Нийгэм

October, 2015

  • 14 October

    Хүргэнийхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулжээ

    Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгав. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил …

  • 14 October

    Ялалтын баярын парадад жагссан цэргүүдийг МЗХ-оос шагналаа

    ОХУ-ын Москва хотын Улаанталбайд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ой, БНХАУ-ын Бээжин хотод өнгөрсөн есдүгээр сарын 03-нд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн параданд Монгол цэргүүд амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр МЗХ-оос эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн сүр хүч, залуу хүний цог золбоог гайхуулсан уг бүрэлдэхүүнийг МЗХ-ны тэргүүн дээд шагналаар шагнаж урамшууллаа. Өнөөдрийн …

  • 14 October

    Үе, үеийн батлан хамгаалахын сайд нар уулзлаа

    УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Энэ нь батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичиг юм. Бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өчигдөр энэхүү баримт бичгийг боловсруулсан ажлын хэсгийнхэн, батлуулахын төлөө идэвхийлэн ажилласан үе, үеийн Батлан хамгаалахын сайд нар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг хүлээн авч …

  • 14 October

    Д. Сарандаваад итгээд БАЯЖЛАА ЮУ, компьютерийн цаана суугаад БУРЗАЙЛАА ЮУ?

    Мөнгийг цаас биш, амьдарлын гол хүчин зүйлээ болгож хардаг цорын ганц амьд биет бол оюун ухаант хүмүүс билээ. Мөнгийг цаас биш, амьдарлын гол хүчин зүйлээ болгож хардаг цорын ганц амьд биет бол оюун ухаант хүмүүс билээ.  Энэ бөмбөрцөг дээр амьдарч буй бүх л хүмүүний амьдралд “соронз” мэт нөлөөлдөг асар хүчтэй зүйл. Мөнгө мөрөөдлийнхөө оргилд хүрэхэд хөтөч, буянтан, аль эсвэл төсөөлөшгүй …

  • 14 October

    “Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалт эхэллээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран “Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 12-оос 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Тус сургалт Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны …

  • 14 October

    Хүнсний ногооны хураалт 97 хувьтай байна

    Энэ оны урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөөд байгаа. Энэ сарын 13-ны байдлаар үр тариа 68.5, төмс 96.3, хүнсний ногоо 96.9 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 …

  • 14 October

    “Цагдаагийн инээмсэглэл” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Жи Си Ай” Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааныг хоёр сарын хугацаатай зохион байгуулсан. Уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээл ирүүлжээ. Тэргүүн байранд Г.Цолмонгийн ирүүлсэн “Тусч цагдаа” гэрэл зураг, дэд байранд …

  • 14 October

    2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18 өдрүүдэд болно

    Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралдаанд энэ оны хоёрдугаар …

  • 13 October

    “Усны засаглал” сэдэвт лекц сонсгож усны үнэ цэнийн талаар хэлэлцэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны засаглал” лекц, нэгдсэн илтгэлүүдийг сонсгов. Уг арга хэмжээнд БОНХАЖЯ, түүний харъяа газрууд, эрдэмтэн судлаачид, оюутан залуучууд, эко сургуулийн сурагчдын төлөөлөл оролцлоо. Олон улсын судалгааны дүнгээр Монгол Улс усны нөөц багатай орны тоонд багтсан бөгөөд судалгаанд хамрагдсан дэлхийн 173 орноос 104-т оржээ. Дэлхий дээр нэг …

  • 13 October

    Р.Чингис ЭЦГ-ын удирдлагуудыг цалингийн хувиар торгох шийдвэр гаргалаа

    “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг мэргэн үг байдагсан. Хууль хэрэгжүүлж, төр түмнийхээ энхийн манаад зогсож байдаг цагдаагийнханы талаар тун ч базаахгүй мэдээ өнгөрсөн өдрүүдэд сонсогдлоо. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид салхинд гарч амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Горхи-Тэрэлж” амралтын газарт очсон байдаг. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч Х …

  • 13 October

    “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр 549 иргэн үйлчлүүлжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногт 549 иргэн үйлчлүүлжээ. Мөн хугацаанд 502 албан бичиг хүлээн авсны 293 буюу 58,4 хувь хариутай, 209 буюу 41,6 хувь нь хариугүй бичиг байлаа. Иргэд, аж ахуйн нэгжээс 38 өргөдөл, гомдол хүлээн авч 17-г нь шийдвэрлэн, бусдыг нь  хяналтад аваад байна. Мөн МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсанд 78 дуудлага ирснээс 16 гомдлыг …

  • 13 October

    ЗЦГ-ын “уран зохицуулагч” тэмцээн боллоо

    ЗЦГ-ын Төв, орон нутгийн зөвлөлгөөний үеэр ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч 2015” тэмцээн амжиллтай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулан явуулсан бөгөөд нийслэл болон аймгуудийн цагдаагийн газар хэлтсүүдийн замын цагдаагийн тасгуудаас нийт 136 алба хаагч албаны мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт УБХЦГ-ын ЗЦГ-ын д/х С.Жавхлантбаатар даргатай СХД-ийн ЗЦТ-ын хамт олон, -р байрт мөн …

  • 13 October

    Сайн үйлсийн аян

    Монголд жилд дунджаар 7000 хүн түлэгддэг бөгөөд тэдний 80 хувь нь 0-3 насны нялх хүүхдүүд байна. Хүнд түдэгдсэн хүүхдүүдийн 70 гаруй нь амиа алддаг харамсалтай баримт байна. Эцэг эх асран хамгаалагчдын хариуцлагагүй санамсаргүй үйлдлийн золиос болж түлэгдсэн бяцхан үрсийн өөдөсхөн биедээ ахадсан өвчин шаналалыг өрөвдөж хараад зүгээр өнгөрмөөргүй байна.  Тиймээс “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн …

  • 13 October

    Хиймэл нуурын усанд унаж энджээ

    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унасан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд …

  • 13 October

    Монгол, Хятадын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль эхэллээ

    Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан хээрийн сургууль болох “Анчин бүргэд-2015” манай улсад өнөөдрөөс эхэллээ. Хээрийн сургууль Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж буй бөгөөд нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн цэргийн тойргийн тусгай ажиллагааны бригадын захирагч, хурандаа Ли Чи Фень нар болон албаны бусад хүндэт зочид оролцлоо. Манай хоёр …