Малайзын Куала-Лумпур олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн бүсэд хагас жилийн турш байж, өөрийнхөө бичлэгийг нийгмийн сүлжээнүүдэд тавьж байсан Сирийн иргэнийг цагдаа нар баривчилсан тухай “Star” сонины цахим хувилбарт мэдээлжээ. Бүр гуравдугаар сард Дамаск хүрэх тасалбараар нисэх онгоцны буудлын нислэгийн бүсэд нэвтэрсэн Сирийн иргэн Хассан аль Кантарыг даваа гарагт баривчилсан байна. Цэрэгт татан, байлдааны бүсэд илгээж магадгүй учраас эх орондоо …
Гадаад мэдээ
October, 2018
-
3 October
Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг иргэншлээс хасна
Манай улсын эрх баригчид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн, давхар иргэншилтэй хүмүүсийг Их Британийн иргэншлээс хасна гэж тус улсын дотоод хэргийн сайд Сажид Жавид мэдэгджээ.
-
3 October
Хятадад хууль бус зар сурталчилгаатай тэмцэх кампанит ажил эхлүүлэв
Улс орны хууль тогтоомжийг зөрчиж байгаа, үзэл сурталд нийцэхгүй, мөн иргэдийн бие махбод болон сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй радио, телевизийн зар сурталчилгаатай тэмцэх гурван сарын кампанит ажлыг Хятадын эрх баригчид эхлүүллээ гэж тус улсын Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн асуудал эрхэлсэн газрын мэдэгдэлд дурджээ.
-
3 October
Дэлхий дахинд 700 сая орчим ахмад настан байна
10 дугаар сарын 1-ны өдөр дэлхий дахинд Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 45/106 тоот тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 1-ны өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тунхагласан билээ. Улмаар 1991 онд Ерөнхий Ассамблей 46/91 тоот тогтоолоор Ахмад хүмүүст зориулсан НҮБ-ын зарчмуудыг баталсан билээ. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол …
September, 2018
-
28 September
Виктор Цойн паспортыг дуудлагаар худалдлаа
ОХУ-ын алдарт дуучин Виктор Цойн паспортыг энэ сарын 26-нд Москвад дуудлагаар худалдлаа. Дуудлага худалдаагаар Цойн паспортоос гадна түүний тэмдэглэлийн дэвтэр, “Хочу перемен” дууны гар бичмэлийг 9 сая рублиар худалджээ. Цойн тэмдэглэлийн дэвтэр дээр Борис Гребенщиков, Майк Науменко зэрэг Москва, Питерийн рок дуучдын утасны дугаар тэмдэглээстэй байлаа. Энэ дэвтэр 3 сая рублиэр зарагдсан байна.Харин “Хочу перемен” дууны гар бичмэл 3.6 сая …
-
27 September
Е.Примаковын 10 боть бүтээлийг А.Гутерришд гардуулжээ
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын нарийн бичгийн дарга Антониу Гутерришд Евгений Примаковын 10 боть бүтээлийг дамжуулан өгчээ. Ботийг гардуулан өгөх ёслол НҮБ-ын нарийн бичгийн даргын байранд болсон байна.
-
27 September
Д.Трамп БНХАУ-ыг баримт нотолгоогүй сэрдэв
11 дүгээр сарын 6-нд болох АНУ-ын завсрын сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцох зорилготой байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг буруушаав.
-
27 September
“Ил-20”-ийн сүйрэл илүү ноцтой үр дагаварт хүргэж болох байсан
Газрын Дундад тэнгист сүйрсэн Оросын цэргийн “Ил-20” нисэх онгоцтой холбоотой үйл явдал “илүү ноцтой үр дагавар дагуулж болох байсан” гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.
-
26 September
Австралийн эрдэмтэд ягаан жүржний нууцыг тайлжээ
Шинэхэн жүрж жимсний өнгө яагаад гэнэт ягаан болж хувирсан бэ гэдэг асуудлыг Австралийн Эрүүл мэндийн салбарынхан нухацтай судалж, олон төрлийн таамаг дэвшүүлсний эцэст нууцыг тайлж чадсан байна. Нети Моффит гэх эмэгтэй хүүдээ жүрж идүүлэхээр авч өгсөн бөгөөд жүржийг зүсэх үед ийнхүү өнгө өөрчлөгдсөн учраас эрүүл мэндийн байгууллагад хандаж, асуудал олон нийтийн анхаарлын төвд шилжсэн байна. Ингээд эрдэмтэд жүржийг судалж үзээд …
-
25 September
Рианнаг Барбадосын бүрэн эрхт элчин сайдаар томилжээ
Дуучин Рианна төрөлх нутаг Барбадосынхаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогджээ. Тэрбээр мөн 2008 онд Барбадосын соёлын төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан юм. Риана Барбадосын Саинт Майкл хотноо төрж, нийслэл Бриджтаунд өссөн бөгөөд АНУ-ын нэгэн алдартай продюсер түүний авьяасыг нээн илрүүлснээр амжилтын гараа нь эхэлсэн түүхтэй. Барбадосын ерөнхий сайд Миа Амор Моттли “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэдэг бол …
-
25 September
Корэан Эйр компанийн захирал татвараас зугтсан хэргээр шалгагдаж байна
БНСУ-ын Прокурорын газраас Корэан Эйр компанийн захирал Чо Ян Хог татвараас зугтсан болон хөрөнгө шамшигдуулсан хэргүүдэд холбогдуулан шалгаж байна. Чо нь үндэсний агаарын тээврийн Корэан Эйр компанийг эзэмшдэг Ханжин группын захирал ажээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Сөүл хотын Өмнөд дүүргийн прокурорын газарт байцаалт өгсөн бөгөөд энэ нь түүний 4 дэх удаагийн байцаалт юм. Тэрээр Ханжин группийн охин компаниар …
-
22 September
Вьетнамын ерөнхийлөгч таалал төгсжээ
Вьетнамын ерөнхийлөгч Тран Дай Куан өчигдөр өглөө өвчний улмаас таалал төгссөн тухай Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ. Ханойн цэргийн эмнэлэгт хэвтэн гадаад, дотоодын нэр хүндтэй эмч нарын баг ажиллаж байсан ч аюулт өвчний улмаас 61 насандаа өөд болсон байна. Тран Дай Куан 2016 оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон. Томилогдохоосоо өмнө Олон Нийтийн Аюулгүй Байдлыг Сахих яамны сайдаар ажиллаж …
-
22 September
Бүргэдчин охин Н.Айшолпан “Нүүдэлчид” баримтад кинонд тогложээ
Дэлхий дахинд “бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан Казахстаны үндэсний радио, телевизийн корпорацийн захиалгаар бүтээсэн “Нүүдэлчид” баримтад кинонд тоглосон талаар тус улсын КазАкпарат агентлаг мэдээллээ. Кино нь 12 ангиас бүрдэх бөгөөд Монгол, Орос, Афганистан, Хятад, Турк, Иран зэрэг улсад аж төрдөг казах үндэстний аж амьдралын талаар өгүүлдэг аж. “Нүүдэлчид” баримтад кино нь аравдугаар сарын 14-нөөс эхэлж Казахстаны телевизүүдийн дэлгэцнээ гарна.
-
21 September
НҮБ: Орон сууцны хороололд халдлага үйлдэхгүй байхыг анхааруулав
Ливи дэх сөргөлдөгч талуудын тэмцэл үргэлжилсээр байгаатай холбогдуулан нийслэл Триполи хот дахь орон сууцны хороололд халдлага үйлдэхгүй байхыг Ливид тусламж үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газраас пүрэв гарагт анхааруулав.
-
21 September
Идлибийн асуудлаархи хэлэлцээр хэрэгжсэнээр 3 сая хүний амийг аврах боломжтой гэж мэдэгджээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын хэлэлцээр хэрэгжсэнээр Идлиб дэх 3 сая энгийн оршин суугчийн амийг аврах боломжтой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл