Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Түүнийг өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг томилсон. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын хувьд тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын хүн гэгддэг. Ямартай ч, Н.Мөнхбатыг “Чингис”, “Самурай” бондын асуудлаар шалгаж байгаа юм байна. …
Хууль эрх зүй
September, 2016
-
16 September
Ж.Батзандан: Төсвөөс алдагдаж, оффшор руу урссан хөрөнгийн хэмжээ 15-20 тэрбум ам.долларт хүрсэн
УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол баталсан билээ. Төсвийн тодотгол батлахын өмнө эрх баригчид маш олон цалин хангамж, тэтгэмж, халамжийг хасна гэж байсан ч больсон. Тэгвэл энэ талаар зарим гишүүд байр сууриа илэрхийлж, оффшор дансанд аваачиж нуусан мөнгөө эх орон авч ирэх ёстойг ч сануулж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж, маш олон хуульд …
-
16 September
Эцэг эхийг нь торгож эхэллээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэлээр 10 хүртэлх насны хүүхдийг заавал эцэг эх, асран хамгаалагчтай авто зам гарах тухай зааж, хэрэв хүүхэд асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарч осолд өртвөл эцэг, эхэд нь хариуцлага тооцох шийтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр буюу 192 мянган төгрөгөөр торгох …
-
15 September
Хоёр настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ
Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын 2-р баг Элбэг гэх газар өчигдөр хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Honda Mighty автомашины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөжээ. Мөн өчигдөр Баянгол дүүргийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй …
-
14 September
Монголчууд оффшор данстануудаа шалгаж хүчрэх үү
УИХ-ын гишүүн Г.Занданшатар Өр барагдуулах онцгой комисс байгуулж, оффшор данстануудыг шалгая гэсэн санал гаргасан юм. Үүнтэй зэрэгцээд түүний санаачилга хэр оновчтой вэ гэсэн асуудлаар иргэд цахим ертөнцөөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ. УИХ-ын сонгуулийн өмнөхөн оффшор данстай гэх эрхмүүдийн нэрс тодорч, нийгэмд нэлээд дуулиан шуугиан тарьж, зарим улстөрчдийн тэвчээрийг барсан билээ. Тодруулбал, Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Монгол Улсын …
-
14 September
Британийн иргэн Стив Нэшийн хэргийн талаар ЦЕГ-аас 11:00 цагт мэдээлэл хийнэ
Өнгөрөгч наймдугаар сарын 31-нд Монгол Улсад аялж явсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, 53 настай уулчин эр Стив Нэш амиа алдсан билээ. Уулан дээрээс шүхрээр буух спортын тамирчин тэрбээр Завхан аймгаас Архангай аймгийн нутагт ирээд амь насаа алдсан байна. Түүнийг шунахайн сэдлээр цээжин тус газар нь хутгалж хөнөөгөөд эд зүйлсийг нь дээрэмдэн явсан байсан бөгөөд цагдаагийнхан энэ …
-
14 September
Оюутолгойн биологич Монголын дархан цаазат амьтныг агнаж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү
Өмнийн говьд голлох үйл ажиллагаагаа явуулдаг Оюутолгой компани тухайн бүс нутгийнхаа зэрлэг амьтан, ургамалд хор хөнөөл учруулалгүй ажиллах зорилгыг гол чиглэлээ болгосноо гурван жилийн өмнө сүр дуулиантайгаар зарлаж байв. Тухайн үед сэтгүүлчдийг цуглуулан “Манай компани зөвхөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад зогсохгүй байгаль экологид ч санаа тавин ажиллаж байна. Уурхайн талбайд мод, бут тарих, зэрлэг амьтдыг газраас болон агаараас …
-
13 September
Ачилтын компаниуд “бэлэн хоол” хайхаа болиоч ээ!
Өдөр, шөнийг үл ялган олны хөлд дарагдаж байдаг газар бол хотын төв хэсэг буюу Багшийн дээдийн автобусны буудал билээ. Энэ хавьд хаяагаа залгасан их, дээд сургуулиас гадна улсын болон хувийн эмнэлгүүд их байдаг. Өөрөөр хэлбэл, автобусны буудлын чанх урд та, бидний сайн мэдэх Нэгдүгээр төрөх эмнэлгээс эхлүүлээд хувийн хэд, хэдэн эмнэлэг бий. Түүнчлэн Нэгдүгээр төрөх эмнэлгийн баруун урд талд Шүүх …
-
12 September
Б.Энхбаяр А.Мөнхбатыг “цаазаар авах уу”
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өмнө нь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа “Надад хуулийн салбарт эрх мэдэл өгвөл хамгийн түрүүнд А.Мөнхбатыг шалгана. Төрөөс олон тэрбумын элдэв төсөл залуусын нэрээр угаасан гэж” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл төд удалгүй Б.Энхбаяр хуулийн салбарт эрх мэдэлтэй болж, түүнээс амлалтыг нь нэхэх хүмүүс олширч байна. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг. …
-
12 September
Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Н.Энхбаярын …
-
9 September
Газар олголтыг түр зогсоосон хэдий ч Налайхад хууль бусаар газар олгосоор байсныг илрүүлэв
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс газар олголтыг түр хугацаанд зогсоосон. Гэвч далд хэлбэрээр газар олголт явагдсаар байгаа. Тиймээс ч иргэд холбогдох албаныханд гомдол, мэдээлэл хүргүүлсээр байсан юм. Тухайлбал, Налайх хотын иргэдээс НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханд газар олголтын асуудлаар гомдлоо хүргүүлсэн. Энэ дагуу НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нарын хүмүүс өчигдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Налайх хотын …
-
9 September
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сургалт боллоо
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Т.Гариймаа, М.Цэрэнбалжир, Б.Даваасүрэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Хонгорзул нар 2016 9 дугаар сарын 8-ны өдөр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар Хас банкны Улаанбаатар хот дахь тооцооны салбарын захирлуудад уулзалт, сургалт зохион байгууллаа. Уулзалтын төгсгөлд банкны салбарынхан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа цаг хугацаа хэмнэсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, санаанд нийцсэн шийдэл гаргаж эелдэг үйлчилдэг” …
-
8 September
Ц.Сандаг-Очирыг Багануур дүүргийн Засаг даргаас түтгэлзүүлжээ
2016 оны 8 дугаар сарын 05-нд Багануур дүүргийн ИТХ хуралдан хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржийг огцруулан түүний оронд Ц.Сандаг-Очирыг Засаг даргаар томилох шийдвэр ч багтаад байсан. Дээрх хурлыг хууль бус хэмээн үзсэн Засаг дарга Б.Бямбадорж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд 8 дугаар сарын 15-нд болсон шүүх хурлаар Ц.Сандаг-Очирыг Засаг даргаар томилсон шийдвэрийг түтгэлзүүлээд …
-
8 September
Монгол дахь Арабын нэгдсэн эмиратын ЭСЯ-нд конторын зориулалтаар ашиглах газар олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” А/640 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 104 дүгээр сургуулийн баруун талд цэцэрлэгийн зориулалттай 1,600 ам метр газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх, Хан-Уул дүүргийн …
-
6 September
Тусгай дуут дохиог хязгаарлахыг хүсчээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод хандаж тусгай дуут дохио ашигладаг автомашинуудыг цэгцлэхийг хүсчээ. Учир нь замын хөдөлгөөнд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгсэл олширч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн бухимдлыг төрүүлж байгааг дурджээ. Тиймээс Хууль зүйн сайдын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл