Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-д ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл болоод цаашид хэрэгжүүлэх төслүүдтэй танилцсан юм. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн гүйцэтгэх захирал С.Билэгсайханы танилцуулсанаар 2020 онд нийт 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэн тэргүүнд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах цогц төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү цогц төслийн хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл …
Нийслэл
April, 2020
-
13 April
НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 19-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын 2020 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох …
-
10 April
Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын 91 хувь нь шийдвэрлэгджээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн цахим хуралдаанаар Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1163 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн одоогийн байдал, ашиглалтын түвшин, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиг үүрэгтэйгээр хангагч …
-
10 April
Р.Батрагчаа: Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангалаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцууллаа. Олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2014 оноос эхэлж ажиллуулж эхэлсэн бөгөөд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар олон нийтийн цагдаа …
-
10 April
Дүүрэг, хороодын олон нийтийн байцаагч нар иргэдийн зохисгүй үйлдэлд хяналт тавьж ажиллана
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилантай утас хаягаа буруу өгсөнөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй …
-
10 April
Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэлх зам ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллалаа. Энэ үеэрээ тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав. Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн. Уг …
-
8 April
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын хэрэгжилттэй танилцана уу
Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлага бий болсон. Дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, …
-
8 April
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ
Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, бэлэн байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нийт 30 объектын 70.800 м2 талбайд хийгдлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн халамж асрамжийн 17 байгууллагын 28 төвд 864 хүүхэд амьдарч байна. Халамж асрамжийн …
-
7 April
Тог цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэж иргэдэд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн 40 гаруй улс орнуудтай Улаанбаатар хот ах дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн …
-
6 April
Зарим зам дагуу цацруулагчтай хашлага хийж байна
Эрхүүгийн гудамжны 1182 урт метр, Бээжингийн гудамжны 2210 урт метр ногоон байгууламж бүхий талбайд хамгаалалтын троссоор хийсэн хашлага суурилуулах ажил /2020.04.05/ хийгдэж эхэллээ. Уг ажлыг “Охь мандал” ХХК 10 хоногт гүйцэтгэж, өчигдөр цацруулагчийг байрлуулсан байна. Энэ ажлын дараа Зүүн 4 замаас Эскадрилын хөшөө хүртэлх 4700 урт метр замын голын ногоон байгууламжинд суурилуулсан тросс хашлагыг цацруулагчаар бүрэх ажил хийгдэнэ. Мөн Саппорогийн …
-
5 April
Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай тавдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай тавдугаар сарын 15-нд ашиглалтад орохоор болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байна. Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020.04.05/ уг хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлын явцтай танилцжээ. Тэрбээр 2019 онд тус газрын …
-
2 April
Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбайг нийтийн эдэлбэр газарт авлаа
Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолоо. Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналуудыг үндэслэн нийт 38 байршлын 130.0 га газрыг нийтийн …
-
2 April
“Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас 2019 онд “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг зорилтод бүлгийн 8 ангилалд хуваарилан, түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр цахим бүртгэл явуулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 15 орон сууц хуваарилсан юм. Холбогдох журмын дагуу зургаан иргэн орон сууцандаа орсон бөгөөд өдгөө 9 …
-
1 April
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, Азийн сан хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, Азийн сан хооронд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Удирдлагын академийн захирал С.Зулпхар болон Азийн сангийн төлөөлөл оролцов. Санамж бичгийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” …
-
1 April
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөл болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, алба хаагчид оролцлоо. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл