Урлаг

October, 2013

  • 11 October

    Өнөөдөр дуучин А.Түмэн-Өлзийгийн “Баясгалантай сайхан” тоглолт болно

       Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолт өнөөдөр буюу 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох …

  • 11 October

    Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад агсны гэр музей нээгдлээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны  нэрэмжит сангийн 10 жилийн ойн хүрээнд Н.Норовбанзад түүний хань зохиолч, Н.Банзрагч нарын гэр музейг нээх ёслол өнгөрсөн Пүрэв гарагт боллоо. Нээлтэд  Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин  Л.Цогзолмаа,  Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ц.Чулуунцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шимизү, ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал болон …

  • 9 October

    Ц.Амарбаяр: “Зохиогчийн эрх гээд яриад байдаг холбоодууд бүгд луйвар болсон байна лээ”

    Оюуны өмчөө хамгаалдаг уран бүтээлчдийн нэг бол та. Өнгөрсөн хавар бүтээлээ хамгаалж суулт зарлаж байсан. Тэр асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг орлого олж буй томоохон компаниуд Монголд бий. Үүнийг   эсэргүүцэж өнгөрсөн гуравдугаар сард суулт зарлаж байсан  дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяртай ярилцлаа. Тэрээр “Мобиком” корпорациас уран бүтээлчдийн оюуны бүтээлийг   зөвшөөрөлтэй ашиглахыг шаардаж байсан юм. -Гадаадын компани Монголд орж ирээд 10 гаруй жил луйвраар монополдож бидний бүтээлийг зөвшөөрөлгүй  ашиглаж байгааг эсэр­гүү­цэж “Мобиком” кор­по­рацийн өмнө суулт зар­ласан. Монгол ахан дүүсийн маань дуулсан дууг монголчуудад зарж дундаас нь ашиг олж гадаад руу мөнгө зөөж байгаа үйлдлийг эсэргүүцсэн юм. “Мобиком” дугаар гаргаж, нэгж зарж ашиг олж байгаа. Тэгвэл миний дуу надаас гарч …

  • 9 October

    Балетчин Д.Одсүрэнг Германы төр манай иргэн болооч хэмээн гуйлаа

    Сайн, сайхан мэдээ сонсох бүрт уншигч таны сэтгэл баярлах мэдрэмжээр “халгиж, цалгиж”, эргэн тойрныхоо хүн бүрт уламжлан дамжуулах хүсэлд автдаг нь лавтай. Тэр хүнийг огт танихгүй хэрнээ зөвхөн түүний л тухай олж мэдэхийг хүснэ. Гаргасан амжилт, хүрсэн алдар хүндэд нь ерөөл өргөж, бахархан бахдах сэтгэлээр өөрөөсөө өндөрт залахыг хүснэ. Энэ бүхэн баярлах мэдрэмжийн үр. Хаа сайгүй хар, бараан мэдээлэл “хөглөрч”, …

  • 8 October

    “Мобиком” С.Жавхлангийн дууг зөвшөөрөлгүй ашиглаж 300 сая төгрөг олсон нь тогтоогдсон

    Томоохон компаниуд хуулийн цоорхойг  ашиглаж иргэдийг хохироож байгаа тохиолдол гарах болсон. Тухайлбал, “Мобиком” корпораци гавьяатжүжигчин С.Жавхлангийн уранбүтээлийг өнгөрсөн онуудад зөвшөөрөлгүйгээр ашиглаж, орлого олсон гэх хэрэг шүүхийн шатанд гацжээ. Энэ тухай болон шүүхийн байгууллагын шинэчлэлийн талаар өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. –Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Мобиком” компанид гаргасан гомдол хэрхэн шийдэгдэж байна вэ. Өнгөрсөн жилээс эхэлсэн асуудал байх аа? -Зохиолч, дуучид, сэтгүүлчид зэрэг оюуны өмч бүтээдэг хүмүүс бүтээлийнхээ үр шимийг хүртэх ёстой. Гэтэл Монголын сэхээтнүүдийн оюуны өмч, бүтээлийг янз бүрийн хэлбэрээр хулгайлж, ашиглаж, нийтэд тарааж, өөрсдийн орлого болгодог тохиолдол түгээмэл байдаг. Үүний нэг тод жишээ “Мобиком” компани 2008, 2009, 2010 онд гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүйгээр гар …

  • 8 October

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг 20 жилийн хугацаанд юу хийж бүтээснээ удахгүй тайлагнах болно

     Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Энэ жил 20 жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж буй тус хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяртай цөөн хором ярилцсанаа хүргье. -Хурд хамтлагийн 20 жилийн ойн энэ онд тохиож байна. Энэ талаар? – Хурд  хамтлаг …

  • 7 October

    1880-аад оны Монголчуудын тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

     Үндэсний түүхийн музейд “Монголыг эргэн тольдохуй” нэртэй 1880-аад оны үеийн Монголчуудын тухай өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн нээгдээд байна. Энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэн гарах тус үзэсгэлэнд ОХУ-ын гэрэл зурагчин Н.А.Чарушины авсан 1880-аад оны Өргөө, Хиагт, Маймаа хотын дүр төрх, монголчуудын антропологийн онцлог, ахуй амьдрал, ёс заншлийг харуулсан гэрэл зургууд багтсан байгаа ажээ. Эл үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Б.А.Орбучевийн нэрэмжит …

  • 7 October

    Ц.Мөнх-Од: Заяаны хань зам дээр

       хамтлагийн дуучин, жүжигчин Ц.Мөнх-Од олонд нийтэд дуулахаас гадна кинонд тоглож илүү танигдсан.  Тэгвэл орчин цагийн Ромьео маань хайр дурлалаа олсон төдийгүй ирэх жил хурим найраа хийхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Хайрын сэдэвтэй жүжиг, клипэнд ихэвчлэн эсрэг талын дүрд тоглож явсан түүнд аймхай хүүхнүүд ер таалагддаггүй гэнэ. Магадгүй, бусдын хайр дурлалыг бусниулж яваа овилгогүй залуугийн дүрээр олонд танигдсан болохоор охид хүүхнүүд …

  • 5 October

    Б.Чингүүний “The Call” УСК Азийн кино урлагийн шилдэгт өрсөлдөхөөр Пусаныг зорьжээ

    Богино хэмжээний киногоороо үзэгчдэд хэдийнээ танигдсан найруулагч Б.Чингүүн өнгөрсөн Пүрэв гаригт “The Call” хэмээх сэтгэхүйн аймшгийн киногоо үзэгчдийн хүртээл болгосон билээ. Киноны найруулагчаар Б.Чингүүн, зураглаачаар австралийн кино зураглаачдын холбооны гишүүн СТА  Д.Ангараг ажилласан бол гол дүрүүдэд дуучин Э.Урангоо, жүжигчин М. Баянбаатар, Б.Батзаяа нар тоглосон юм. Хүний сэтгэлийн дотоод мөн чанарт нэвтрэн, айдас гэж чухам юу болохыг мэдрүүлэх уг кино нээлтээ …

  • 4 October

    “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадам өнөөдрөөс эхэлнэ

      Урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадам өнөөдрөөс эхэлнэ. “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа аж. Наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы 20 гаруй …

  • 3 October

    Ордон дахь Төрийн түүхийн музейн кино театр нээлтээ хийлээ

    Шинэчлэлийн Засгийн газрын анхны шийдвэрээр иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч, Төрийн түүхийн музейтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэн, Эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зургаа татуулах боломжтой болсон. Энэ ажлын үргэлжлэл болох нэгэн арга хэмжээний нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд боллоо. Төрийн түүхийн музейн засварын ажил дуусаж, хэвийн ажиллах боломжтой болж байгаа төдийгүй бичил кино театрынхаа нээлтийг хийж байна. Дэлхийн …

  • 3 October

    “ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатарт болно

    “ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатар хотноо 2013 оны 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Их талын жазз ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон Гёте институт хамтран зохион байгуулж байна. Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас Латино жазз …

  • 2 October

    Б.Баатар: Улиг болсон нийгмийг Кихот ноён шиг хүмүүс л өөрчилнө

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тун удахгүй Мигель Сервантесийн “Дон Кихот” амилна. Найруулагч Б.Баатар энэ жүжгийг тавихыг эртнээс мөрөөдөж, таван жилийн өмнө ажлаа эхлүүлсэн ч санхүүжилт нь шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ. Испанийн үргэлжилсэн үгийн зохиолч Мигель Сервантес “Дон Кихот” зохиолоороо алдаршсан түүхтэй. Аавыгаа нас барснаас хойш гэрийнхээ санхүүгийн бүх ачааг үүрч явсан тэрбээр хүнсний барааны борлуулагчаар ажиллаж байхдаа хөлөг онгоц …

  • 1 October

    Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам “Маэстро” цолоо гардан авлаа

      Домог” хамтлаг “Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож хос гранпри хүртжээ хэмээх ” баяртай мэдээг дуулгасан цаг саяхан. Уг уралдаанд 20 гаруй орны 60-аад бүтээл өрсөлдөн хоёр төрөлд “Домог” хамтлаг шилдэг гэдгээ харуулан гранпри шагналын эзэд болсон билээ. Мөн хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Генийн “гоцлол хөгжим”-ийн төрөлд багш, төгөлдөр хуурч Д.Баярцэцэгтэйгээ …