Нийгэм

January, 2017

  • 10 January

    ҮАБЗ 2018 он хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг дэмжлээ

    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар  зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байгаа юм. Хотын дарга …

  • 10 January

    Монгол Улсын визгүй зорчдог орнууд

      Д/д Орон Зорчих нөхцөл Хэлэлцээр Иргэд визгүй зорчих орнууд 1 Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04 2 Бразил 90 хүртэл хоног    2015.09.21 3 Гонконг 14 хүртэл хоног 1998.06.18 4 Израйль 30 хүртэл хоног 1996.03.12 5 Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02 6 Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04 7 Куба 30 хүртэл хоног 2001.10.08 8 Макао 90 хүртэл хоног 2004.07.03 9 …

  • 10 January

    Иргэн Ц.Батбаяр:Хоолой хорсгож, нүд аргаасан их утааг арилгахад цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр бодит нөлөө үзүүлэх нь дамжиггүй

    Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй энэ шийдвэртэй холбогдуулан Эрчим хүчний сайд П.Ганхүү Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын зарим айл өрхүүдээр орж, иргэдийн санал бодлыг сонслоо. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны иргэн Ц.Батбаяр “Засгийн газраас гаргасан …

  • 10 January

    Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо  2017 оны 1-р сарын 9 буюу өчигдөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр, “2016 оны зургаадугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, …

  • 10 January

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Автотээврийн үндэсний төвөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран автотээврийн хэрэгслийн албан татварын талаар мэдээлэл өглөө. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 9-н буюу өчигдрөөс эхлэн  тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулна. Таны автомашины улсын дугаар 1, 6-р төгссөн бол энэ сардаа багтааж автотээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Монгол Улсын “Авто тээврийн …

  • 10 January

    Нийгмийн хариуцлагаа ухамсарласан Е МART-ийн хамт олонд талархал дэвшүүлье

    Өнгөрөгч 2016 онд эдийн засгийн хямралын жил байлаа. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд  компаниуд дор бүрнээ өөрсдөө хичээн ажилласан.  Хямралын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэм, олон нийт рүү чиглэсэн  цөөнгүй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн компаниудын нэг Скай Хайпермаркет ХХК байлаа. Тус компанийн хамт олон  үйл ажиллагаа явуулдаг Е mart дэлгүүрээрээ дамжуулан  2016 онд  нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудыг  амжилттай …

  • 10 January

    Улсын оношилгооны үнэ нэмэгдлээ

    2016.12.28-нд батлагдсан Засгийн газрын тогтоолын дагуу улсын суудлын тэрэгний үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22000 төгрөг болж нэмэгдсэн байна. Энэ үнийн тарифыг 1/9-ны даваа гарагаас эхлэн мөрдөх ба хуучин 11000 байсан төлбөр ийнхүү 22000 төгрөг болон өөрчлөгдсөнийг бүх жолооч нартаа анхаарууллаа.               Үүнээс гадна хэрвээ та шинэ машин худалдан авсан бол 2 жилийн хугацаанд улсын оношилгоонд орох шаардлагагүй, зөвхөн холбогдох …

  • 10 January

    Сурагчдын амралт дуусахын өмнө сунгах асуудлыг зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өчигдөр хүргүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж …

  • 10 January

    Мялзан өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа

    Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн байна.  Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах …

  • 9 January

    Central Tower-т тэсрэх бөмбөг тавьжээ

    Яг одоо нийслэлийн төвд байрлах Central Tower-т тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулж байна. Ажиллагааны дагуу Central Tower-т үйл ажиллагаа явуулдаг иргэд албан хаагчдыг барилгаас шуурхай гаргаж байгаа аж. Мөн эмнэлэг болон Онцгой байдлын албан хаагчид ирээд байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Central Tower-ын хамгаалалтын албанаас бөмбөг тавьсан гэх мэдээлэл манайд …

  • 9 January

    С.Батболд: 2018.1.1-н хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа

    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Уг захирамжийнхаа талаар тэрбээр “Өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг  даргын зүгээс 3 захирамж гаргасан. Өнгөрсөн оны зургаадугаар сараас Агаарын бохирдол бууруулах ажлын хэсэг байгуулж, ажиллууллаа. Ингээд урин дулаан төдийгүй хүйтний улиралд ч бүх нөхцөл байдлыг судалсны үндсэнд захирамж гаргаж байгаа юм. Захирамжийн талаар маргааш болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд …

  • 9 January

    Налайх дүүргийн 1-р хороонд галзуу өвчин гарч хөл хорио тогтоолоо

    01 сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг нягталж шалгахад энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ.  Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид …

  • 9 January

    Ж.Эрдэнэбат: Цахилгаан халаалтын төхөөрөмж авахад зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ

    “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийлээ. Дулаан алдагдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Засгийн газраас шийдвэр гаргаж, гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд  төрөл бүрийн цахилгаан халаагуур,  шалны халаалт, гэрийн дулаалга,  сайжруулсан түлш зэргийг …

  • 9 January

    Автогазын үнийг бууруулахыг шаардлаа

      Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Автогазын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Синчи газ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон байна. Иймд дээрх аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор зөрчлийг арилган дараах арга хэмжээг авч …

  • 9 January

    Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа

    Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос  сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ.  Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж …