Нийгэм

October, 2015

  • 6 October

    Д.Содном НАМЗХ-ны залуустай ярилцлаа

    НАМЗХ-ны VIP зочны уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном оролцож, залуучуудтай санал бодлоо солилцоо. Тэрээр өнөөдрийн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлж Монгол Улсад хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан төрийн институц байхгүй болсноос тогтвортой хөгжлийн загвар алдагдсан гэж үзэж буйгаа хэллээ. Социализмын үед таван жилээр ажлаа төлөвлөдөг байсныг алга болгосон нь алдаа байсныг тэрээр …

  • 6 October

    “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээ байгуулах зөвшөөрөл олголоо

    Концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээг “Чайна Гэжүба групп лимитэд” компанитай байгуулах зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Хөрөнгө оруулалтын газраас тус ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн компаниудад урилга хүргүүлэн шалгаруулалт явуулахад тус компани нэгээр …

  • 6 October

    Улиастай орчимд 4,4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Энэ сарын 03-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед Бэлх, Шаргаморьт, гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонстож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд …

  • 6 October

    “Намрын ногоон өдрүүд”-ээр 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

    2006 оноос зохион байгуулагдаж эхэлсэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд энэ жил 198 аж ахуйн нэгж, хоршоо, малчны бүлэг, 250 ногоочин оролцож, нийт 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори 150 гаруй аж ахуйн нэгж, хоршооны ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зөгийн балд үнэ төлбөргүй шинжилгээ хийж, явуулын лаборатори ажиллуулж, 30 гаруй улсын байцаагч болон 10 …

  • 6 October

    Л. Бор: Хүнтэй мэндэлж, хүндэлж харьцвал эвлэрэл амжилттай явагдана

    Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагч Л.Бор улсдаа эвлэрэлээрээ тэргүүлж яваа арвин туршлагатай нэгэн. Шүүхийн байгууллагатай 30 жил амьдралаа холбож яваа Л.Бор он гарснаас хойш 400 гаруй хэргийг эвлэрлийн шугамаар шийдэж, шүүхийн ачаалал болон иргэдийн цаг, мөнгийг хэмнэжээ.Түүний амжилтын нууц нь шүүхийн байгууллагад хуримтлуулсан олон жилийн туршлагаас гадна ажилдаа, үйлчлүүлэгчиддээ хандсан чин сэтгэл, …

  • 6 October

    Тахилга үйлдэх газарт эмэгтэй хүн гарахыг хориглоно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол маргааш буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд …

  • 6 October

    Увс, Сүхбаатар, Дорнодод гарсан түймрийг унтраажээ

    Ой хээрийн түймэр: Цурамд оруулсан: Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Адгийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 12:45 цагт /12.57 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 38 иргэн, 4 автомашинтай ажиллаж 2015.10.05-ны өдрийн 00:15 цагт унтраасан боловч дахин тус багийн “Хайчин” …

  • 6 October

    Шүүгчид БНТУ-д сургалтад хамрагдаж байна

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд энэ сарын 2-9-ны өдрүүдэд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаас бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг БНТУ-ын Анкара хотод сургалтад хамрагдаж байна. Тэд БНТУ-ын Хууль зүйн академи, Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Шүүх, прокурорын дээд зөвлөл, Анкара хот баруун тойргийн шүүх зэрэг байгууллагуудаар …

  • 6 October

    Авто цогцолборын нээлтэнд худалдаачид ирсэнгүй, хөлсний машинууд зогсоолдоо байршуулжээ

    22-ын товчооны “Авто цогцолбор” руу авто зах, автобизнес эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх тухай захирамжийг нийслэл, мэргэжлийн хяналтын газраас удаа дараа хүргүүлж, бизнесменүүд эсэргүүцээд байгаа. “Авто цогцолбор” хэмээх шинэ байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бүрэн хангагдаагүй, талбайн түрээс зохиомол үнэ ханштай, агаарын бохирдол ихтэй газар нутгийг сонгосон учраас бохирдлын хурц хэлбэрийн өвчлөлийн голомт руу нүүлгэн шилжүүлэх гэж байна, 6-8 мянган худалдаачин түүний …

  • 6 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: МХЕГ-аас зохион байгуулж буй аяны хүрээнд “Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” зөвлөгөөн МҮЭСТО-нд болно. Зөвлөгөөний үеэр нийслэл, дүүргүүдийн хөдөлмөр, нийгмийн даатгал, халамжийн хэлтсийнхэн иргэдэд үйлчилнэ. Утас: 91989890 10:00 цагт: “Дархан цаазат Богд хан уул” номын нээлт БОНХАЖЯ-ны Хаан танхимд болно. Нээлтэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон номын зохиолч, эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 99906083, 260718 10:00 цагт: НИТХ-ын …

  • 5 October

    Багануурын захирагчийн төлөө 4 хүн өрсөлдөж байна

    НИТХ-аас Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан билээ. Налайх хотын захирагчийг сонгох сонгуулийг зургаадугаар сарын 14-нд явуулахад найман нэр дэвшигч өрсөлдөж, Ш.Хаан сонгогдсон. Харин Багануур хотын захирагчийг сонгох сонгуулийг хараахан явуулаагүй байсан юм. Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Багануур хотын захирагчийн сонгуулийг энэ сарын 18-нд явуулахаар товложээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын …

  • 5 October

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Шилэн хяналтын систем”-д шилжинэ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Шилэн хяналтын систем”-ийн талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, эрсдэлийн удирдлага хариуцсан улсын байцаагч нарт  сургалт зохион байгуулж байна. “Шилэн хяналт” систем нэвтэрснээр хяналт шалгалт болон шалгуулагч байгууллагын тухай мэдээлэл бүрдэж, нийтлэг гардаг зөрчлийг тодруулах, мэдээллийн санг ашиглан эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулах, шалгалтын мөрөөр хийдэг зөвлөгөө, сургалтын үр дүн дээшлэх …

  • 5 October

    Индонезийн мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагатай хамтран ажиллана

    Монгол Улс, Бүгд Найрамдах Индонези Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Индоези Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтанд ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, БНИУ-ын Хөдөө аж ахуйн сайдын Инноваци, технологи хариуцсан зөвлөх Мат Сьюкур тэргүүтэй төлөөлөгчид болон тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцлоо. Энэ үеэр …

  • 5 October

    Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

    1. Эрэн хайх, аврах ажиллагаа Сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын “Далт” 5 дугаар  багийн иргэн Б /16 настай,эмэгтэй/ 2015.10.03-ны өдрийн 09:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон мэдээлэлийг 2015.10.04-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн ОБН-ын 7 алба хаагч, ар гэрийн 2 хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.10.04-ны өдрийн 12:30 цагт “Бүрэнхайрхан”  6 дугаар багийн тоглоомын дэлгүүрт …

  • 5 October

    БСШУ-ны сайдын багш нарын баярын мэндчилгээ

    Монгол Улсын  боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг,  хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон …