Нийгэм

October, 2019

  • 22 October

    Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаан-Үд хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Балжинимаев Чимит Валерьевич, Улаан-Үд хотын Гадаад харилцааны …

  • 22 October

    “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

    Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. Энэ жил  “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд …

  • 22 October

    “Талын түмэн адуу-2019” адуу дагасан соёлыг таниулна

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд дотоод, гадаадын жуулчдад зориулан тухайн бүс нутгийн онцлог, соёл уламжлалыг харуулсан  30 гаруй төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулж буй билээ. Үүний нэг болох морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын Түмэн Адуу-2019” эвент арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд уламжлал ёсоор түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий …

  • 22 October

    “Найрамдалт харилцаат хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” арга хэмжээнд зургаан орны 16 хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэн, …

  • 22 October

    ГХЯ: ОХУ-д сурахаар явж буй оюутнуудын анхааралд

    Монгол Улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар очихдоо тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-г буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарчээ.  ОХУ-д суралцахаар ирж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аялалын зорилго буюу Цель визита /Purpose of …

  • 22 October

    Б.Пүрэвдагва: The Beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно

    THANKS MAN Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Пүрэвдагватай ярилцлаа. -THANKS MAN Төрийн бус байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд The beginning of Fall тоглолтыг зохион байгуулж, тоглолтын орлогыг оюутнуудад сургалтын тэтгэлэг болгон өгөх юм байна. Энэхүү арга хэмжээг хэзээнээс эхлэн зохион байгуулж эхэлсэн бэ? -“Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.THANKS MAN төрийн бус байгууллага 2017 онд энэ хөтөлбөрт …

  • 22 October

    Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал хойшиллоо

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөө өглөө 09:30 цагт эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. Тодруулбал, шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч нар хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир ийнхүү хойшлуулж, ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу аравдугаар …

  • 22 October

    “Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо

    “Дэндэвийн Пүрэвдорж сан”-гаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч “Сэгс цагаан Богд” найраглалын 50 жилийн ойг зохион байгууллаа. Ойн хүрээндээ Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А.Сүхбат, сум …

  • 22 October

    Г.Ундармаа: Өдөрт 1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн явц, борлуулалт, түгээлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгаатай газар дээр нь очиж танилцан ажиллалаа. “Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Сайжруулсан шахмал түлшний борлуулалт 359 цэгээр тогтмол хийгдэж байна. Долоо хоногт айл өрхүүдэд зургаан шуудай түлш картаар өгч байгаа. Картаа аваагүй иргэд хорооны Засаг даргаас …

  • 22 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн  аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи …

  • 21 October

    Нийслэлийн амаржих газрууд болон Багануур, Налайх дүүргийн эмнэлэг телемедициний сүлжээнд холбогдлоо

    НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь төсөл”-ийн хүрээнд НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвүүд телемедициний сүлжээнд холбогдлоо. Телемедициний сүлжээнд холбогдсоноор эх барихын ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед ЭХЭМҮТ-тэй цаг алдалгүй холбоо барьж мэргэжлийн зөвлөгөө авах, мэргэжлийн эмч нарын хамтарсан баг шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх, улмаар …

  • 21 October

    “Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн 8 сарын 20-ны өдөр  Монголд анх удаа 24 цагийн хугацаанд зураг авалтыг зохион байгуулсан “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн уралдааныг өнгөрөгч наймдугаар сард Дэлхийн гэрэл зургийн өдрөөр зохион байгуулсан билээ. Уг гэрэл зургийн уралдааныг хоёр ангиллаар, сэдэв сугалах зарчмаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр …

  • 21 October

    Нийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа

    Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан 2019 оны маркийн сэдвийн төлөвлөгөөний …

  • 21 October

    НИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн 380 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва Нийслэлийн 380 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлчүүд 380 жилийн ойгоо энэ 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

  • 21 October

    Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа болно

    Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна. Барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг, 1997 онд ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь  5808,1 м2, …