Өчигдөр буюу Цэргийн баярын өдөр олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудын уулзалт амжилттай болж өнгөрлөө. Чуулганд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагч хамрагдсан. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад гэр бүлийнхэндээ эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, …
Нийслэл
March, 2018
-
17 March
Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 97 жилийн ойн мэндчилгээ
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахинд энх тайвныг тогтооход ч хүчин зүтгэж байгаа эр цэргүүддээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяр”-ын мэндийг Нийслэлийн удирдлагын зүгээс өргөн дэвшүүлж байна. Төрийн далбаандаа бөхийж, …
-
16 March
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цэргийн үүрэгтнүүдэд шагнал гардууллаа
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн хууль хүчний байгууллага болон Онцгой байдлын газарт ажиллаж байгаа, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий офицер, ахлагч, цэргийн үүрэгтнүүдэд Нийслэлийн төр захиргааны байгууллагын одон тэмдэг, өргөмжлөл, шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, Д.Энхтөр, Нийслэлийн засаг дарын …
-
13 March
Зам, тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХ–ын дарга С.Амарсайхан оролцлоо. Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн байдал түүний шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Нийслэлийн дүүргүүд зам тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.Зам тээврийн ослын шалтгаан,нөхцөл байдал дүүргүүдийн нутаг дэвсгэр бүрт өөр байгаа учир …
-
2 March
Ц. Сандаг-Очир: Ц.Баатархүү төлөөлөгчийн ярьж байгаа зүйлийг хувийн шинжтэй ганцаарчилсан тоглолт гэж харж байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өнгөрсөн сарын 27-нд болсон ээлжит хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очирын АН-аас хөндсөн асуудалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлснийг хүргэж байна.
February, 2018
-
27 February
С.Мөнхчулуун:АН-ын зүгээс камерын өмнө улс төр хийсэн явдал боллоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс хурлын дарга С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг хөндлөө. Харин энэ асуудалд НИХТ-ын дарга дараах тайлбарыг өглөө. Харин НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун АН-аас хөндсөн асуудалтай холбоотойгоор өөрийн болон намын бүлгийн байр суурийг илэрхийллээ. Нээрээ л хавар болчихсон гэлтэй улс төрийн элдэв популизмууд эхэллээ. Үүний нэг нь …
-
5 February
С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх асуудал дээр төрийн захиргааны байгууллага, иргэд нэг ойлголттой байх ёстой
НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа. -Та НИТХ-ын дарга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажил амжуулж байна вэ? -Хийх ажил, шийдэх асуудал асар их байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажлуудаас гадна иргэд оршин суугчид, төрийн алба хаагчид, аж ахуйн нэгжийн оролцоо, тэдгээрийн итгэл зүтгэл, санаачилга, хариуцлагаар хийх ажлууд бүр ч олон байна. Асуудал дагуулсан хэрнээ шийдэлгүй, аль аль талдаа ойлгомжгүй байдлаар …
January, 2018
-
26 January
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулгыг хэлэлцэж байна
НИТХ-ын ээлжит XIII хурал 53,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэлцэх асуудлын жагсаалтанд орсон НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай асуудлыг хурлаар хэлэлцэхээс өмнө НИТХ-ын хурлын дэгт өөрчлөлт оруулах горимын санал дэвшүүлж санал хураасан боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд …
-
24 January
С.Амарсайхан: Газартай холбоотой ажлыг илүү нээлттэй, ил тод болгоно
НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлагаар газрын асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хүлээн авсан билээ. Тэгвэл өчигдөр иргэдийн хүсэлт дээр тулгуурлан газрын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа. -Газраа хураалгасан иргэд маш их бухимдалтай байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? -НИТХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн өмнө иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэдээс …
-
22 January
Иргэдийн гомдлын 70 хувь нь газрын албаны ажилтнуудын хүнд сурталтай холбоотой байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор “Газрын Харилцаа” Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэд аж ахуйн нэгжээс нийт 530 орчим өргөдөл, гомдол ирүүлснээс 70 гаруй хувь нь газрын албаны удирдлага зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой бөгөөд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг талаар …
-
15 January
100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг олон нийт дэмжиж байна
Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит тогтоолоо гаргасан байна. Тогтоолд Нийслэлийн нутаг дэвсгэрт шаардлага хангахгүй нам даралтын халаалтын зуухны ашиглалт, хэрэглээг 2018 оны нэгдүгээр улирлаас эхлэн хязгаарлаж, шинээр техникийн нөхцөл олгохгүй, ашиглалтад хүлээж авахгүй байх, одоо ашиглагдаж байгаа зуухнуудыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох, хийн болон цахилгаан халаалтын системд бүрэн шилжүүлэх арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны …
-
10 January
Ч.Батсансар: Тусгай хамгаалалттай газарт цахим засаглалыг нэвтрүүллээ
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа. – Шинэ он гараад удаагүй байгаа учраас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар 2018 онд ямар бодлого баримталж, ямар ажлууд хийх вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлэх үү? -Юуны өмнө энэ ярилцлагыг уншиж буй уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье. 2018 онд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого үргэлжлэн, уламжлан хэрэгжинэ. Энэ онд тусгай …
-
1 January
“Улаанбаатарын мөнгөн үдэш” боллоо
НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагаа өнөөдөр 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллажээ. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж, он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга …
-
1 January
У.Хүрэлсүх: 2018 он ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно
Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэд ээ, эх орноосоо алс хол, усны урт, газрын холд суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, ард иргэд, айл өрх бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улиран одож буй 2017 он өөрийн гэсэн онцлог, тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн …
-
1 January
Хотын дарга С.Батболд шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн “Амгалан” амаржих газарт 2018 онд буюу дөнгөж төрсөн ээжүүдтэй уулзаж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд, шинээр мэндэлсэн иргэдэд гарын бэлэг гардуулж байна. Шинэ хүн төрнө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл