Нийгэм

April, 2017

  • 12 April

    Гемофили өвчтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд анхаарал хандуулна

    4 сарын 12 ны өдөр Эрүүл мэндийн яамны А танхимд Гемофили өвчтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцох уулзалт боллоо. Уулзалтаар өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид хийх үйл ажиллагааг хэлэлцсэн юм. Цус сэлбэлт судлалын үндэсний төв Гемофили өвчтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран …

  • 12 April

    Мөрөн сумын 32 мянга гаруй иргэнийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Мөрөн сумын хэмжээнд зохион байгууллаа. Мөрөн сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог зургаан байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байсан юм. Энэ удаагийн дадлага сургууль нь …

  • 12 April

    ХӨСҮТ-д нуруу нугасны сүрьеэгийн мэс заслын тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхээр боллоо

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг  4 дүгээр сарын 3-аас 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн үр дүнг хэлэлцэж, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар олон улсын семинарт оролцоод ирлээ. Энэхүү уулзалт, семинарын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг биелүүлэхэд дэлхийн сүрьеэгийн тархалтыг зогсоох бодлого: Улс бүрийн хүчин чармайлт” сэдэвт олон …

  • 12 April

    Л.Чой-Иш: Системийн өөрчлөлт хийгээгүй тохиолдолд байдал өөрчлөгдөхгүй

    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иштэй уулзаж бэлчээрийн даац болоод мал аж ахуйн салбарт ямар бодлого хэрэгжүүлж байгааг тодрууллаа. -Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон гэсэн. Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ? -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн томоохон зорилт тавигдсан. Мөн …

  • 12 April

    “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэн ес дэх удаагаа зохион байгуулагдана

    Монголын Зочид Буудлуудын Холбооны гишүүд санаачилж Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ХХААХҮЯ, БОАЖЯ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгээр “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Ес дэх удаагаа зохион байгуулж байгаа уг арга хэмжээг 2017 оны 04 сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Корпорейт Конвеншн төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна. “HORECA …

  • 12 April

    Монгол хүн ямар үнэтэй вэ?

    Монгол Улсын гавъяат эмч, клиникийн профессор Б.Морх АМЬД ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ ДЭЛХИЙН ЗАРИМ ОРОНД Бидний оршин байгаа энэ нийгэмд монгол хүн шиг үнэгүй юм бараг алга гэлтэй. Дэлгүүрийн лангуун дээр оронорны хүмүүсийг тавиад дор нь үнийг нь бичээд худалддагсан бол монгол хүн ямар үнээр тавигдсан байх бол. 1970-аад онд ирж Ховд аймгийн Манхан сумын нутаг Гоогийн нуруунаас угалз агнасан Ираны …

  • 12 April

    Эмнэлэгт хүргэгдсэн цэргүүдийн хоёрт нь яаралтай хагалгаа хийлээ

    ЗХЖШ–ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар:Зэвсэгт хүчин хээрийн сургалтын  нэгдсэн төв Тавантолгой-д 4-р сарын 11 ны өдөр  17.40 цагт Зэвсэгт хүчний 350 -р ангид  хээрийн бэлтгэл   хийж байх үед  хоёр цэргийн алба хаагч амь үрэгдэж, найман цэргийн алба хаагч  шархадсан.  Амь эрсдсэн хоёр албан хаагчийн ар гэрийнхэн төрөл төрөгсөд нь Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс гүн …

  • 12 April

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн болон говийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун …

  • 11 April

    С.Батболд:Бид гурван сарын хугацаанд судалгаа хийж 100 хувь картаар зорчих системд нэвтрүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдал, энэ салбарт хэрэгжиж буй “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар, Тээврийн газрын удирдлага болон Улаанбаатар смарт карт компанийн төлөөллүүд дагалдан явсан юм. Хотын даргаар ахлуулсан баг Таван шар-Офицер чиглэлийн автобусаар зорчиж …

  • 11 April

    Мах экспортлогчдыг хүлээн авч уулзлаа

    МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний талаар санал солилцон, заавар зөвлөмж өглөө. БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын баг тавдугаар сард манай улсад ажиллаж, махны үйлдвэрүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ. МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн …

  • 11 April

    Бурхан тахил, судар зэргийг эртний эд зүйл хил нэвтрүүлэхийг завджээ

    Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид 2017 оны 04 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлээд байна. Тухайлбал, иргэн Г нь 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан тахил, цөгц зэрэг эртний эд өлгийн зүйлийг гар цүнх болон биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ. Уг хэргийг Замын-Үүд сум дахь цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Мөн …

  • 11 April

    “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” болно

    Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар зүй ёсоор орж, жил ирэх тутам ажлын  байр, хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Тус салбарын хөгжлийг даган олон улсын техник технологи нэвтэрч, гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олшрох болсон байна. Үүнтэй уялдан Монголын зочид буудлуудын холбоо  нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны …

  • 11 April

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

    Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой, хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх зорилготой аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд иргэд олноор зорчдог, ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй Төр хурхын ам, Цэцээ гүн, Манзуширын чиглэлд аялж буй 150 гаруй иргэнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, 180 зурагт хуудас, сэрэмжлүүлэг материал …

  • 11 April

    Нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн эмэгтэйчүүд маргааш дахин жагсахаар болжээ

    Өнгөрөгч гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн эмэгтэйчүүд маргааш буюу энэ сарын 12-нд дахин жагсахаар болжээ. Тэд “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ байгуулсан бөгөөд эсэргүүцлийн жагсаалаа 12-ны өдрийн 15.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөсөн байна. Мөн тайван жагсаал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвшөөрөл авахаар Хотын дарга С.Батболдод ханджээ. “Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” …

  • 11 April

    Н.Лүндэндорж “Үндсэн хууль ба шүүх эрх мэдэл” сэдвээр хүндэтгэлийн лекц уншив

    Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Хүндэтгэлийн лекц”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D.), Профессор Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н. Лүндэндорж “ҮНДСЭН ХУУЛЬ БА ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” сэдвээр уншив. Дээрхи үйл ажиллагаа Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимд болов. …