Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо Хөх Монгол” бүлгэм болон “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөний төлөөл хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ мэдэгдэлдээ “бид Монголчуудын төдийгүй дэлхийн соёлын өв болсон түүх дурсгалын үнэт олдворуудаа хамгаалах, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэх, уул ус, гол мөрнөө харийнхны гарт сүйтгүүлэхгүйн тулд бүтэн сарын хугацаанд тэмцсээр байна. Энэ …
Нийгэм
February, 2015
-
10 February
ШӨХТГ-ын шалгалтаар Мобиком-д хэд хэдэн зөрчил илэрчээ
Мобиком корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж …
-
10 February
ШӨХТГ-аас мэдээлэл хийв
Өнөөдөр ШӨХТГ-аас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалтуудын дүгнэлтийг олон нийтэд мэдээллээ. Хэвлэлийн хуралд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан оролцож шинэ ажлаа аваад хийж хэрэгжүүлсэн хяналт шалгалт, арга хэмжээнийхээ талаар мэдээлэв.1. Үнэ тогтворжуулах хөтөлбөр ШӨХТГ-аас 2013 онд Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан А-2/06 тоот тушаалаар батлагдсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай …
-
10 February
Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг хамруулан хэлэлцүүлэг хийлээ. Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлыг хангуулахад төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн явцад тавигдах дотоод хяналтыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдэж буй уг хэлэлцүүлэгт ХХААЯ, МХЕГ, НМХГ болон дүүргийн холбогдох …
-
10 February
Гялгар цаас дэвсэж бууз жигнэхгүй байхыг анхааруулав
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинэ дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг сануулсан байна. МХЕГ-ын төв лаборторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарчээ. Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол …
-
10 February
Хүний амь үрэгдсэн зам тээврийн осол гарлаа
Өчигдөр Баянзүрх дүүргийн V хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Кино үйлдвэрийн дээд сургуулийн дэргэд дулааны шугамын худагт хүн унасан Аврах ангийн албан хаагчид байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэж өглөө. Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн VIII хорооны “Амгалан”-гийн нийтийн тээврийн хэрэгслийн эцсийн буудлын дэргэд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 08-17 УНД улсын дугаартай суудлын …
-
10 February
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
09:00 цагт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэгч хуульч нь “Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал”-д заавал хамрагдсан байх үүргийн биелэлтийг хангуулах үүднээс Монголын Хуульчдын холбооноос даатгалын компаниудтай хамтран өмгөөлөгчдийг даатгалд хамруулах үйл ажиллагааны нээлт Хуульчдын холбооны 301 тоотод болно. Утас: 98066116 09:00 цагт МУИС-ийн дугуй зааланд “XXI зууны Монголын нийгэм: Хөгжил, өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар …
-
10 February
БНХАУ-д суралцахыг хүсч буй оюутан залууст
БНХАУ-д суралцахыг хүсч буй та бүхэнд зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг энэ сарын 15-ны өдөр 11-17 цагийн хооронд “Тусгаар Тогтнол”-ын ордонд болно. Тус арга хэмжээг БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо 2 дахь жилдээ санаачлан Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоотой хамтран зохион …
-
10 February
Улсын сайн малчин, тариаланчид шагналаа гардана
ХХААЯ-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан билээ. Өнгөрсөн онд хөдөө аж ахуй салбарынхан улсын хэмжээнд 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн …
-
10 February
“Алтан төл”-ийн эзэд тодорлоо
ХХААЯ, МҮОНР-гийн тэртээ 1961 оноос тасралтгүй 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорлоо. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын …
-
10 February
Малчин өрхийн тоо 4500-гаар нэмэгджээ
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ жил нийслэлээс 4500 гаруй өрх хөдөө орон нутгийг зорьжээ. Энэ нь, сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын таатай нөхцөл байдал ивээснээр мал сүргийн тоо өссөн төдийгүй өнгөрсөн онд үүдээ нээсэн Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа жигдэрснээр малчин өрхийн орлого нэмэгдэхэд хүргэсэн байна. Нөгөөтэйгүүр, төр засгаас бэлчээрийн усан хангамж, ургамал хамгааллын зөв бодлого явуулсан нь мал …
-
9 February
“Цагаан уул” наадмын бүртгэл өнөөдрөөр дуусгавар болно
Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам болоход ердөө гуравхан хоног үлдээд байна. Энэхүү наадмын эхний шат буюу оролцогчдын материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Ирсэн материалаас шүүгчдийн зөвлөл шилдэг 30 бүтээлийг шалгаруулж хоёрдугаар шатанд оруулах юм байна. Энэ жилийн наадам өнгөрсөн жилүүдийнхээс онцлогтой. Зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг үзэхээр ирсэн нийт үзэгчдэдээ тусгай бэлгийг бэлдсэн байна. Тодруулбал #CAFFE #BENE …
-
9 February
“Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэгт оролцогч Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангийн ялтан Л.Бямбасүрэнд уучлал үзүүлэх зарлигийг гаргажээ. Л.Бямбасүрэн өнгөрөгч 2004 онд аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрсэн бөгөөд түүнд 18 жилийн ял оноогоод байсан юм. Түүний амьдралыг өнгөрсөн онд ETV телевизийн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэг олон нийтэд хүргэсэн билээ. Л.Бямбасүрэн Ерөнхийлөгчийн өршөөлд багтсанаар эдлээгүй үлдсэн хорих ялаас …
-
9 February
МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Монголын Залуучуудын Холбоо МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр болсон уг хүндэтгэлийн арга хэмжээнд 70 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд тэд залуу халуун насаа дурсаж, тэдний хойчийг залгамжилж яваа залуучууддаа үнэтэй сургаалиа хайрлалаа. Тэдний дунд хамгийн ахмад нь буюу 90 гаруй настай Д.Дулмаа байсан бол Б.Зинамидэр, Ц.Дашдондов, …
-
9 February
Азийн бүсийн сургалт монголд эхэллээ
“Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Био аюулгүй байдлын асуудлыг тусган оруулах, нөөц боломжийг дайчлах, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт Азийн бүсийн сургалт өнөөдөр эхэллээ. Монгол Улс НҮБ-ын суурь гурван Конвенцийн нэг болох Биологийн олон янз байдлын конвенцийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Био аюулгүй байдлын Картагены Протоколыг 2002 онд соёрхон баталж, 2007 оноос Хувиргасан амьд организмын тухай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл