Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранбат нар оролцлоо. Ар, өврийн хаалга, авлига, хүнд сурталгүйгээр ажлаа явуулдаг, дотоод ажил, хурал гэх мэт элдэв шалтаг тоочилгүйгээр төрийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломж олгодог 108 ТҮЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. ТҮЦ машинаас төрийн 20 гаруй үйлчилгээг авах …
Нийгэм
April, 2015
-
29 April
Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалтыг Гадаад хэргийн яамнаас зохион байгууллаа. Хүлээн авалтад Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ахлах дипломатууд болон Монгол, Францын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид урилгаар оролцов. Гадаад …
-
29 April
Хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдсон байжээ
Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б-д холбогдох хяналт шалгалтын ажлыг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, …
-
29 April
Улаанбаатар, Улаан-Үд хот хамтран соёлын арга хэмжээ, бизнес форум зохион байгуулна
ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны …
-
29 April
Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө
Залуу хүн гэдэг хөгжлийг дагаж биш, түрж биш, чирж явдаг байх хэрэгтэй.Тиймдээ ч Монголын Залуучуудын Холбоо, Үндэсний Залуучуудын Зөвлөлийг байгуулах тухай V их хурлаараа шийдвэрлэсэн.ҮЗЗ нь залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулсан Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байх юм. Тус зөвлөл нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 …
-
29 April
Нийслэлд гал түймрийн 36 дуудлага иржээ
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 36, аврах ажиллагааны 1 дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход “Их Монгол” хүнсний дэлгүүрийн дотор цахилгаан зуух залгаатай …
-
29 April
Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ хийж байна
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, Монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхана. Тэгвэл Улаан талбайд парад алхах Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Парад алхах бүрэлдэхүүн энэ сарын 25-нд Москва хотноо очсон бөгөөд тэднийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, Бригадын генерал …
-
29 April
Монгол цэргүүд Улаан талбайд жагсана
ОХУ-ын түүхт Ялалтын баярын 70 жилийн ойгоор Улаан талбайд алхах Монгол Усын цэргийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт Москва хотыг зорьсон билээ. Ялалтын баярын жагсаалд оролцох манай улсын цэргийн бие бүрэлдэхүүн дэлхийн цэргүүдтэй хамт жагсаалын бэлтгэлээ эхэлсэн байна. Парад алхах бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, тав нь хугацаат цэргийн алба …
-
29 April
16 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүн цэнгэлэг багийн нутаг “Зүүн дам баев”-т нутагладаг 29 настай эрэгтэйд энэ сарын 21-нд боом өвчний шинж тэмдэг илэрчээ. Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-нд уг өвчтөнийг боом өвчний арьсны хэлбэрийн үүсгэгчээр өвчилсөн болохыг тогтоосон байна. Цагаан-Овоо сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, тус айлын 302 малд үзлэг хийхэд халд варт өвчний …
-
29 April
Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдлаа
ийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 15:48 минутанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41 дүгээр гудамжинд шар өвс, гэр, байшин шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Аврах гал унтраах 10, 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 2 гэр гал өртөж бүрэн шатсан байдалтай, 2 байшингийн дээврийн хэсэг, гадна тал шатаж байсныг унтраасан байна. Энэ мэтчилэн сүүлийн үед иргэд хашааны шар …
-
29 April
Хашааны шар өвсөө шатаах нь хууль зөрчсөн үйлдэл тул хариуцлага тооцно
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 99 дуудлага иржээ. Ирсэн дуудлагын дийлэнхийг буюу 77 дуудлага нь гэр хороолол, зуслангийн чиглэлд иргэд хашааны шар өвсөө шатааснаар салхины хүч нөлөөлөн гэр, байшин нь шатсан хэрэг гарсан байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 251-д “Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал …
-
29 April
Ч.Даваабаяр: Импортлогч орон байна гэдэг дархлаагүй өвчтөнтэй адил
“ЗГМ” сонины “Хоймор”-т энэ удаа “МАСС” агентлагийн ТУЗ-ийн дарга, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр уригдлаа. -Танай төслийн талаар хүмүүс сайн мэддэг болжээ. Энэ хугацаанд хэдэн аймгаар явж, олон баялаг бүтээгчийг сурталчилсан уу? -Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсынхаа 21 аймаг, 20 гаруй сумаар явахдаа 18579 км замыг туулж, эх орныхоо эдийн засгийн тулгуур болсон баялаг бүтээгчдээ дэмжлээ. Энэ хугацаанд ажилч …
-
29 April
Монгол улс Тайландын Вант улсын Ерөнхий прокурорын газартай хамтарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Тайландын Вант Улсын Ерөнхий Прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй Тайландын Вант Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид 2015 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Тракул Винитнайяапак тэргүүтэй …
-
28 April
Залуус улс төрчдийн хар болон цагаан жагсаалтыг гаргана
Монголын Залуучуудын Холбоо V их хурлаараа улстөрчдийн хар жагсаалт гаргах болсон талаараа мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр болж буй ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар энэ талаар хэлэлцжээ. Ингэхдээ улс төрчдийн цагаан жагсаалтыг бас гаргах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Зарим төлөөлөгчийн хувьд хар, цагаан жагсаалт гаргаж хүнийг нэр зааж цоллох нь буруу гэв. Тэд энэхүү байр сууриа улс төрд ассан түймрийг залуучуудын …
-
28 April
Үүрэг гүйцэтгэхэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авна
Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн гаралт, давтамж ихэсч байгаатай холбогдуулан түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч, хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах нийт 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө. Дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл