Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгалаа. Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Неон гэгээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Цэцэрлэгт …
Нийгэм
July, 2020
-
18 July
Ж.Батбаясгалан: Нийтийн эзэмшилд ариг гамтай хандахыг иргэддээ уриалж ажиллах хэрэгтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын холбогдох албаныхан өчигдөр Чингэлтэй уулын энгэр бэлд байрлах олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108×72метр, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт …
-
18 July
УОК:Энэ сард Австрали, БНСУ руу нэмэлт гурван нислэг үйлдэхээр боллоо
УОК-иос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар цаг үеийн шуурхай мэдээлэл өглөө. Долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1, БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар боллоо. Ингэснээр долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 …
-
18 July
Гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр амралтын өдрүүдээр буюу 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч, түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. Иймд: -Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, …
-
17 July
Л.Цэдэвсүрэн:Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажиллана
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, салбараа сайн мэддэг хүн сайдаар томилогдсонд баяртай байна гээд санал, хүсэлтээ танилцууллаа. Тус холбооны зүгээс яамтай өмнө байгуулсан хамтын хэлэлцээрийг идэвхтэй үр дүнтэй хэрэгжүүлэх, багш нарын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцанд хамруулах, …
-
17 July
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үүрэгт ажилдаа орлоо
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар салбарын дэд сайд нарыг томилсон. Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг томилсон. Шинэ ажилд томилогдсонтой холбогдуулан ЗГХЭГ-ийн дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд асан Т.Гантулга болон нэгжийн удирдлагууд шинээр томилогдсон дэд сайд М.Баярмагнайг угтан авч, амжилт хүслээ. …
-
17 July
Тарваган тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нэмэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирал нар өнөөдөр шуурхай хуралдлаа. Хурлын үеэр эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөөг бэлтгэх, эрсдэл өндөртэй аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байранд сургах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд үүрэг болгов. Тодруулбал, энэ оны долдугаар сард Ховд, Говь-Алтай …
-
17 July
Нийслэлийн ногоон бүсэд 12 зуслан үйл ажиллагаа явуулна
Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлсэн. Үүнээс 9 зуслан Нийслэлийн ногоон бүсийн, 4 зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангууд юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн А/930 “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” дугаартай …
-
17 July
Ж.Батбаясгалан: Коронавирустэй тэмцэж байгаа шиг тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1520 дуудлага ирсэн. 2019 онд 110 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарч, орох хөдөлгөөн хийсэн байдаг. 2020 онд буюу энэ жил …
-
17 July
Сангийн дэд сайдаар С. Мөнгөнчимэг томилогдлоо
Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний хамт Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайдуудыг томилсон. Сангийн дэд сайдаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайдаар ажиллаж байсан С.Мөнгөнчимэг ажиллахаар боллоо. С.Мөнгөнчимэг нь 1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, олон улсын худалдааны магистр зэрэгтэй. Боловсрол: -1997 …
-
17 July
ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар цагдаа, дотоодын цэргийн албан хаагчидтай уулзлаа
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа. Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, газар, хэлтсийн удирдлагууд болон 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид онлайнаар оролцлоо. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд Монголын цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны 99 жилийн ойн мэнд хүргээд, ХЗДХЯ-наас цагдаагийн байгууллагын ажлыг сайжруулах, иргэдийн гомдол саналыг …
-
17 July
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажлаа хүлээн авлаа
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор ОБЕГ-ын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо. ОБЕГ-ын даргын ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар оролцлоо. Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-ын даргын ажлыг хүлээлцэх үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага нь өнөөдөр гамшгийн …
-
17 July
Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо томилогдлоо
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2020.07.16/ хуралдаанаар Ерөнхий сайдын санал болгосноор яамдын дэд сайд нарыг томилсон юм. Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар томилогдсонд Э.Золбоод баяр хүргээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, барилгын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад хамтын хүч чухал гэв. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон Э.Золбоо нь: Боловсрол: 1990-2000 онд Нийслэлийн тэргүүний …
-
17 July
Хүний амь нас аварсан алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа
2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан юм. Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өчигдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа. Эх сурвалж: ЦЕГ
-
17 July
А.Ариунбилэг: Алба хаагч 84 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсч хэрэглэдэг
Энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн дарга, хошууч А.Ариунбилэгийг урьлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. – Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ. Төвийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье? ОБЕГ-ын удирдлагууд 2019 онд Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн “В” корпусдХувцас хэрэглэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл