Мягмар гарагт Украины хойд нутгийн Чернигов бүс нутаг дахь зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлт болон гал түймрийн улмаас 12500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Гадаад мэдээ
October, 2018
-
10 October
Эхнэрээ дурссан ирланд эр 35 мянган еврогийн үнэтэй алмаазан бөгж залгижээ
Туркийн Мармарис хотын үнэт эдлэлийн дэлгүүрт орж ирсэн Ирландын нэгэн жуулчин эр 35 мянган еврогийн үнэ бүхий алмаазан шигтгээтэй бөгжийг залгижээ.
-
10 October
Энэтхэгт “Зика” вирус дахин тархжээ
2017 оны нэгдүгээр сараас хойш Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужид гурав дахь удаагаа “Зика” вирусийн тархалт дэгджээ. Энэ удаагийн тархалтаар вирусийн халдвар авсан 22 хүн бүртгэгдсэн байна.
-
9 October
Террорист этгээд Хишам ал-Ашмавиг Ливиэс баривчилжээ
Ливийн зүүн нутгийн боомт хот болох Дарна хотод тус улсын аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын явуулсан ажиллагааны үеэр Египет улсад эрэн сурвалжлагдаж байсан Хишам ал-Ашмавиг баривчилсан байна.
-
8 October
“Интерпол”-ын дарга Мэнь Хуньвэйг баривчилжээ
Түүнийг хууль зөрчсөн эсэхийг БНХАУ-ын авлигатай тэмцэх газар шалгаж байна гэж мэдэгдэлд дурдав.
-
8 October
Рэпер “Hollywood Play”-г буудан хөнөөжээ
Hollywood Play нэрээрээ олонд танигдсан Америкийн рэпер Фрэнк Снайдер рүү өнгөрсөн ням гарагт зэвсэгт этгээд халдсаны улмаас амиа алджээ. “New York Post” сонины мэдээлснээр, гэмт этгээд хэргийн газраас бултаж амжсан байна.
-
6 October
Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг далайн эргүүдийн нэгийг түр хаахаар болжээ
Тайландын Ко Пхи Пхи Лех арлын “Маяа” эргийг сонгон аялах жуулчдын тоо хэт их нэмэгдсэнтэй холбоотойгоор уг эрэг дээрх аялал жуулчлалын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
-
6 October
Вьетнамын цагдаа нар банк дээрэмдэх гэмт хэрэгтэй тууштай тэмцэнэ
Вьетнам улсад банк, банкны тооцооны төвүүд болон алтны дэлгүүрүүдэд дээрмийн хэргийн гаралт ихэссэнтэй холбогдуулан үүний эсрэг үйл ажиллагаагаа чангатгахыг тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.
-
5 October
Иран улсын шүүх авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноожээ
Иран улсын шүүх авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон гурван хүнд цаазын ял оноосон байна. Үүнийг санхүүгийн гэмт хэргийн түвшин болон АНУ-аас авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж үүсч буй олон нийтийн дургүйцлийг нам дарах зорилготой байсан гэж зарим хүмүүс үзэж байгаа юм байна. Ираны шүүхийн байгууллагын хэвлэлийн ажилтны мэдээлснээр, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн 33 этгээдэд 20 …
-
5 October
“Facebook”-ийг шалгаж эхэлжээ
Ирландын мэдээллийг хамгаалах комисс “Facebook” нийгмийн сүлжээнээс мэдээлэл алдагдсан хэргийг шалгаж эхэлсэн тухай тус комиссын мэдэгдэлд дурджээ.
-
5 October
Хятад улс жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна
Хятад улс гадаадын орнуудаар аялдаг жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа тухай тус улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд мэдээлжээ.
-
5 October
Долларын дарлал төгсгөл болж байгаа тухай мэдээлжээ
Долларын ноёрхол нуран унаж эхэлсэн бөгөөд сүүлийн үед дэлхийн удирдагчид америкийн валютаас татгалзахыг эрмэлзэж байна гэж Bloomberg” агентлаг мэдээлжээ.
-
5 October
Toyota болон SoftBank компани хамтран жолоочгүй автомашин гаргана
Автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани болон SoftBank харилцаа холбооны корпораци хамтран жолоочгүй автомашин бүтээнэ гэж “Киодо” агентлаг мэдээлэв.
-
4 October
Солонгос үндэстнийг дахин нэгтгэхэд өндөр зардал гарна
Умард Солонгостой дахин нэгдсэн тохиолдолд гаргахаас аргагүйд хүрэх зардлын хэмжээг хэрэв Өмнөд Солонгосын иргэд мэдвэл тэд хоёр орон нэгдэхийг эсэргүүцэх болно гэж тус улсын консерватив нам болох “Солонгосын эх орончдын нам”-аас парламентын гишүүнээр сонгогдсон Чо Вон Чин мэдэгджээ.
-
4 October
Дани улсад бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг хориглож магадгүй
Бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашинуудыг 2030 оноос эхлэн худалдахыг хориглох хуулийн төслийг Данийн Засгийн газар парламентаар хэлэлцүүлэх гэж байгаа тухай тус улсын Эрчим хүч, уур амьсгалын яамны төлөөлөгч мэдээлжээ. “Энэ саналыг Засгийн газар парламентад удахгүй албан ёсоор өргөн барина” гэж тэрбээр хэлсэн байна. Хэрэв уг саналыг парламентад оруулбал, Дани улс ийм автомашинуудыг 2040 оноос эхлэн худалдахыг хориглосон Их Британи, Франц …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл