Нийгэм

July, 2016

  • 28 July

    Халбага зөгийн бал аян-Эрүүл амьдралын баталгаа

    Монголын Зөгийчдийн Нийгэмлэг нь засгийн газар, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, Монголын зөгийн аж ахуйн хөгжлийн томоохон алхмуудыг хийж эхлээд байна. Тус нийгэмлэг нь ҮХААЯ-тай 2013 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд зөгийчин, зөгийн бүлийг анх удаа албан ёсоор тоолсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр ”Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа”-ны төсөл, НҮБ-ын Хүнс хөдөө аж …

  • 28 July

    Хилийн 0108 дугаар анги цэргийн гавьяаны одонт анги боллоо

    Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлсээр яваа Монгол Улсын өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар анги үүсэн байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-г 2016 оны долдугаар сарын 28-ны өдөр хүртлээ. “Цэргийн гавьяаны одон” гардуулах ёслолын ажиллагаанд …

  • 28 July

    Хүний амь аварсан иргэдийг “Шударга журам” медалиар шагнах санал хүргүүлжээ

    Үер ус, гал түймэр зэрэг гамшигт өртөж амиа алдах эрсдэлд орсон иргэдийг хувь хүмүүс эр зориг, авхаалж самбаа гарган аварч байгаад ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал талархал илэрхийллээ. Шадар сайд болон ОБЕГ-ын зүгээс байгалийн гамшгийн үед хүний амь аварсан иргэдийг “Шударга журам” медалиар шагнадаг болох чиглэлээр Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байна. Уг саналыг Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Т.Бадрал генерал онцлов. …

  • 28 July

    Өндрөөс унах гэж байсан эмэгтэйн амийг аварлаа

    Өнөө өглөөний 08 цаг 20 минутад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 502-р байрны дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэийн аврах ангийн албан хаагчдыг очиход 17 настай У.А дээвэр дээр үсрэх гээд  зогсож байсан байна. Аврагчид хурдан шуурхай аврах  ажиллагаа зохион байгуулж, аврах тавцан байрлуулан амь насыг нь авран хамгаалж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.  Онцгой байдлын ерөнхий …

  • 28 July

    Баян-Өлгий аймгийн үерт автсан иргэдэд 552.5 сая төгрөгийн тусламж үзүүлээд байна

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-нд болсон үерийн хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаа болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр “Баян-Өлгий аймгийн Өлгий суманд бол байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд  Засгийн газар, аймгийн Онцгой комисс, аж ахуйн нэгж, иргэд болон …

  • 28 July

    Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилыг БНХАУ-д айлчлахыг урьсан байна

    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан 7 дугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус баяр хүргэсэн нөхөрсөг захидал ирүүлэв. Гадаад хэргийн сайд С.Лавров захидалдаа хоёр улсын Гадаад хэргийн яамд нь харилцан ойлголцол, хамтын ажиллагааны олон жилийн найрсаг уламжлалтайг дурдаад, олон улсын болон бүс нутгийн …

  • 28 July

    Б.Бат-эрдэнэ сайд БНХАУ-ын элчин сайд Син Хайминийг хүлээн авч уулзлаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордны уулзалтын танхимд БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Син Хайминь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд ажлын амжилт хүсээд хамтран ажиллахдаа таатай байна гэв. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Элчин сайдад талархал илэрхийлээд Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг …

  • 28 July

    Н.Номтойбаяр эрүүл мэндийн сайдын үүргийг гүйцэтгэгчээр томилогдож яамны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн дарга нартай уулзлаа

    Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилж үүрэгт ажлаа хүлээн авсан билээ.  Тэгвэл өчигдөр УИХ гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр Эрүүл мэндийн сайдын үүргийг гүйцэтгэгчээр томилогдож  Яамны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн дарга нартай уулзаж санал солилцлоо. Мөн ЭМЯ Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа яамны бүтэц үйл …

  • 28 July

    Ойрын өдрүүдэд 28-39 хэм хүрч халахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 29-нөөс 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 31,1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Түүнчлэн 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …

  • 28 July

    АТГ-ын дэд даргаар Ц.Нямдорж томилогдов

    АТГ шинэ удирдлагатай болж албан ажлаа жигдрүүлж эхэлсэн байгаа. Тухайлбал, 2016 долдугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын 7 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилсон билээ. Тэрбээр томилогдсон өдрөөсөө эхлэн албан ажлаа хүлээж авч, одоогоор ажлынхантайгаа болон хэлтсийнхэн үйл ажилтай танилцаж байгаа юм. Тэгвэл тус газрын дэд дарга Б.Хурцыг ТЕГ руу явсаны дараа хэн болсон тодорхойгүй …

  • 28 July

    Шарилжгүй Улаанбаатар хот болно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын ажилтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа. Хотын Ерөнхий менежер Шастины нэрэмжит төв  эмнэлгийн урд талын замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр сул шороон хөрс бүхий эвдэрсэн замыг засварлах, авто …

  • 28 July

    Д.Дагвадоржийн зураг хятадын сайтад шуугиан тарьж байна

    Интернэт худалдааны Алибаба сайтыг үүсгэн байгуулагч тэрбумтан Жэк Ма эдгээр өдрүүдэд Асашёрюү Д.Дагвадоржийн урилгаар манай улсад зочилж байгаа билээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар тухлаж, Д.Дагвадоржийн зүгээс Жэк Ма-д тусгайлан бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон. Өчигдөр түүний зүгээс УИХ-ын дарга М.Энхболдтой ажил хэргийн уулзалт өрнүүлж, монголын залуучуудад лекц уншсан юм. Тэгвэл Д.Дагвадорж тэрбумтан андыгаа …

  • 28 July

    Байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биате Транкманыг /2016.07.27/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн жилүүдэд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хуль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, нутгийн өөрөө удирдах байгууллага, …

  • 28 July

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд зориулсан цахим хуудастай боллоо

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Форумд зориулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудаснаас форумын хөтөлбөр, форумд оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна 2014, 2015 онд зохион байгуулсан …

  • 28 July

    Даншиг наадмаар хүй долоон худаг руу автобус үнэгүй явна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам-2016″ шашин соёлын наадмыг  8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо.  Хүй долоон худаг  руу явах автобус нь 8 дугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн …