Жил бүрийн өдийд бүсгүйчүүд бид нэгэн хүндхэн асуудалтай тулгардаг. Тэр нь одооноос эхлэн дараа жилийн зун хүртэл өмсөх, загварлаг атлаа дулаахан гадуур хувцас хайж олох явдал юм. Монголын зун ердөө гуравхан сар (бодитоор яривал хоёрхон сар) үргэлжилж, жилийн бусад сарууд салхитай бас сэрүүхэн өнгөрдөг тул гадуур хувцас нь бидний хувьд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Аз болж энэ намрын улиралд дизайнерууд …
Танин мэдэхүй
September, 2017
-
21 September
Зорин хүрч, өнжин саатах Зайсан хилл
Социализмын үеийн Улаанбаатар хот ч бас тухайн үеийнхээ нийгмийн зиндааг тодорхойлдог бүстэй байсан бөгөөд 40, 50 мянгат гэх орон сууцны шинэ хорооллуудад улсын урдаа барьдаг шилдэг сэхээтнүүд, хөдөлмөрийн алдартнууд амьдарч, хотын хамгийн гоё залуус холхин, тэнд Улсын их дэлгүүр, соёлын үйлчилгээнүүд, цирк, гуанз ресторанууд үүдээ нээсэн. Одоо 40, 50 мянгат түм түжигнэсэн Улаанбаатарын төв хэсэг гэдэг утгаараа түүхэн үнэ цэнээ …
-
20 September
Дэлхийд ашиг орлогоор тэргүүлэгч Брендүүдийн талаар бид юу мэдэх вэ?
Фрэнк Марс гэгч 28 настай залуу 1911 онд арав гаруй жилийн турш амттан хийж заран цуглуулсан мөнгөөрөө хувийн жижигхэн дэлгүүр нээжээ. Дэлгүүр нь элдэв амттан зардаг, амттанаа Марс гэртээ хийгээд галын өрөөнийхөө цонхоор бараагаа зардаг байв. Нэгэн удаа Фрэнк хүүгийн хамтаар салхилж явтал хүү нь шоколад авч өгөхийг хүссэн байна. Тэр үед шоколадыг зөвхөн жингээр зардаг байсан юм. Ийм шоколад нь …
August, 2017
-
25 August
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувцасны товч яагаад өөр байдаг вэ?
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцасны энгэр өөр байдгийг 3 үндсэн шалтгаанаар тайлбарлаж болно. 1. Эмэгтэй хүний хувцасны товчийг зүүн талд нь хаддаг заншил бүр Дундад зуунаас эхтэй аж. Тэр үед товч гоёл чимэглэлийн зүйлд тооцогддог байсан тул маш үнэтэй материалаар хийгддэг байжээ. Алт, мөнгө, зааны ясан товч нь эзнийхээ чинээлэг амьдрал, дээдсийн зиндааг илтгэнэ. Үнэхээр сурвалжит язгууртнууд л ингэж чамирхаж чаддаг …
-
24 August
Анита Моржи: Клиник үхлээс хойш амьдралын үнэ цэнийг ухаарчээ
АНУ-ын иргэн, Анита Моржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ команд орснооср клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комад ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлжээ. Бүх зүйлс нэгэн ухамсарт оршдогийг бас …
-
23 August
“Хар ус хүнд өгдөггүй” Монгол ёс
Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье. Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих …
-
18 August
“Лолита” романы талаарх сонирхолтой баримтууд
АНУ-ын зохиолч Александр Набоковын эмгэнэлт зохиолыг уран зохиол судлаачид 21-р зууны хамгийн эмгэнэлт зохиол гэж дүгнэж байна. Уг романыг зохиолч Америкт амралтаар явж байхдаа Англи хэл дээр бичжээ. Зохиолд өгүүлснээр дунд эргэм насны Гумберт Гумберт аялж явахдаа Долорес Гейз гэх эмэгтэйн байшинд өрөө хөлслөн суудаг. Гумберт анхны хайраа золгүй байдлаар алдсанаас өсвөр насны залуу охидыг нууцхан хайрлах эмгэгтэй болсон байдаг. …
-
16 August
Орд бүрийн эмэгтэйчүүдийн өвөрмөц, дур булаам чадварууд
Хонь Хонины ордонд төрсөн бүсгүйчүүд асар сэтгэлийн тэнхээтэй, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэгч. Наалинхай ааш гаргаж эсрэг хүйстнээ татахдаа гаргууд бөгөөд нэг л урхидсан бол өөрийн болгохын төлөө юуг ч хийхэд бэлэн. Урхидсан эрээ өөрийн болгож байж л санаа амарна. Үхэр Энэ ордны бүсгүйчүүд загварын маш мэдрэмжтэй бөгөөд хувцсаа гайхамшигтай зохицуулан өмсөж сайхан харагдах нууцыг төгс эзэмшсэн байдаг. Бусдад сайхан харагдаж, анхаарал халамж …
-
9 August
Эхнэр хүний амьдрал /Бурхны сургаалиас/
1. Дөрвөн янзын эмэгтэйчүүд буй. Нэгдэх нь жижиг сажиг юмнаас болж уурладаг, олон ааштай, ховдог шунахай, бусдын аз жаргалд атаархаж, өглөг барьцыг үл дээдэлдэг бүлгээ. Хоёрдахь нь үе үе уурлаж уцаарладаг, олон ааштай,ховдог шунахай боловч бусдад атаархдаггүй, өглөг барьцанд гар татдаггүй бүлгээ. Гуравдахь нь уужим сэтгэлтэй, уурлаж уцаарлах нь бага, …
-
9 August
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэж ирсэн. Долоон бурхан одыг монголчууд бид харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” хэмээн өөрсдөө зохиож нэрлэсэн. Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн …
-
9 August
Монгол улсын хамгийн урт нэртэй хүмүүсийн нэрийг ҮСХ танилцууллаа
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол нэрийн сонирхолтой статистикийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд Монгол Улсын хамгийн урт нэртэй хүмүүсийн нэртэй танилцана уу. Монгол улсын хамгийн урт нэртэй хүмүүсийн нэр: -НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР -МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО -ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА -ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР -АЛЕКСАНДРМАКФАРЛЭЙНХАЗЕЛВҮҮДЖР -МАКСИМИЛАНАЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ -СЭБАСТИАОБОЛДБААТАРБАРРИАС -ГҮРСОРОНЗОНГОМБОСҮРЭНБОЛД -АМАРБАЯСГАЛАНТБАЯРЖАВХЛАН -ДАНЗАНВААНЧИГПЭРЭНЛЭЙЖАМЦ Та өөрийнхөө нэрийн талаар мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу. Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
-
7 August
Дэлхийн улс орнуудын гадаад паспортын өнгө юуг илэрхийлдэг вэ
Дэлхий дээрх бүх улс орнуудын паспорт улаан, хөх, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөтэй байдаг. Улс бүхэн өөрийн гэсэн шалтгаанаар энэхүү бичиг баримтын өнгийг сонгодог. Тэгвэл яагаад 4 үндсэн өнгөтэй байдаг талаархи сонирхолтой мэдээллийг хүргэе. Улаан паспорт Энэ нь хамгийн нийтлэг өнгө юм. Улаан өнгийг коммунист дэглэмтэй байсан улс орнууд эсвэл одоо коммунист дэглэмтэй улс орнууд сонгодог. Словени, Хятад, Серби, Орос, …
-
7 August
Зайсан толгойн домог
а) (Хувилбар) Улаанбаатар хотын урд талд, Богд уулын ар хормойд орших энэ толгойг Зайсан гэж нэрлэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Анх энэ толгой буй газар тэгш тал газар байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорсоор байв. Удалгүй өнөөх нь довцог …
-
3 August
Марк Зукерберг:Та амжилтанд хүрэхийг хүсч л байгаа бол том алхам хий, эсвэл гэртээ харь
Бидний сайн мэдэх Facebook-ийн үүсгэн байгуулагч тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан билээ. Facebook-ийг үүсгэн байгуулснаар хорвоо дэлхийг маш бяцхан болгож бидний харилцаа холбооны загварыг бүхэлд нь өөрчилж чадсан юм. Одоо бид Дэлхийн аль ч өнцөг буланд буй хүнтэй Facebook хаягаараа нэвтрээд л харилцах боломжтой болсон шүү дээ. Үүгээр ч зогсохгүй Mark худалдан авах, бизнес …
-
2 August
Хүнд насаа хэлдэггүйн учир
Эрт цагт хоёр найз адуучин байжээ. Тэгтэл нэг нь цаг бусаар өнгөрчээ. Түүнээс хожимхон нэгэн өдөр нөгөө найз нь адуундаа явж байтал үхсэн найз нь адууны дэргэд ирсэн сууж байхаар барахгүй өөрийг нь дуудаж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг …