Тувагийн Бүгд найрамдах улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх асуудлаар ОХУ-ын Засгийн газар хуралдах үеэр тус бүс нутгийн тэргүүн Шолбан Кара-оол Кызыл-Курагино төмөр замыг үргэлжлүүлэн Монгол улсын газар нутгаар дайруулан Хятадад хүргэх нь эдийн засгийн өндөр үр ашигтай хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Төмөр замын энэ төсөл нь Тувагийн хөгжилд онцгой ач холбогдолтой. БНХАУ нь Ази-Европын зах зээлийг холбосон тээврийн шинэ коридоруудыг эрэлхийлж …
Эдийн засаг
December, 2013
-
6 December
ТБҮЦ-ны үлдэгдэл 1149 тэрбум төгрөг болно
Монголбанк 1 долоо хоногтой 453.2 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2013 оны 12-р сарын 06-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1149 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү …
-
5 December
Валютын дуудлаг худалдаа боллоо
2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.6 сая ам.доллар худалдан авах, 12 сая ам.доллар худалдах, 11.9 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр банкууд 83 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал тус тус …
-
4 December
Ам.долларын ханш 2,4 төгрөгөөр суларчээ
Өчигдрийн Монголбанкны зарласан хаалтын ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 2,4 төгрөгөөр суларчээ. Ам.доллар төгрөгийн эсрэг 1742,6 төгрөгөөс 1739,66 төгрөгт хүрч 2 төгрөг 40 мөнгөөр суларсан байна. Ам.доллар төгрөгийн эсрэг суларсан нь Еврог төгрөгийн эсрэг сулрахад хүргэсэн бөгөөд евро төгрөгийн эсрэг 2370,51 төгрөгөөс 2356,98 төгрөг хүрч 13 төгрөг 53 мөнгөөр суларлаа. Харин иень төгрөгийн эсрэг 16,99-өөс 16,88 төгрөг хүрч 11 мөнгөөр суларсан …
-
3 December
Нийслэлийн хэмжээнд 38311 айлын шинэ орон сууц борлуулагдаж байна
Яг одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 219 төслийн 38311 айлын шинэ орон сууц борлуулагдаж байгаа аж. Эдгээр орон сууцны 36815 нь энгийн, 1496 нь хаусын зориуллаттай бөгөөд метр квадратын үнэ нь 1,2-1,5 сая төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм байна. Эдийн засагчдын үзэж буйгаар цаашид орон сууцны үнэ буурах гэнэ. Учир нь ирэх 2014 онд Засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдсан орон сууцнууд …
-
2 December
Ноосны урамшуулалд дутагдах 11.8 тэрбум төгрөгийг зохицуулна
11-р сарын 30-ны өдөр хуралдсан засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ноосны урамшуулал”-д шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулхаар болжээ. “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулах олгох тухай” журмаар гурав дах жилдээ ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. 2011 онд 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 32977 малчин, мал бүхий этгээдийн …
-
2 December
Банкууд “Төлбөр тооцоо”-г гадаад валютаар хийхэд нөлөөлж байна
Санхүүгийн Зохицуулах Хорооноос Аж ахуйн нэгж, төрийн зарим байгууллагад Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлж буй байдалд шалгалт хийж холбогдох арга хэмжээг авчээ. Шалгалтаар нийт 14 байгууллагад зөрчил илэрсэн бөгөөд эдгээр байгууллагад хуулийн дагуу 134 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. СЗХ-ны зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд Ашигт малтмалын тухай, Гаалийн онцгой албан …
November, 2013
-
29 November
Та хувийн санхүүгээ зөв зохистой удирдаж чаддаг уу?
Банкны бичиг баримтууд Хувийн зохион байгуулалтын үүднээс банктай холбоотой хоёр асуудал тулгардаг. Эхнийх нь чекийн дэвтэр болон тэмдэглэлийг цаг тухай бүр сайн хөтлөөгүйгээс замбараагүй болох явдал юм. Чекийн дэвтрийг нямбай, сайн хөтөлснөөр банкны алдааг анзаарахгүй байх эрсдэлээс хамгаалагдана. Мөн татвар төлөх үед хүндрэл тулгарахаас сэргийлнэ. Хоёр дахь бэрхшээл бол банкны үйлчилгээ авах гэж цагаа гарздах явдал юм. Банкинд үйлчлүүлэгчид урт …
-
29 November
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа нээгдлээ
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 12 сарын 01-нийг дуустал 3 өдөр “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцож байгаа юм. …
-
28 November
Хүнсний захууд дахь “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд”-ийн үнэ
НСГ-аас мэдээллэж буйгаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 11-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг …
-
27 November
Оюутнууд сард байрны түрээсэндээ 55 мянган төгрөг төлнө
Ашиглалтанд ороод сар гаруй болж буй “1000 оюутны байр”-ын сарын төлбөр нь 55 мянган төгрөг болж хямдарсан байна. Энэ нь дотуур байрны ашиглалтнад орох хугацаа нь хойшлогдсонтой холбоотой аж. Анхлан нэг оюутан жилд 500 гаруй мянган төгрөг төлөхөөр тооцоолж байсан ч хичээлийн жилийн бараг тэн хагас нь өнгөрсөн тул нэг оюутан энэ жилийн дотуур байрны төлбөр болгож 300 мянган төгрөг …
-
27 November
“Азийн хөгжлийн банк” эрчим хүчний салбарын шинэчлэлтэд зориулж зээл олгоно
Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Аяуми Кониши тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Аяуми Кониши хэлэхдээ “АХБ-наас Монгол Улсын Засгийн газартай ирэх 3 жилийн хугацаанд хамтран ажиллах шинэ гэрээ байгуулахаар болж байна. АХБ-нас олгох зээл нь зээлийн гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа …
-
25 November
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш
Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буй хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүний “худалдааны төв, захууд” дахь дундаж үнийг хүргэж байна. Гурил: Алейка гурил, дээд: 1,356₮ (Кг) Алтан тариа задгай, 1-р зэрэг: 739₮ (Кг) Алтан тариа задгай, 2-р зэрэг: 525₮ (Кг) Алтан тариа задгай, дээд: 1,035₮ (Кг) Алтан тариа савласан, 1-р зэрэг: 774₮ (Кг) Алтан тариа савласан, 2-р зэрэг: 591₮ (Кг) Алтан тариа …
-
23 November
Бизнес эрхлэгчид жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргахаа болино
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт” өчигдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад 270 шахам бизнес эрхлэгч оролцож, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн орчинд хийсэн реформын шинжтэй ажлуудын үр дүнг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг товч танилцуулсны дараа бизнес эрхлэгчид найман чиглэлээр саналаа хэлсэн юм. Бизнест хамгийн …
-
22 November
Нийт 160.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар банкууд нийт 2846 зээлдэгчид 160.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Ингэснээр банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 1750.8 тэрбум төгрөгт хүрчээ. Харин зээлдэгчдийн тоо 45 мянга хол давсан аж. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 12.9 хувь, оны эхнээс 91.4, өмнөх оны мөн үеэс 89.8 хувиар нэмэгдсэн байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл