Хууль эрх зүй

October, 2016

  • 17 October

    Хуульчдын ээлжит бус Их хурал амжилттай болж өндөрлөлөө

    Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал 2016 оны 10-р сарын 14-ны өдөр Төрийн ордны “Их танхим”-д боллоо. Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 485 хуульч оролцсон бөгөөд нээлтийн ёслолд Засгийн газар, УИХ, Хууль зүйн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл зэрэг төрийн байгууллагын төлөөлөл болон гадны зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 15 October

    Бусдын амь насыг санаатай хөнөөсөн хэргийг шийдвэрлэжээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Т-нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, чих, гуян тус газар хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас 2016 оны 09 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж …

  • 14 October

    Хүүхэд зодсон цэцэрлэгийн тогооч ял сонслоо

    Дундговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тус аймгийн Сайнцагаан суманд байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 10 сартай С-г тус цэцэрлэгт тогооч ажилтай О-нь “хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож танхайрсан хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн …

  • 14 October

    Н.Мөнхбатын араас Н.Батбаяр, Б.Шинэбаатар нар “ачигдах” уу?

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьлоо. Илүү тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл 263.4, 264 дүгээр зүйл 264.2, 150 дугаар зүйл 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна. Энгийнээр хэлбэл албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Тэгвэл Н.Мөнхбатыг цагдан хоригдсоны дараа түүнийг 20 гаруй …

  • 13 October

    Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалт болох өдөр: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8:30 цагт Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа: 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 09 – 17:30 цаг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09 – 17:30 цаг хүртэл Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: 1.Эрх зүйн бүрэн чадамжтай …

  • 13 October

    Сонсголон дахь амбулатори төв иргэдээс хууль бусаар төлбөр авдаг байж

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулатори төв иргэд, үйлчлүүлэгчдээс хууль бус төлбөр, хураамж авч буй эсэхийг судлан үзэхэд Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн …

  • 13 October

    “Гадаад улсын хэргийн оролцогчтой шүүх ажиллагаа болон шүүхэд хүний эрхийг хамгаалах зарим асуудал” сэдэвт нээлттэй лекц зохион байгуулагдлаа

    “Гадаад улсын хэргийн оролцогчтой шүүх ажиллагаа болон шүүхэд хүний эрхийг хамгаалах зарим асуудал” сэдэвт нээлттэй лекцийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын чиг хандлага (Солонгосын хүний эрхийн үндэсний комисс ба Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэж ирсэн үүрэг роль), Эмзэг бүлгийн эрх ашгийг хамгаалах асуудал ба Солонгосын …

  • 12 October

    Д.Хаянхярваа Хонгорын асуудалд холбоотой юу

    Дархан-Уул аймгийн Хонгор сум мөнгөн усанд хордсоны улмаас хүн, амьтан олноороо үхэж үрэгдсэн билээ. 90 гаруй хүний амь нас яригддаг энэхүү асуудлыг дарж, буруутай этгээдүүдийг нь “өршөөсөн” нь Монгол төрийн эмгэнэл гэлтэй. Ямартай ч энэ асуудлыг эргэн сөхөж 2014 оны нэгэн ярилцлагыг хүргэе. “Д.Хаянхярваа ордонд байх ёсгүй” Дархан-Уул аймгийн Хонгор суманд хууль бусаар алт олборлож байсан хятад иргэд цианит натри, …

  • 11 October

    Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцааг эзэмшдэггүй гэв

    -Дуулианы ард ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” гэх Д.Эрдэнэбилэг байгаа хэмээн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдсэн ба тэгвэл ХХБ-ны зүгээс ийнхүү гүйцэтгэх захирал нь мэдээлэл хийж байна. Одоо харин энэ талаар Монголбанкны зүгээс хэрхэн дуугарах нь сонин байна- Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн наймааг тойрсон асуудлуудаар төрийн өндөрлөгүүд байр сууриа хэлж, Засгийн газраас гаргасан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан ч үргэлжилсээр л …

  • 10 October

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийг нь шонхорын наймаа хийсэн гэж мэдэгдсэн хүмүүсийг шүүхэд өгнө

    БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг идлэг шонхор шувууны хууль бус наймаа хийсэн хэмээн мэдэгдсэн Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл болон бусад хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар БОАЖЯ-наас мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд, “БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг  шонхрын  хууль бус  наймаа хийсэн хэмээн  Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл нарын хүмүүс олон нийтэд удаа дараа цацаж байна. Шонхор шувууг гадаадад гаргах асуудлыг Засгийн газрын …

  • 4 October

    Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хэн нь “Новш болох” нь удахгүй тодорно

    Сүүлийн үед хотын мээр асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн зөвлөх Нийслэлийн АН-ын даргын ажлаа өгөх хэрэгтэй гэж хэвлэлээр мэдэгдсэн нь Э.Бат-Үүл баатрын эгдүү, уур хоёрыг зэрэг хүргэжээ. Монгол төрийн тэргүүн аль нэг намын гишүүн бус байдаг тул тэр тусмаа түүний зөвлөх нь ямар нэгэн намын дотоод асуудлаар хэвлэлээр мэдэгдэл хийх нь зохисгүй үйлдэл юм. Гэтэл ардчиллыг Монголд нутагшуулахын төлөө хамтран зүтгэж байсан …

  • 3 October

    Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Засгийн газрын тогтоолыг өөрчилсөн үү?

    Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. Яг л энэ жишгээр өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газар “Чингис”, “Самурай” бондыг гаргасан ч тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хэд, хэдэн нөхдүүд болон одоо УИХ-д сууж буй улстөрчдийн халаасанд хэдэн арван тэрбумаараа орчихсон гэдгийг бид олонтаа дурдаж байсан. Угтаа бол “Чингис …

  • 3 October

    Г.Дэнзэнг АТГ-аас цагдан хорьжээ

    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчилж, цагдан хорьсон байна. Түүнийг ЗХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Уг хэрэгтэй холбогдуулан Г.Дэнзэнг гурван сар орчим хугацаанд цагдан хорьж байсан бөгөөд тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж өлсгөлөн …

September, 2016

  • 27 September

    Бондын мөнгийг “ЗАВШСАН” нөхдүүд тодорч эхэллээ

    “Чингис”, “Самурай” бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг тодруулахаар хууль хяналтын байгууллага болон Хууль зүйн дотоод хэргийн яамны дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн шалгалт хийж, улмаар зарим нэг хүнийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайлбал, манай сонины өчигдрийн дугаарт Түлш, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон талаарх мэдээллийг хүргэсэн билээ. …