Нийгэм

September, 2016

  • 9 September

    Шадар сайд У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба бол ард түмний хайр, итгэл, сэтгэл дээр тогтсон алба

    Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, зарлан мэдээлэх систем, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх сүлжээ, техник, технологийн  талаар нэг бүрчлэн асууж, тодруулж байлаа. Мөн энэ онд шинээр байгуулагдсан Онцгой байдлын албаны музейд зочилж, музейн үйл ажиллагаатай танилцан тус албаны үүсэл, хөгжлийг …

  • 9 September

    Онцгой байдлынхан гал унтраах автомашинаа хүлээн авлаа

    Багануур дүүрэг, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн Онцгой байдлын газар ой, хээрийн түймэр унтраах автомашинаар паркаа шинэчиллээ. Мөн төв, орон нутгийн анги, байгууллагууд зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн унтраагуур, хүрз зэрэг 10 орчим нэр төрлийн 2400 гаруй багаж, хэрэгслээ хүлээн авсан байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын …

  • 9 September

    Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг болов

    Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хөтлөн явуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээж үг хэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг гаргахаар Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын …

  • 9 September

    Д.Батбилэг: 255 иргэнд 7.9 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш болох гэж байна. Харин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай болоод байгаа юм. Тус дүүргийн удирдлагуудын өнгөрсөн …

  • 9 September

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ

    “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан Нийсэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 24 иргэн түүний гэр бүл, үр хүүхэдэд хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламжийг олголоо. Манай улс “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр”-ийг жил бүрийн  есдүгээр сарын 10-ны өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зохион …

  • 9 September

    Газар олголтыг түр зогсоосон хэдий ч Налайхад хууль бусаар газар олгосоор байсныг илрүүлэв

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс газар олголтыг түр хугацаанд зогсоосон. Гэвч далд хэлбэрээр газар олголт явагдсаар байгаа. Тиймээс ч иргэд холбогдох албаныханд гомдол, мэдээлэл хүргүүлсээр байсан юм. Тухайлбал, Налайх хотын иргэдээс НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханд газар олголтын асуудлаар гомдлоо хүргүүлсэн. Энэ дагуу НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нарын хүмүүс өчигдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Налайх хотын …

  • 9 September

    Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссоос мэдээлэл хийлээ

    Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тохиодог билээ. Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссоос энэ өдрийг тохиолдуулан хийж, хэрэгжүүлсэн ажлаа өнөөдөр /2016.09.09/ тайлагнаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, тус комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн оролцож,  мэдээлэл өгсөн …

  • 9 September

    Цэргийн алба хаагчдын 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговрыг хасахгүй байх шийдвэрийг гаргалаа

    УИХ-аар Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Эх орныхоо бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг цэргийнхэн уг асуудлаар 36 сар цалинтай тэнцэх нөхөн олговрыг хасч болохгүй гэсэн байр суурьтай байсан юм. Яагаад гэвэл нэг удаагийн тэтгэмжээр нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чаддаг юм. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсны дараа л тэд өөрийн гэсэн орон байр, унах унаатай …

  • 9 September

    Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдрийг “Холбогд. Харилц. Халамжил” уриатай тэмдэглэнэ

    Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдрийг 2016 оны 9-р сарын 10-нд “Холбогд. Харилц. Халамжил”  уриатай  тэмдэглэх гэж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн амд ганцаардал, сэтгэл гутралын хор уршиг, найз нөхөд ойр дотны хэн нэгнийг амиа хорлох эрсдэлээс сэргийлэх хамгаалах мэдлэг, хандлагыг сайжруулах, залуучуудыг стрессийг даван туулах, сэтгэлийн хаттай байх, амьдралын сорилтод өртсөн найз нөхдөө анхаарч дэмжих, эерэг зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа …

  • 9 September

    Туслах сувилагч бэлтгэх сургалтыг эхлүүллээ

    ШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг 2016-2017 оны хичээлийн жилд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ЭМСЯ, ЭМХҮТ-тэй хамтран эрүүл мэндийн салбарын 1000 туслах сувилагчийг бэлтгэхээр болж байна.           Богино хугацаанд олон тооны туслах сувилагч бэлтэх  зорилгоор 3 сарын хөтөлбөртэйгээр сургалтыг эхлүүллээ. Энэхүү сургалтын зорилго нь Сувилахуйн тусламж үйлчилгээг …

  • 9 September

    “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ыг хэлэлцүүллээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт  Нийслэлийн холбогдох байгууллагууд, ХААИС-ын Мал эмнэлгийн сургууль, Нохой судлалын холбоо, устгалын байгууллагууд болон дүүрэг, хорооны холбогдох албан хаагч, иргэдийн төлөөлөл  оролцсон. Хэлэлцүүлэгт оролцогчдоос журмын төсөлд нохой, муур бүртгэлжүүлэх үйл ажиллагааг илүү нарийвчлах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх зохицуулалт оруулах, нохой, …

  • 9 September

    Олон улсын аудитор Лионед Дворкин Стандартчилал, хэмжил зүйн газар ISO 9001-ыг амжилттай хэрэгжүүлж байна

    Бүгд Найрамдах Франц Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, баталгаажуулалтын байгууллага /AFNOR/  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжилзүйн газарт олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдалд хөндлөнгийн аудит хийсэн. Ингээд 2015 оны 10 сард AFNOR-оос Стандартчилал, хэмжил зүйн газар Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001нэвтрүүлж чадсан гэж үзэн гэрчилгээ гардуулсан байна. Энэ нь Төрийн захиргааны байгууллагаас анх удаа ISO 9001-ыг хэрэгжүүлсэн байгууллага болсон аж. Мөнхэрэглэгчийнхээ …

  • 9 September

    Нийтийн тээврийн “Городок-дүнжингарав худалдааны төв” чиглэлд өөрчлөлт орлоо

    Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэл болон ХО:4 …

  • 9 September

    Авто замын бүтээн байгуулалтад хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзатын үеэр эртний түүхэн уламжлалт харилцаа өнөө цагт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гэх мэт бүх салбар чиглэлээр эрчимтэй хөгжиж байгааг талууд онцоллоо. Хоёр улсын эдийн …

  • 9 September

    “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг”, “Хотын засаглалыг сайжруулах” төслүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ

    Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” (ТСБД) төслийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. ТCБД төсөл хэрэгжих хугацаанд Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт …