Нийгэм

October, 2015

  • 18 October

    Энэ оныг дуустал нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломж олгожээ

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Эрх чөлөөний талбайд ТЕГ, НДЕГ, УБЕГ, Гаалийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна.   Энэ үеэр нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байгаа аж. Тодруулбал, 2015 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр …

  • 17 October

    600 гаруй ахмадын төлөөлөл Төрийн ордонд чууллаа

    Монгол Улсын нийт хүн амын 10 шахам хувийг эзэлдэг ахмадуудын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд чуулж байна. ХАХНХЯ-наас зохион байгуулж буй “Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний хоёрдугаар зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн 700 гаруй төлөөлөгч оролцож байна. Анхдугаар зөвлөгөөнийг 2013 онд Дархан хотноо зохион байгуулж байсан бол энэ удаад хоёрдугаар зөвлөгөөнийг Хөдөлмөрийн яам, ЭМСЯ, нийслэлийн ЗДТГ, Төрийн банктай хамтран …

  • 17 October

    Прокурорууд Тайваний Хууль эрх зүйн сургалтын институтэд суралцлаа

    Тайвань улсын Хууль эрх зүйн яамны харъяа Шүүхийн сургалтын төвөөс зохион байгуулдаг Монгол улсын прокуроруудын 12 дахь удаагийн сургалт Тайвань улсад 2015 оны 08-р сарын 30-наас 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд боллоо. Сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурор газар, Дүүргийн прокурорын газар, Аймгийн  прокурорын газруудаас нийт 20 прокурор хамрагдаж хөтөлбөрийн дагуу  “Хууль зүйн албан хаагчийн гэмт …

  • 17 October

    Цагдаагийн байгууллагын мэдээлэл холбооны инженерүүд номын дуу сонслоо

    ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв санаачлан Цагдаагийн байгууллагын мэдээлэл холбооны инженерүүдийн нэгдсэн сургалтыг 2015-10.13-15 өдрүүдэд  зохион байгууллаа. Сургалтанд 21 аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн газар хэлтсүүд, төрөл мэргэжлийн албадын мэдээлэл, холбооны 108 инженер, техникийн ажилтнууд оролцож, анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Сургалтаар цагдаагийн мэдээлэл, холбооны технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, мэдээллийн аюулгүй байдал,  шинэ дэвшилтэт технологийн чиглэлээр мэдээлэл хийж, …

  • 17 October

    ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн төрийн айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэ 10 дугаар сарын 14-16-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо. Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны уулзалт хэлэлцээний үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын ардчиллыг …

  • 17 October

    Р.Бурмаа: Халх голд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй бүс бий болно

    УИХ-ын 2015 оны  07  сарын  09  өдрийн 75 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулж, чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсан. Тэгвэл нутгийн иргэд болоод олон нийтийн дунд 500 мянган га газрыг хашаалаад, гадаадын иргэдэд түрээслүүлэх гэж байна, гадаадаас баахан ажиллах хүч орж …

  • 17 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулан  Модел ЮНЕСКО Монгол (МЮМ) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар хуралдаан Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно. Утас: 99337722 09.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, цаашид ахмад настанд чиглэсэн ямар бодлого, …

  • 16 October

    Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчиллаа

    Хүнс, хөдөө аж ахуйн яам АТГ-тай хамтран Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор асуулт, хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд ХХААЯ-ны албан хаагчид идэвхтэй оролцож  авлигын эсрэг хууль тогтоомж, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүллээ.

  • 16 October

    Урьдчилан сэргийлэх тарилгад 35 мянган малыг хамруулаад байна

    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг …

  • 16 October

    Г.Баярсайхан сайд гэр хороололд номын сан байгуулна

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гэр хороололд номын сан байгуулахаар болжээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд тэр бүр хотын төв рүү очиж номын сангаар үйлчлүүлэх нь ховор байдаг байна. Иймд гэрийнх нь ойр орчимд, гэр хороололд номын сан байгуулж өгөх нь үр дүнтэй гэж үзжээ. Түүнчлэн Нийслэл хотын хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хөгжих, боловсролоо дээшлүүлэх номын сан, танхим …

  • 16 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “1000 төгрөг” аянд нэгдлээ

    Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор MN-25-р суваг телевизээс санаачлан “1000 төгрөг” аяныг зохион байгуулж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон уг аянд нэгдэж өнөөдөр MN-25-р суваг телевизийн төлөөлөлд хандивыг гардуулан өгөв. Хандив …

  • 16 October

    Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль ням гарагт болно

    Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Налайх хотын Захирагчаар тус дүүргийн …

  • 16 October

    Н.Батцэрэг сайд Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүдэд гарын бэлэг илгээжээ

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухайгаа захидал ирүүлсэн. Захидлын хариу болгож сайд Н.Батцэрэг “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын үйл ажиллагааг дэмжиж 10 дугаар сарын 23-ны “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх ” …

  • 16 October

    Хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалт боллоо

    БОНХАЖЯамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалтын гарын авлагыг боловсруулж, хэвлэн гаргаж буй бөгөөд энэ сарын 15-ны өдөр “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалтыг хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд амжилттай зохион байгууллаа. Сургалтад сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг Их дээд сургуулийн Сэтгүүл …

  • 16 October

    Хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар хэлэлцэж байна

    “Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд буюу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн  ядуурлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд нээлттэй хэлэлцүүлгийг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, …