Урлаг

October, 2013

  • 25 October

    “Freezone” хамтлагийнхан 6 жилийн дараа дахин нэгдэж шинэ уран бүтээл хийжээ

    Нэг хэсэг монголын рок попын ертөнцөд нэг хэсэг “Камертон”, “Номин талст”, “Freezone” хэмээх гурван хөвгүүдийн хамтлаг байлаа. Тэдний дундаас үзэгчдийг уянгын дуугаараа уярааж, “Зүүний дагина”, “Өвлийн шөнө”  зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж хайрын дууг дуулж явсан тэд нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн ч эргэн нэгджээ. Түүгээр ч барахгүй тус хамтлагийнхан зургаан жилийн дараа нэгэн шинэ уран бүтээлийг хийсэн байна. Хамтлагийн …

  • 25 October

    Монгол угсаатны хувцас загвар болон хөөмийн уралдаан Буриадад болно

    «Торгон зам» угсаатны загвар болон «Газрын амьсгаа» хэмээх хөөмийн мастеруудын уралдаан 11-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд Буриад улсад болно. Угсаатны загварын уралдааны үндсэн сэдэв энэ онд үндэсний хувцас, угсаатны сэдвийг орчин үеийн хувцас загварт нэгтгэх явдал ажээ. Энэ уралдаан Буриад улсад 4 дэх удаагаа, харин хөөмийчдийн уралдаан 6 дахь удаагаа явагдаж байгаа юм байна. Уралдааны сонгон шалгаруулалт 11-р сарын 12-нд, …

  • 24 October

    Чингэлтэй дүүргийн 5-р сургууль найрал дууны наадамд түрүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Нийслэлийн өдрийг тохиолдуулан Хүүхдийн найрам дууны уралдаант наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 21 дэх жилдээ болж буй тус наадамд  нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн найрал дууны хамтлагийн 6000 гаруй хүүхэд багачууд оролцлоо. 2 шаттайгаар үргэлжилсэн Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын эхний шалгаруулалт дүүрэг бүрд болж, 2 дахь …

  • 24 October

    Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын бүртгэл өнөөдөр дуусна

      “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус наадамд оролцогчдыг өнөөдөр буюу 10-р сарын 24 өдөр хүртэл бүртгэх юм.    Наадмын зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэнwww.URLAG.mn сайт, оролцогчоор Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Радио Телевизийн Академи, Монголын Сайтын Холбоо, Монголын Мэдээллийн Сайтуудын Ассоциаци, …

  • 23 October

    “Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолт өнөөдөр болно

    Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан анхны бие даасан тоглолт “Төгсгөлгүй эхлэл” нэртэйгээр энэ сарын 23, 24-нд буюу өнөөдөр маргааш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 18.30 цагт болох гэж байна. Mongolian pop opera “УВЕРТЮРА” хамтлаг байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цөөнгүй уран бүтээлийг дуунд дуртай дуучин Монгол түмэндээ толилуулсан байна. Тодруулбал МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин …

  • 22 October

    Яруу найрагч Ц.Хулан салбарын сайддаа Д.Нацагдоржийн музейг шалгуулах хүсэлт илгээжээ

    Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цоодлын Хулан ССАЖ-ын сайдад хандан захидал бичжээ. Тэрээр энэхүү захидалдаа их зохиолчийн музейн барилга 12 жилийн туршид өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэнийг дурдаад уг музейн үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулан музейн үзмэрүүд бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүсчээ. ССАЖЯ-ны Сайд, хатагтай Ц.Оюунгэрэл Танаа Эрхэмсэг Сайд Таны амрыг эрэн мэндчилье! МЗЭ-ийн XV …

  • 22 October

    Японы алдарт хийлч Рио Уэмура Монголд тоглоно

      Японы алдарт хийлч Рио Уэмура 2013.10.25 нд удирдаач Хисаёши Иноүэгийн хамт Монгол Улсын Филармони оркестртой тоглох гэж байна. Японы Симоносекид төрсөн.Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн. Италид болдог Олон улсын “Микеланджело Аббадо” хийлчдийн конкурсээс 2-р байр, /1993/ “Моцарт премии” ОУ-ын уралдаанаас 2-р байр /1995/ эзэлж байсан. 2005 онд “Л//ррол 8(ееГ’ хөгжмийн …

  • 21 October

    Буриадын хэвлэлд “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ”

    Монголдоо охидын хамтлагийн анхдагч “Sweetymotion” хамтлаг ирэх сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н. Бестужевийн нэрэмжит драмын театрт тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэдний тухай Буриадын хэвлэлд “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ. Энэ хамтлаг Монголд анх удаа англиар “Why” нэртэй цомог гаргаж байсан. Тэд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Америкт амжилттай тоглож байлаа. “Sweetymotion” 2001 онд Буриадын “Цагаан сар” уралдаанд түрүүлэн, …

  • 21 October

    “48 цаг” кино наадмын шилдгээр “Хориглоно” кино шалгарчээ

    Монголын бэсрэг кино сонирхогчдын дунд хэдий нь хүсэн хүлээдэг наадмуудын нэг болсон “48 цаг” кино наадам дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Тэмцээний шилдгийн шилдэг буюу гранпри шагналыг “Хэнгэрэг” энтертайнмэнтийн уран бүтээл “Хориглоно” хэмээх богино хэмжээний кино хүртсэн байна. Тус кино олон улсын  “2013 оны 48 цаг шилдэг кино” наадамд өрсөлдөхөөр АНУ-ыг зорих ажээ.

  • 19 October

    “Эдит Пиаф” моно мюзикл драмын жүжиг УЭДТ-ын тайзнаа

      Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно мюзикл драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр аравдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор болжээ. Уг жүжгийн найруулагчаар УГЗ Б.Баатар, зураачаар СТА Н.Батбилэг, хөгжим чимэглэлийг СТА Т.Ганхуяг, франц хэлний зөвлөхөөр Францын соёлын төвийн менежер, СТА Б.Нямсүрэн нар ажиллажээ. Эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдит …

  • 19 October

    Сүнсний баяр ойртож байна

     Сүүлийн жилүүдэд манайд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг болоод байгаа Халловений баяр буюу сүнсний баярыг тун удахгүй зохион байгуулах гэж байна. Гадаадын улс оронд Халловений баяраар хүүхдүүд ямар нэгэн үлгэр домгийн баатрын дүрд хувирдаг бөгөөд жаахан хүүхдүүд айлын хаалга нүдэн чихэр цуглуулдаг байна. Харин манайхан энэ арга хэмжээний үеэр нүүрээ будан  хэн нэгний дүрд хувиран парад хийдэг болоод байгаа. Энэ жил сүнсний баярыг …

  • 18 October

    Оросын балетын одод өнөөдөр Монголд ирнэ

    “Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм. Ийнхүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэхэн зочид өнөөдөр Улаанбаатарт газардах гэж байна. Тэд бол дэлхийн балетын урлагийн нүүр царай болсон Оросын балетын одод юм. Уг тоглолтыг ОХУ-ын “Рус Арт” продюсерийн компани зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн …

  • 17 October

    Хүү, бэр хоёрынхоо хөлийг “тушсан” тагнуулч аавын паян үзэгчдэд хүрлээ

    Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү өнгөрсөн зуны турш зэхсэн дэлгэцийн шинэ уран бүтээлээ өчигдөрхөн өлгийдөж авлаа. Тэрбээр энэ удаад хошин урлагийн нэрт жүжигчдийг хүүхдүүдийнх нь хамт дэлгэцийн бүтээлд урьсан бөгөөд “Тагнуулч аав” киноны продюссерээр ажиллаж, гол дүрд нь тоглосон юм. Харин уг киноны ерөнхий найруулагчаар “Go” студийн захирал Д.Галбаяр ажилласан бөгөөд гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү болон түүний охин Х.Намуун, гавьяат жүжигчин И.Одончимэг болон …

  • 16 October

    Том Круз: “Миний амьдрал хүмүүст яагаад ийм их сонин байдаг нь гайхмаар санагддаг”

    Холливудын алдарт жүжигчин Том Круз “People” сэтгүүлд  ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна. -Амьдралынхаа туршид хүндхэн байдалд орж байв уу? -2012 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр нэгэн сэтгүүлч “Та Николь Кидманыг үгүйлж байна уу” гэсэн юм. Би “Николь Кидман гэдэг хүнийг танихгүй” гээд хариулчихсан. Түүнээс болж, олны өмнө өөрийгөө ч тэр Николь Кидманы нэр хүндийг унагаасан асуудал үүссэн дээ. Дараа …

  • 16 October

    ҮДБЭЧ-ынхан “Олон улсын ардын урлагийн их наадам”-аас Алтан цомтой ирлээ

    БНХАУ-д гурван жил тутамд нэг удаа зохиогддог “Олон улсын ардын урлагийн IX их наадам”-д ҮДБЭЧ-ын уран бүтээлийн баг амжилттай оролцоод “Алтан” цомтой эх орондоо ирлээ. Тус тэмцээн 9 сарын 13-аас 26-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин Хубэй мужийн Ичан хотод болжээ. Ардын урлагийн их наадамд 14 орны 300 гаруй уран бүтээлчид оролцон өөрийн орны ардын урлагийн бүтээлүүдээсээ үзүүлж танилцуулсан байна. Монголын уран бүтээлийн …