Нийгэм

June, 2017

  • 9 June

    Торгуулийн төлбөр төлөхөд хүндрэлгүй боллоо

    Цагдаагийн байгууллагаас ажил, үйлчилгээгээ нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлж, амар тайван амьдралын баталгааг хангахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлсэн явдал юм. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд …

  • 9 June

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал болно

    С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал зургаадугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд болохоор товлогджээ. Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна. …

  • 9 June

    Өмгөөлөгч Г.Батбаярын ой санамж нь зүгээр байгаа даа

    Өмгөөлөгч гэхээсээ илүүтэй 50 саяын Г.Батбаяр гэж ярих хүмүүс цөөнгүй болжээ. Ямар нэгэн хэргийг өмгөөлж, хууль эрхзүйн тусалцаа үзүүлсэн нь тун эргэлзээтэй. Сайд асан Х.Тэмүүжингийн “сайн дүү” Г.Сарангэрэлийг өмгөөлж анх нэр нь тодорсон гэхэд болно. Г.Батбаярыг тэр л үеэс эхлэн танихгүй, мэдэхгүй хүнгүй болсон. Задарч яваа өсвөр насны охин гэдэг ойлголтыг олон нийтэд өгчихөөд шоронд явуулсан даа хөөрхий. Энэ ч яахав. …

  • 9 June

    Ж.Эрдэнэбат: Хар тамхины хэрэглээ түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй

    Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна. Чуулганд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг эрин мэндчилье. Эрүүл бие, саруул ухаантай иргэн …

  • 9 June

    Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв

    Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад аяллаа. Тэрбээр дэлхийн 105 орноор аялсан бөгөөд 106 дахь нь Монгол Улс байв. Тухайн улсын Засгийн газрын дэмжлэгээр аялдаг бөгөөд аялал жуулчлалын салбарыг нь сошиал орчинд сурталчилж жуулчдын анхаарлыг татдагаараа тэр олон улсад нэр хүндээ олсон юм. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен Монголын тухай юу өгүүлснийг хүргэж байна. МОНГОЛД …

  • 9 June

    Гадаадад байгаа Монгол иргэд энэ Бямба, Ням гарагт саналаа өгнө

    Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр  очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд  саналаа өгнө. Өчигдөр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал …

  • 9 June

    Монголчууд эвтэй байхдаа л эвгүй шүү

    Би М.Энхболдыг сайн мэдэхгүй. Нөгөө хоёр шигээ шоу, жагсаал хөтөлдөггүй, УИХ-ын уйтгартай хурал даргалдаг М.Энхболдыг мэдэх боломж ч байгаагүй. “Танайд хоноё” Алтантүрүүг гэртээ ганц удаа ор засаад унтуулчихаагүй, селфи хийж шоуддаггүй, “Сэрээд, босоод ” гэж жиргэдэггүй хүнийг би яаж  мэдэх юм бэ. Өөрийн намтай эвгүй хүн өөр намтай эвтэй байх уу? Би М.Энхболдыг сайн мэдэхгүй ч гэсэн сонгоно. М.Энхболдыг  сонгох гэхээсээ амьдралаа л бодож байна. Үнэндээ М.Энхболдоос өөрөөс …

  • 9 June

    Сүхбаатарын талбайн урд 200 автомашины зогсоол нээгдэнэ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулж байна. Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийж байна. Замын ажил энэ сарын 4-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар …

  • 9 June

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. 2017 оны 06-р сарын 08-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27 хэм дулаан байна. 2017 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаас 06 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …

  • 8 June

    Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн СЕХ-нд хандлаа

    Өнөөдөр Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хүсэлт хүргүүлсэн байна. Хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-ны өдрөөс эхэлснээс хойш нэр дэвшигчдийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан бус мэдээлэл тарах, иргэдийг төөрөгдүүлэх, тэдгээрийн сонгох сонгогдох эрхэнд халдах нөхцөл байдал үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. …

  • 8 June

    Осол гаргасан жолооч согтуу байжээ

    Өнөөдөр өглөө 05 цагийн орчим СХД-ийн нутаг Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож T.Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж осол, хэргийн газрыг орхиж явсан хэргийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Тодруулбал Тодруулбал, “Accent” маркийн автомашины жолооч, “Приус 20” маркийн автомашиныг мөргөж, ослын улмаас “Приус 20” автомашин онхолдсон байна. Осол гарах үед ойр хавьд байсан иргэд …

  • 8 June

    “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхэллээ

    Нийслэлийн цагдаагийн газар болон Аялал жуулчлалын газраас “Монголын оюутны холбоо”-той хамтран зохион байгуулж буй “Жуулчинд ээлтэй оюутан-2017” арга хэмжээ өнөөдөр эхэлж, “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхэллээ. Энэ жил “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 125 оюутан бүртгүүлснээс хууль, эрх зүй, жуулчны аюулгүй байдал, нийслэл хотын түүх, соёлын дурсгалт газрууд, хотын аяллын тухай сургалтад хамруулж, гадаад хэлний түвшин тогтоох шалгалт авч …

  • 8 June

    Шилдэг залуу гагнуурчин Ж.Жанлав-Ойдов Хятадад ур чадвараа сорьж байна

    “Дэлхийн ур чадвар-2017” тэмцээнд эх орноо төлөөлж, гагнуурын төрлөөр оролцох шилдэг тамирчин Ц.Жанлав-Ойдов БНХАУ-д олон улсын тэмцээнд ур чадвараа сорьж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй олон улсын тэмцээнд мэргэжлийн ур чадварын төрлүүдээр 35 орноос 227 хүн оролцож байгаа юм. Ирэх аравдугаар сард Арабын Нэгдсэн Эмиратын Абу-Даби хотод болох дэлхийн тэмцээний өмнө тохиож буйгаараа онцлог. Шанхай хотод болж буй тэмцээнд Ж.Жанлав-Ойдов, …