Шүүх байгуулах тухай хуулийг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэснээр цөөн хүн шүүхийг хуучин тогтолцоонд нь буцаан оруулах гэж хичээсэн. Харин шүүгчид бараг бүгдээрээ шинэ тогтолцоогоо хамгаалсан. Нийгэм шинэ тогтоцоог дэмжсэн. Ийм нэг эгзэгтэй цаг мөч монголын шүүхэд байлаа. Олон хүн шүүхийн шинэтгэл урагшлах нь уу, ухрах нь уу гэж харж байлаа. Гэвч ухарсангүй, урагшиллаа. Монгол улсын төрийн тэргүүн тууштай байлаа. …
Хууль эрх зүй
June, 2015
-
24 June
Гэмтэл согог судлалын үндэсний төвд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна
Авлигатай тэмцэх газраас болон бусад байгууллагын гаргасан судалгааны дүнгийн мөрөөр эрүүл мэндийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж …
-
24 June
Монгол цэргүүд олон улсын марш тактикийн тэмцээнээс цом хүртлээ
ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие …
-
23 June
Санамж бичигт гарын үсэг зурлаа
“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн 2 дугаар шатны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Улсын дээд шүүхийн байранд боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, JICA-н Эвлэрүүлэн зуучлах төслийн үнэлгээний багийн ахлагч хатагтай Исой Михай, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Сангийн яамны …
-
23 June
АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Ж. Апперсоныг өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Л.Өлзийсайхан болон Шүүхийн гадаад …
-
23 June
Мөнгөнд дургүй Х.Тэмүүжингийн “тендергүй ялагч”-дад мөнгө тараасан хэрэг илчлэгдэв
“Шуналтай хүнээс бүү ай. Би шуналгүй гэж хашгирдаг хүнээс ай” гэж онч үг бий. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой хууль бусаар хөрөнгө зарцуулсан тухай баримт дуулиан тариад байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны 77 дугаар тушаал гарч Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014-2015 онд баригдах барилга, байгууламжийн зураг төсөв, …
-
22 June
Э.Эрдэнэжамьяан: Миний хувьд таньдаг цагдаа, прокурор, шүүгч байхгүй…
Нэгэн цагт Хууль зүйн дэд сайдын үүрэгт ажлыг хийж явсан Э.Эрдэнэжамьяан өөрийн Нүүрномдоо ийн бичжээ. Түүнийг ингэж бичих болсныг бодоход шүүх цагдаагийн асуудлаа аргалуулахаар найз нөхөд, хамаатан садан нь нэлээд хандаг бололтой. *** Найз нь нэг асуудалд орчихлоо хө. Таньдаг цагдаа байна уу? Хөгшин нь нэг хүнээс юм нэхэмжилж байгаа юм аа, таньдаг шүүгч байна уу? Манай найз хэрэгт …
-
22 June
Хууль шинэчлэгдэн батлагдсанаар Шүүхийн шинэтгэл урагшиллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэлийн асуудалд анхаарлаа хандуулан энэ чиглэлд олон хуулийн төслийг санаачлан амжилтттай хэрэгжүүлж байгаа. Түүний санаачилсан Шүүхийн шинэтгэлийн зарим асуудал нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй “нүүр тулсан” ч өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцэгдэн батлагдлаа. Ингэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн асуудал нь ямар нэг байдлаар ухарч няцсан зүйлгүйгээр УИХ-аар хэлэлцэгдэн, ҮХЦ-ийн дүгнэлтийг тусгасан “ухаалаг” байдлаар, улам боловсронгуй болж …
-
16 June
Монгол төрийн хуулийн салбарыг Х.Тэмүүжин “хошного, бөөр бөгс”-ний асуудалтай холбох хэрэггүй
Монголын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан хууль зүйн шинэчлэл гэгч нь манай ард түмний хувь заяаны асуудал болохоос Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёрын бөгс бөөр, хошного хотны хэрүүл тойрсон асуудал биш ээ. Гэтэл өнөөдөр байдлыг энэ хоёрын хоорондын хэрүүл мэт хялбарчилан харуулах гэж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэгчилэн асуудал Х.Тэмүүжингийн сагсуурал- самуурал- самралтаас эхтэй билээ. Монголын ард түмний ярьдгаар …
-
16 June
Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хохирлын сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгаж, үүнтэй холбоотой Засгийн газрын тусгай сангийн тухай …
-
16 June
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.16/ Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа. Дотоодын цэргийн тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болж, гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болсон. Дотоодын цэргийг цомхон бүтэцтэйгээр байгуулан, бие даасан байдлыг нь хангаж, мэргэшсэн бүрэлдэхүүнээр улсын онц чухал …
-
16 June
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа
Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан …
-
16 June
Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 гаруй гишүүнтэй, 85 жилийн түүхтэй, бие даасан, хараат бус, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй мэргэжлийн холбоо эрх зүйн хувьд зохицуулалтгүй …
-
15 June
Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2015.06.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн …
-
13 June
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы /2015.06.12. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 20 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас “Оюу толгой” төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл