Нийслэл

February, 2026

  • 9 February

    Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

    Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүй, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тус төслийн гурван байршилд ажиллалаа. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Төмөр зам, авто замын нэг түвшний …

  • 9 February

    Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

    Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс салбар бүрийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж буй. Өнгөрсөн бямба гаригт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Тус уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар хэлэлцэж байна. Мөн барилга, …

  • 6 February

    Зөвлөх үйлчилгээ болон ажлын хэсгийн хараат бус гишүүний жагсаалтад орох санал ирүүлэхийг урьж байна

    Нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу хамтран ажиллах гадаад болон дотоодын зөвлөх, хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зорилго бүхий дэлгэрэнгүй жагсаалтад орох саналаа ирүүлэхийг урьж байна. Дараах чиглэлээр зөвлөх болон хараат бус гишүүнтэй хамтран ажиллана. Хууль, эрх зүй Санхүү, эдийн засаг Байгаль орчин нийгмийн нөлөөлөл Техник, технологийн инженерчлэл …

  • 6 February

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

    “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь нарны эрчим хүчний системийг батарей хуримтлууртай хослуулсан бичил сүлжээ (mini-grid) шийдлийг турших замаар 800 …

  • 5 February

    Ноцтой мэдээ: МҮЭХ-ны нэр бүхий мэргэжилтнүүд холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө завшжээ

    Өмнөх удирдлагуудын үед МҮЭХ-ны нэр бүхий гурван мэргэжилтэн холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Олон Улсын байгууллагаас их хэмжээний мөнгө хувьдаа завшсан ноцтой хэрэг гарчээ. Тухайн үед тэдгээр алба хаагчдыг ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн аж. Эх сурвалжийн мэдээллээр, “тэдгээр мэргэжилтнүүд Монголын Үйлдвэрчний эвлэлд арав гаруй жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал цөөнгүй гаргаж байсан төдийгүй аливаа тендер, төслүүдээс үргэлж …

  • 5 February

    Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Нийт камерын 2555 камер буюу 62 хувь нь хэвийн ажиллагаатай байна. Харин эвдрэл, сааталтай 2750 камерыг засварлах ажил үргэлжилж байна. Мөн ААН, байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд стандартын шаардлага хангасан 52 мянга гаруй камерыг суурилуулж, …

  • 5 February

    Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм. Мөн он дамжин хэрэгжиж …

  • 5 February

    Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

    СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо. Тус бүтээн байгуулалттай СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцлаа. СХД-ийн 34 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан усан спорт сургалтын төвийн гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллажээ. …

  • 4 February

    Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө

    Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөх шийдвэр гаргалаа “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих болон нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахыг дэмжлээ. “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн …

  • 4 February

    “Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна. “Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн …

  • 4 February

    Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид анхаарч, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Зөвхөн хууль, дүрэм, төлөвлөгөөнд тулгуурлаж хүүхэд хамгаалах …

  • 3 February

    Х.Нямбаатар: ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барина. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тус төслийн гүйцэтгэгч “Митайм Интернэйшнл” компанитай нийслэлийн Засаг дарга …

  • 2 February

    Нийслэлийн Удирдах ажилтуудын Шуурхай зөвлөгөөн боллоо

    Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 86.4 хувьтай байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төсөл …

  • 2 February

    Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

    Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл …

  • 2 February

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386  дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, Их наяд плаза гадна талбай, Тусгаар тогтнолын талбай, Жуковын талбай, Драгон төв Байгаль эх цогцолбор зэрэг таван байршилд нөөцийн махны …