Нийгэм

February, 2015

  • 12 February

    “Хайрын бэлэг” үзэсгэлэн худалдаа зохиогдлоо

    Монголын Залуучуудын Холбооноос хоёрдугаар сарыг хайрын сар болгон зарласан. Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам, 100 хосын болзоо зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн олон ажлын нэг болох “Хайрын бэлэг” үзэсгэлэн худалдаа өнөөдөр МЗХ-ны байранд боллоо. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар хайрын нандин бэлэгнүүдийг нэг дороос сонголтоо хийн авах боломжийг залуусдаа олгосон байна.  Мөн үүнээс гадна “1000 хосын …

  • 12 February

    Цагдаагийн хурандаа Б.Болдбаатар “Цагдаагийн төлөө” медалиар шагнагдлаа

    ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн тушаалаар Монгол Улс, ОХУ-ын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласныг нь үнэлж, МУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, ХЗЯ-ны тусгай төлөөлөгч цагдаагийн хурандаа Б.Болдбаатарыг “Цагдаагийн төлөө” медалиар шагналаа.  

  • 11 February

    Фэйсбүүкээрээ архи сурталчилсан иргэдийг 10 саяар торгоно

    ШӨХТГ-аас мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан, иргэд, аж ахуйн нэгж, үзэсгэлэн худалдаа явуулж буй худалдаа эрхлэгчид архи согтууруулах ундааны зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа интернетийн орон зайг ашиглан сурталчлах болсон нь хууль бус үйлдэл гэдгийг анхааруулсан байна. Мөн олон нийтийн сүлжээгээр согтууруулах ундаа сурталчилсан иргэдэд арга хэмжээ авснаа мэдээлсэн …

  • 11 February

    Та цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ хянах боломжтой боллоо

    Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг хүлээн авсан цагдаагийн байгууллага, алба хаагч танд өөрийн албан тушаал, цол, овог нэр, гарын үсэг, БҮРТГЭЛИЙН ДУГААР бүхий хяналтын хуудсыг хүлээлгэн өгнө. Та энэхүү хуудсан дээр байрлах бүртгэлийн дугаар, өөрийн регистрийн дугаараарwww.service.police.gov.mn цахим хуудсанд хандаж таны гаргасан өргөдөл, гомдол ямар цагдаагийн газар, хэлтэст хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг …

  • 11 February

    УИХ-ын дарга З.Энхболд Тамгын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.12/ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад хүрэлцэн ирсэнд ахмадуудад талархал илэрхийлэн, удахгүй болох сар шинийн баярын мэнд …

  • 11 February

    “Нийслэлд зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” боловсруулна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, дүүргүүдийн замын цагдаа, тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал АНУ-ын Флорида мужийн “Авто машин ачиж, тээвэрлэх журам”-ыг танилцуулж, тус журамд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх …

  • 11 February

    Дундговийн замд осол гарч нэг хүн амь алджээ

    Өнгөрсөн шөнө хөдөө орон нутагт авто аваарын ноцтой хэрэг гарсныг Замын цагдаадгийн газраас мэдээллээ. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт /аймгийн төвөөс 30 орчим км зайд/ Пургон автомашин онхолдож, машинд явсан дөрвөн хүнээс нэг нь нас барсан байна. 37 настай залуу машин дор дарагдаж амиа алдсан золгүй явдал болов. Бусад гурван хүн нь бэртэж гэмтээгүй байна. Ж.Батсайхан Эх сурвалж: 

  • 11 February

    БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлгийн морьдыг хүргүүлэв

    Өнгөрсөн 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалд зориулж хийсэн бэсрэг наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэсэн юм. Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр өнөөдөр Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар …

  • 11 February

    Монголд анх удаа ундны усны сав үйлдвэрлэв

    Ундны ус хадгалах болон зөөвөрлөх эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын түүхий эдээр хийсэн 25 литрийн багтаамжтай хуванцар савыг ‘’ЭйСиЭф’’ Олон улсын байгууллагын дэмжлэгээр үндэсний үйлдвэрлэгч ‘’Монвеком’’ ХХК үйлдвэрлэсэн талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр ‘’Монгол Ньюс’’ мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд ‘’ACF Mongolia’’ Ус хангамжийн менежер Н.Жавзансүрэн ‘’ACF Mongolia’’ Төслийн зохицуулагч Пьер Франческо Донати ’’Монвеком’’ ХХК ерөнхий захирал Ц.Мэндсайхан ШУТИС-ийн …

  • 11 February

    НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотод ажиллалаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар тус байгууллагаас зохион байгуулсан “Хотын санхүүгийн ил тод байдал” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо. Тус хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлын” талаар илтгэл тавилаа. Айлчлалын үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга, Сөүл хотын захирагч нартай уулзаж,  хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг …

  • 11 February

    Цагаан сарын бүх барааг зээлээр авах боломжтой боллоо

    Тогтмол орлоготой хүн бүрт зориулсан “Тусгай данс” хөтөлбөрийн хүрээнд цагаан сарын бууз, хэвийн боов, бэлгийн бараа, гэр ахуйн бараануудыг зээлээр авах боломжтой болжээ. Бүр гайхмаар нь, та нэг ч төгрөгийн урьдчилгаа төлөхгүйгээр 100.000 – 1.000.000 төгрөг хүртэлх үнийн дүнд тохирох бараа, үйлчилгээг шууд авч болох юм байна. Түүгээр ч зогсохгүй, буцаан төлөхдөө нэг ч төгрөгийн нэмэлт хүү төлөхгүй. Та “Тусгай …

  • 11 February

    Сар шинийн баяр ойртож хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр л

    Монгол түмний  баяр цагаан сар хаяанд ирлээ. Үүнтэй холбогдуулан айл өрх бүр сар шинийн бэлтгэлээ хийж байгаа байх. Тиймээс та бүхэнд зориулан зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг орууллаа. 2015 оны 2-р сарын 11-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2015 оны 2-р сарын …

  • 11 February

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Төрийн ордон дахь Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлын түүхэн ач холбогдол” зөвлөлгөөн болно. Утас: 88801647 09:00 цагт Стандартчилал, хэмжилзүйн газрын төв байранд Төв, орон нутгийн Стандартчилал, хэмжил зүйн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн, сорьцын хяналтын байцаагч, нягтлан бодогч нарын сургалт, семинар болно. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнд …

  • 11 February

    Хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг устгав

    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтанзохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” урьдчилан сэргийлэх сарын аяны үеэр хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй нийт 7,8 сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, устгажээ. Хоол хүнснээс шалтгаалсан хордлого гарахаас урьдчилан сэргийлэх, чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдэж буй уг аянаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйхүнсний худалдаа, үйлчилгээний газруудад …

  • 11 February

    МСЭ-ээс ETV телевизэд талархал илэрхийлэв

    ETV телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал тэргүүтэй уран бүтээлийн баг “Төөрөлдсөн тавилан” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, хувь заяаны эргүүлэгт төөрөлдсөн эх үрс, ахан дүүсийг уулзуулж, монгол үзэгчдийг бие биенээ хайрлах хүнлэг сэтгэлийн дор нэгтгэж чадлаа. Нэвтрүүлгийн баатар Л.Бямбасүрэнд Монгол төрийн тэргүүн өршөөл үзүүлсэн нь нэвтрүүлгийн баг мэргэжлийн өндөр түвшинд  ур чадвартай ажиллаж, асуудлыг нийгмийн анхаарлын төвд хүргэж чадсаны бодит нотолгоо юм. …