Улаанбаатар хотод гэр хорооллын 171.9 мянган өрх, 804.6 мянган автомашин байна. Гэр хорооллын өрхийн утаа агаарын бохирдлын 55.6 хувь, автомашины утаа 28.9 хувь, ДЦС-ын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5 хувийг эзэлдэг. 2025-2026 оны галлагааны улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлшийг айл өрхүүдэд нийлүүлж байгаа. Энэ галлагааны улиралд 425 борлуулалтын цэгээр хагас кокс, мидлинг, сайжруулсан түлш …
Нийслэл
January, 2026
-
30 January
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна
Сүүлийн өдрүүдэд “Нипах” вирусийн халдварын тохиолдол Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутаг болон өндөр эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөж байна. Бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, …
-
30 January
Монголын орчин үеийн кино урлагийг БНСУ-д танилцуулах тусгай хөтөлбөр хэрэгжиж байна
Монгол Улсын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Бүгд Найрамдах Солонгос Улсын үзэгчдэд таниулах “Монголын 6 уран бүтээлийн тусгай хөтөлбөр” нэвтрүүлгийг ONN ОндокторTV суваг бэлтгэн хүргэж эхэллээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон ONN ОндокторTV суваг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын соёл, урлагийг олон улсад сурталчлах, хоёр …
-
30 January
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны Багц 1 тендер зарлагдаж, материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээгдсэн нэгдүгээр шатанд оролцох сонирхлоо илэрхийлсэн дэлхийн 6 улсын 27 аж ахуйн нэгж, компанийн дунд явагдах бөгөөд инженерийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг цогцоор нь гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн …
-
29 January
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны камерыг нэгдсэн сүлжээнд холбож, Теле камерын хяналтын нэгдсэн төв болон дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан юм. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд үүний нэг авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл …
-
29 January
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт эхэллээ. Хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолжээ. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн зонхилж …
-
28 January
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Өнөөдөр болсон /2026 оны нэгдүгээр сарын 28/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ. Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан …
-
28 January
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм. Эдгээр ажлын үр …
-
27 January
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд нийт 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц 71 хувьтай үргэлжилж байна. Мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг авахаар материал бүрдүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын …
-
27 January
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнтэй танилцах үеэрээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж …
-
23 January
БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд “Агро сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн үр ашгийг танилцууллаа
БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын Төлөөлөгч, Ажлын албаныхан НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Албаны уулзалтын үеэр “Агро сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч нар төслийн онцлог, үр ашиг, ач холбогдлын талаар танилцуулж, Инчон хотын хөгжлийн үндэс болсон Инчон тусгай бүсийн онцлог, нөү хау, арга туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал солилцлоо. Уулзалтын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, “Агро сити” эдийн засгийн тусгай бүсийн …
-
23 January
Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 78.5 км дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа юм. Одоогоор Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байдаг. Нийслэлээс дугуйн замын төлөвлөлтийг …
-
23 January
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлалаа. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгч тендерт материалаа ирүүлнэ. Тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна. Тендерийн нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:30 минутад худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр …
-
22 January
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн суралцагчдад зориулсан “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ. Энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 8.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлаад байгаа аж. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зориулсан цахим сургалт, захиалга хяналтын системийг нэвтрүүлэх зорилгоор LMS систем хөгжүүлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. “Сүү” …
-
22 January
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн инженерийн суурь дэд бүтцийг иж бүрэн шийдвэрлэж байна
Нийслэлийн экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийг оновчтой төлөвлөх зорилго бүхий “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд орших 539 га талбайд хэрэгжих уг төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, бохирдсон бүсийг нөхөн сэргээх замаар үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл