Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээ нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр болон бусад хэлтэс, харьяа агентлагуудын дарга, …
Нийслэл
November, 2017
-
17 November
Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Энэ сарын 24-нд НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэлээ гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
17 November
Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж байна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдөр эхэллээ. Дээрх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ХӨСҮТ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. …
-
17 November
Д.Амарбаясгалан: Газрын төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг
Нийслэлийн Газрын албанаас жил бүр газрын төлбөрөөр тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд хэдэн төгрөг төвлөрүүлэх, биелэлт ямар байгаа, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөхдөө юу анхаарах ёстой зэргийг нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангаас тодрууллаа. –Газрын төлбөр гэж юуг хэлж байгааг та эхлээд тайлбарлаад өгөхгүй юу? –Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч …
-
17 November
А.Дашням:Ойрын өдрүүдэд бага зэргийн цас орж хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25574 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.8 хувиар, …
-
17 November
“Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болно
Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй ‘Мөнх тэнгэрийн бичиг-2017’ монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 …
-
16 November
Г.Буянтогтох: Нурангид дарагдсан цогцсыг гаргах ажиллагаа үргэлжилж байна
Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан дуудлагаар /2017.11.16-ны 04.02 цагт/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна. Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. Ослын голомтод ажиллаж байгаа Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтохоос аврах ажиллагааны талаар тодруулахад, …
-
16 November
Газар өмчлөлийн аяныг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ
Иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аян өнөөдрөөс Чингэлтэй дүүрэгт эхэллээ. Аянд тус дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209 айл хамрагдана. Судалгаанд хамрагдсан 209 айлуудад хорооны хэсгийн ахлагч болон дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүдээр дамжуулан урьдчилан мэдээлэл хүргүүлсэн байгаа юм. Өнөөдрөөс нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан айл бүрт очиж газрын зөрчилтэй бол зөрчлийг арилгаж, холбогдох материалыг бүрдүүлэн авна. Аян Чингэлтэй дүүрэгт 22-ыг дуустал явагдаж, хуваарийн дагуу …
-
16 November
Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1-р хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа. Үндсэн чиглэл нь 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт олон жилийн турш яригдаж байгаа Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон …
-
16 November
НИТХ-ын ээлжит бус I хурал шөнө дөл болтол үргэлжиллээ
НИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Өдрийн 15.00 цагт эхэлсэн хурал шөнийн 00.00 цаг хүртэл үргэлжиллээ. Хуралдааны явцад Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар 88.8 хувьтай байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хуралдаанд танилцуулсан. Тэрбээр, …
-
15 November
НИТХ есөн Тэргүүлэгчээ батламжлав
Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томиллоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм. Ийнхүү НИТХ-ын хуралдаан түр завсарлаад 15.00 цагт үргэлжилж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах …
-
15 November
Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо
БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон …
-
14 November
НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлалаа
НИТХ-ын тэргүүлэгдийн 2017 оны 11 сарын 09-ны өдөр хуралдсан хурлаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 15-ны өдөр буюу маргааш өглөөний 09:00 цагт хуралдуулж дараах асуудлуудыг хэлэлцэхээр болсон. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар: -НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай, -Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, -Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай …
-
14 November
НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А зааланд болж байна. Хуралдаанаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх, Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл дэд хөтөлбөр батлах, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Харин маргааш буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хурлын зохион байгуулалтын асуудал болон …