Нийгэм

October, 2019

  • 25 October

    Монголын хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал бямба гарагт болно

    Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн “Концерт холл” танхимд эхэлнэ. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд: Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан; Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд …

  • 24 October

    Нийтийн тээврийн “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ

    “Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул, “Улаанбаатар смарт карт” компанийн үйлчилгээний газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар хүргэсэн юм. “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “U money карт эзэмшигчдэд …

  • 24 October

    С.Амарсайхан: Сарьдагийн хийдийн чиглэлд түүхийн аялал жуулчлалын маршрут гаргаж хөгжүүлнэ

    Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв юм. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар богд …

  • 24 October

    Их сургуулийн багш охидыг хүчирхийлэхийг завджээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгажээ. Тухайлбал, -57 настай, дунд сургуулийн багш ажилтай Э нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч 17 настай сурагч эрэгтэй Х-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,-35 настай …

  • 24 October

    “Тэнгэр” хамтлагийн дуучин Б.Дорждэрэм “Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо хийнэ

    ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэм “Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19:00 цагт “UB PALACE”-ийн концертын их танхимд хийх гэж байна. Ахлах ахлагч Б.Дорждэрэм нь 2000-2005 онд “Хөгжим бүжгийн коллеж”-ийг хөгжимчин мэргэжлээр, 2005 онд СУИС-ийн дуулаачийн ангид эчнээгээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ УДБЭТ, …

  • 24 October

    Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн үйлдлийг таслан зогсоолоо

    Монгол Улсын Засгийн газраас утаатай тэмцэж, 2018 онд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэр …

  • 24 October

    Монголын хуульчдын холбооны IV их хурал хуралдана

    Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал энэ сарын 26-нд “Корпорэйт конвеншн центр”-т болно. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Их хурлаар Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тус тус сонсох юм. …

  • 24 October

    Их эргэн сэргэлтийн үндэсний намыг бүртгэхээс татгалзлаа

    Их эргэн сэргэлтийн үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Ганбат нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.10.24/ хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Мөн Ард түмний олонхийн засаглал /АТОЗ/ намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх …

  • 24 October

    Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт буурсан гэв

    Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл …

  • 24 October

    Увс, Говь-Алтай, Завхан аймгийн 12 сургуулийн дотуур байрыг 4.9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлажээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл 2016-2019 онд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Тус төслийн үр дүнг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд танилцууллаа. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд: …

  • 24 October

    Бүтээгч хариуцлагатай 16 настнууд “ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөнө

    Монголын Залуучуудын Холбоо 2017-2044 оныг бүтээн байгуулалтын он болгон зарлаж “Залуусаа бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Бүтээлч залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 17 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, …

  • 24 October

    “Шилдэг албаны нохой-2019” УАШТ болно

    Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, хил хязгаарын халдашгүй, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө ажилладаг төрийн тусгай алба болох Зэвсэгт хүчин, Төрийн тусгай хамгаалалтын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгуулладагд ашигладаг албаны нохдын мэргэшлийн ур чадварыг шалгах, харилцан туршлага солилцох “Шилдэг албаны нохой-2019” …

  • 24 October

    НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл хүүхдийн паркийн газрын асуудлыг судална

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Зам чөлөөл” аян, “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж, удаан хугацаанд ашиглаагүй болон хууль зөрчин олгосон газруудын зөвшөөрлийг цуцлах ажлуудыг хуулийн хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын асуудлаар мэдээлэл хүргүүлж, хамтарч ажиллах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны …

  • 24 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, хүйтэрч, замд хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд …

  • 23 October

    “Улаанбаатар олон улсын өдөрлөг -2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан анх удаа “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцов. “Ulaanbaatar …