэг болно
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачлагаар энэ сарын 19-нд “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл