Гадаад мэдээ

June, 2015

  • 30 June

    Тайваньд усан паркд дэлбэрэлт үүсч 500 гаруй хүн бэртжээ

    Өнгөрөгч 6-р сарын 27 ны өдөр Тайваний Тайпей хотын усан паркд хүчтэй дэлбэрэлт үүсчээ. Үүний улмаас 516 хүн шархадсан ба 194 хүн нь маш ноцтой гэмтсэн байна. Үйл явдал усан паркын оройн үйл ажиллагаан дээр болсон ба өнгө өнгийн нунтаг хүмүүс рүү шүршиж эхлэх үед дэлбэрэлт үүсчээ. Ихэнх хүмүүс маш их түлэгдэлтэй байгаа ба галын шалтгааныг өнгө өнгийн шүршигчтэй холбон …

  • 30 June

    15 настай охины ходоодноос 1,5 метр урт үс гарган авчээ

    Энэтхэг улсын мэс засалчид 15 настай Кавита Кумари гэх охины ходоодноос 1,5 метр үс гарган авсан байна. Мэс заслын өмнө охин ус ч ууж чадахгүй байсан аж. Өнгөрсөн жилээс эхлэн охин үсээ идэж эхэлсэн гэж мэдээлсэн ба хэвийн хоол хүнс бага иддэг болжээ. Иддэг байсан бүгдийг нь бөөлжөөд гаргачихдаг байсан байна. Түүний гэдэс гэнэт өвдөж эхэлсэн ба хэд хэдэн эмч …

  • 29 June

    Жоли, Питт нар хунтайжийн гэр бүлтэй уулзлаа

    Сүүлийн хэдэн өдрийн турш хэвлэлийнхний гол сэдэв болсоор байгаа Брэд Питт, Анжелина Жоли нар Кенсингтон ордонд хунтайж Вилльям болон түүний гэргий Кейт Миддллтон нарын хамт үдийн цай уусан байна. Холливудын ертөнцийн хаан, хатан гэгддэг алдарт хос Кембрижийн гүн болон гүнгийн ахайтан нартай сүүлийн хэдэн сард ихэд ойр байсны эцэст, өнгөрөгч Баасан гаригт ийхүү аминчлан уулзаж, дотно яриа өрнүүлснийг хэвлэлийнхэн онцолжээ. …

  • 29 June

    Тайванийн усан паркт гал гарч 509 хүн гэмтжээ

    Тайвань улсын нийслэл Тайпей хотын “Formosa Fun Coast” усан паркад уржигдар орой шатамхай бодис дэлбэрч, гал гарснаас 509 хүн гэмтэж түлэгдсэн осол гарчээ. Тэднээс 188 хүн их хэмжээгээр түлэгдэж гэмтсэн байна. Паркад “Color Play Asia” тоглолт болж байх үеэр оройн 20.30 цагт тайзны ойролцоо дэлбэрэлт болсон байна. Тоглолтыг үзэхээр 1000 гаруй хүн цугласан байсан гэнэ. Одоогоор тус паркийн үйл ажиллагааг …

  • 26 June

    Женнифер Лав Хьют хоёр дахь хүүхдээ төрүүллээ

    Холливудын нэрт жүжигчин Женнифер Лав Хьютийн гэрийнхэн бүл нэмсэн тухай барууны хэвлэлүүд мэдээллээ. Өдгөө 36 настай жүжигчин бүсгүй болон түүний нөхөр Брайн Халлисэй нар өнгөрөгч Лхагва гаригт мэндэлсэн бяцхан хүүдээ Аттикус Жеймс Халлисэй хэмээн нэрлэсэн тухай Хьютийн төлөөлөгч мэдэгджээ. Аттикус нь тэдний хоёр дахь хүүхэд болж байгаа юм. Хьют болон Халлисэй нар 2011 онд “Love Bites” богино хэмжээний телевизийн шоуны …

  • 26 June

    Авлигач генералын хууль бус хөрөнгө Засгийн газрын мэдэлд ирэв

    Филиппиний Засгийн газар 1.3 сая ам.долларын чек хүлээн авлаа. Энэхүү чек нь хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүйн улмаас 2005 онд шүүхээр орж ял шийтгүүлсэн Филиппиний Зэвсэгт хүчний хянан шалгагч, хошууч генерал асан Карлос Гарсиягийн АНУ дахь хөрөнгийг Америкийн Засгийн газар хураан авч борлуулаад илгээсэн мөнгө юм. Омбудсман Кончита Карпио-Моралес хэлсэн үгэндээ чек хүлээн авч байгаагаа онцлон тэмдэглээд энэ нь …

  • 26 June

    Умард Солонгос улс шинэ нисэх буудалтай боллоо

    Умард Солонгосын шинэ нисэх буудлын худалдааны төв болон бусад хэсгийн зургийг тус улсын хэвлэлийнхэн нийтэлсэн байна. Өдөр тутмын Rodong Sinmun сонины хэд хэдэн хуудаст удирдагч Ким Чен Ун эхнэрийн хамт шинэ нисэх буудалтай танилцаж, зоогийн газар болон дэлгүүрийн хэсэгт явж байгаа зэргийг нийтэлжээ. Умард Солонгос нь сүүлийн жилүүдэд томоохон барилгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч хүний эрхийн байгууллагууд тус улсын эдийн …

  • 26 June

    McDonalds компани Тайвань дахь 413 салбараа худалдана

    АНУ-ын түргэн хоолны сүлжээ McDonalds компани салбаруудын үйл ажиллагаагаа сайжруулах төлөвлөгөөний хүрээнд Тайвань дахь 413 дэлгүүрээ худалдахаар болсон байна. 20,000 гаруй ажиллах хүчин нь байрлах тус арал дээр McDonalds компани 30 жилийн хугацаанд эдгээр дэлгүүрийг эзэмшсээр ирсэн юм. Компанийн зүгээс хөгжилтэй холбоотой зөвшөөрөлтэй болоход тохирох нэр дэвшигчийг хайж байгаа гэдгээ мэдэгджээ. Дэлхийн хамгийн том сүлжээ хоолны газрын компани нь өрсөлдөгдөөн …

  • 26 June

    Онгоцны осолд ороод 5 хоногийн дараа амьд олджээ

    Колумбийн баруун нутагт орших ширэнгэн ойд онгоц осолдсоноос тав хоногийн дараа залуу ээж, нялх хүүхдийн хамт амьд олдсон байна. Колумбийн Агаарын хүчний дарга энэ талаар ярихдаа, ээж хүү хоёрын ийнхүү осолд орж, ширэнгэн ойгоос амьд олсдон нь гайхалтай тохиолдол хэмээн өгүүллээ. 18 настай Мария Нелли Мурилло болон түүний нэг настай хүү хоёрыг аврагчид Чоко муж дахь онгоц осолдсон газрын ойролцоогоос …

  • 26 June

    Хятадууд гоймонг хамгийн заваан нөхцөлд үйлдвэрлэдэг

    Хятадаас ирдэг бэлэн гоймонг ийм нөхцөлд хийдэг. Мөн тэдний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг гоймонг хамгийн бохир нөхцөлд хийдэг аж. Энэ гоймонгоор бусад орон руу гаргадаг бэлэн гоймонг ч бас үйлдвэрлэдэг аж.   Б.Нарангэрэл  

  • 26 June

    Гэрлэдэггүй эрчүүдэд зориулсан сургалт явуулж байна

    Японы Засгийн газар энэ долоо хоногийн эхээр япон эрчүүдийн бэлгийн амьдралтай холбоотой судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Тайланд бичсэнээр 20-30 насны япон эрчүүдийн 40 орчим хувь нь ганц бие байгаа гэнэ. Тэдний олонхи нь эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоохыг “яршигтай” гэж үздэг аж. 2010 онд гарсан судалгаагаар 30 орчим насны эрчүүдийн 25 хувь нь гэрлэж байгаагүй, эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд …

  • 25 June

    Мьянмарын ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн энэ оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой болох юм. Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, …

  • 25 June

    Нигерийн хулгайлагдсан их хэмжээний мөнгийг олж өгнө

    Нигери улс засгийн газраас хулгайлагдсан мөнгөө нөхөж олоход нь АНУ болон бусад орнууд туслахыг зөвшөөрсөн тухай ерөнхийлөгч Мухаммаду Бухари мэдэгдлээ. Тус улсын сан хөмрөг бүрэн хоосорсон гэдгийг шинэ ерөнхийлөгч зарласан юм. Тэрээр өмнөх засгийн газрын үед хулгайлагдсан олон тэрбум долларыг нөхөн олохыг уриалсан байна. Өнгөрөгч гуравдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ноён Бухари тус улсын хамгийн том асуудал болоод байгаа …

  • 25 June

    Виктория Бекхэм өөрийн брэндийн нүүр царайгаар Кейтлин Женнерийг сонгожээ

    Нэрт дизайнер Виктория Бекхэм өөрийн брэндийн шинэ нүүр царайгаар Кейтлин Женнерийг сонгох гэж байгаа тухай Английн хэвлэл мэдээллийнхэн шуугиж байна. Удахгүй Виктория Бекхэм. загварын шинэ шоугаа тавихаар төлөвлөсөн бөгөөд тэргүүлэгч загвар өмсөгч нь Кейлин болох гэнэ. Кейтлин тэр бүү хэл Викториягийн сурталчилгааны кампанит ажлын нүүр царай болно. Ийнхүү цагтаа хөнгөн атлетикаар дэлхийг байлдан дагуулж Олимпийн аварга гэсэн эрхэм хүндтэй цол …

  • 24 June

    5G сүлжээг 2018 оноос ашиглана

    Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндөр хурдны хөдөлгөөнт холбооны технологийн “4G LTE”-ийн талаар ярьж эхэлсэн ба харилцаа холбооны ирээдүйн үе болох 5G технологийг 2020 онд гаргана гэж Олон улсын цахилгаан холбооны хорооноос мэдээлсэн билээ. Гэтэл Өмнөд Солонгосын англи хэлээр хэвлэгддэг “The Korea Times” сонинд бичсэнээр “Бидний 5G гэж тодорхойлж буй сүлжээ секундэд 20 гигабит хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай. Ингэснээр гар …