Тахарын ерөнхий газрын Гэрч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар 2014 оны 3 дугаар сард Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2015 онд хамтран хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, уг төлөвлөгөөг баталж, Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал П.Золзаяа, Хүйсийн тэгш эрхийн …
Хууль эрх зүй
May, 2015
-
6 May
Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулна
Хууль саxиулаxын их сургуулиас санаачлан сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилго бүxий сургалт, зөвлөгөөнийг тус салбарын сэтгэл судлаачдад зориулан 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зоxион байгуулна. Сургалт, зөвлөгөөнд сэтгэл судлалын салбарын судлаач, эрдэмтэд багш нар сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүxий сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулаxын зэрэгцээ хууль …
-
5 May
Эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газар 2015 оны 4 дүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 37 гомдол, мэдээллийг шалгаснаас 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн …
April, 2015
-
30 April
Хууль зүйн яаманд 4-р сард 108 өргөдөл иржээ
Хууль зүйн яам 2015 оны 3 дугаар сард иргэд, байгууллагаас 108 өргөдөл, гомдол хүлээн авч, 63 өргөдлийг шийдвэрлэн иргэнд хариу өгч, 45 өргөдөл хяналтанд. Өмнөх сард хүлээн авсан өргөдөл, гомдолтой харьцуулахад 39.8%-иар өссөн байна. Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс тус яаманд 20 санал, хүсэлт ирүүлсэнийг төрлөөр ангилбал өргөдөл 1, шүүмжлэл 1, гомдол 10, санал хүсэлт 8, байгаагийн …
-
30 April
“Үндсэн хууль тайлбарлах онол аргазүй” эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2015.04.30/ Төрийн ордонд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн тайлбар нь нэг талаас иргэний үндсэн эрх, үндсэн хуулийн суурь бүтэц, байгуулалтыг баталгаажуулахаас гадна хууль зүйн …
-
30 April
Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.04.30/ өргөн барилаа. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч нийгэм, …
-
29 April
Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид зөвлөлдөж байна
Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид нь хамт олны сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч судалдаг, зөвлөдөг, тусладаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой …
-
29 April
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад ажиллажээ
Өвөрхангай аймгийн прокурор, цагдаа, хуулийн хэлтсийн бүрэлдхүүнтэй ажлын хэсгийг аймгийн прокурор Ц.Ариунболд ахлан 2015 оны 04 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд аймгийн зүүн бүсийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт гэсэн 4 суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамж төлөвлөгөө гарган ажилласан ба тус бүр өөр өөрсдийн хариуцсан ажил үүргийн хүрээнд иргэдэд мэдээлэл, сургалт зохион байгуулжээ. Аймгийн прокурорын газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн …
-
29 April
Булган аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Бугат сум, Хялганат тосгоны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагч, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, төрийн байгууллагуудад гарын авлага тараан ажиллаж байна. Ажлын хэсэг дээрх сумдад ажиллах явцад нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийг албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан …
-
28 April
Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагад үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд заасан зарим нэр томьёог …
-
28 April
Шуурхай мэдээ: Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хандсан байна
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хандсан байна. Тэрээр тус байгууллагын нэр дээр гаргасан өргөдөлдөө : “Санжаа овогтой Баяр намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу Толгойн гэрээг батлуулж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига, хээл хахууль авсан, улмаар АНУ-д олон тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авч “мөнгө угаасан” nulzii@ymail.com: мэтээр бичин хүнд …
-
27 April
Ерөнхий зориулалтын цэргийн командлагч Р.Сүхбат БНХАУ-д айлчиллаа
Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбат тэргүүтэй цэргийн төлөөлөгчид энэ сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч анх удаа БНХАУ-д айлчилж байгаагаараа онцлог болж байна. Айчлалын эхний өдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбатыг БНХАУ-ын БХЯ-ны байранд ХАЧА-ийн хуурай …
-
27 April
Т.Мэндсайхан: Шүүгчдийн цалинг хуулиар тогтоох нь зүйтэй гэх шийдвэр гарсан
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас шүүгчийн цалингийн асуудалтай холбогдуулан дараах зүйлийг тодруулсан юм. -Шүүгчдийн цалин дунджаар хэд байдаг вэ? -Шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс цалингийн асуудлыг сүүлийн хоёр жил шийдэж явсан. УИХ-аас ч дэмжлэг үзүүлж 15 тэрбум төгрөгийг нэмж баталсан. Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн асуудлаар багагүй хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна. …
-
27 April
Хууль сахиулах байгууллагууд ХБНГУ-ын туршлагаас хуваалцлаа
Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академиас зохион байгуулсан сургалтад Тахарын ерөнхий газар, Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газар,Хууль сахиулах их сургуульболон Цагдаагийн байгууллагын ажилтнууд хамрагджээ. Сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Аугсбургийн Эрүүгийн цагдаагийн газрын дарга, эрүүгийн албан тэргүүн комиссар Клаус Байерл удирдан явуулсан бөгөөд тэрбээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын жишиг, …
-
27 April
Монгол генералуудын өдрийн эргэн тойронд
Монгол Улсад генерал цол бий болсны 71- жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, “Монгол генералуудын өдөр”-ийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2015-04.24 нд амжилттай болж өндөрлөв. Энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Иргэний нисэхийн Ерөнхий газраас төрөн гарсан үе үеийн генерал цолтон, гадаад дотоодын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл