Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 22 May

    Тусгай дугаарын утсанд иргэдээс нийт 35903 дуудлага иржээ

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс  18001105 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 5 шугамаар 35903 дуудлага хүлээн авч 63043 минутын яриа хийж шаардлагатай мэдээ, мэдээллийг …

  • 22 May

    Инчёон хотын Инан ахлах сургуулийн хоёр сурагч коронавирусийн халдвар авчээ

     Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.             Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусийн …

  • 21 May

    Veritech ERP платформд суурилж хөгжүүлсэн “COVID-19 Шуурхай удирдлагын мэдээллийн систем”-ийг нэвтрүүллээ

    УОК, Эрүүл мэндийн яам коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, олон талт хамтын ажиллагааг хангах зорилгоор “COVID-19 Шуурхай удирдлагын систем”-ийг нэвтрүүллээ. Энэхүү систем нь ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан салбар дундын мэдээллийн цогц систем болох юм. Түүнчлэн, гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулж гар утасны аппликейшн хөгжүүлж бэлэн болголоо. Тус системийг …

  • 21 May

    Гүтгэгч Г.Батбаяр өмгөөлөл үзүүлэх эрхээ хоёр дахь удаагаа хасууллаа

    Бусдыг эрүүдэн шүүгч МАНАН бүлэглэлийн гүйцэтгэгч Б.Хурцын өмгөөлөгч гэж өөрийгөө сурталчлаад яваа Г.Батбаяр гэх хүн бий. Яг үнэндээ Б.Хурц түүнийг тоож ч шиншлэхгүй… Харин Б.Хурцтай хамт шалгагдаж байгаа н.Баяр гэх нөхрийг Г.Батбаяр өмгөөлж байгаа нэртэй өөрийгөө энд тэнд сурталчлаад яваад байх шиг байна. Одоо Г.Батбаяраас нийгэм залхаж байна даа. Тэр үйлчлүүлэгчээ бус генерал Б.Хурцыг дагаж салбаганаад байгааг нь анзаарсан уу. …

  • 21 May

    Модны 2 орчимд авто зам хааж, зам засна

    Нийслэлийн БГД-ийн 7-р хороо, Хорооллын эцсийн Шуудангийн зүүн талаар уруудаж Модны 2-ын голын замтай нийлдэг 0,4км авто замын засвар шинэчлэлтийн ажилд асфальтбетон хучилт хийгдэх гэж байна. Иймээс 2020 оны 05-р сарын 22-ны өглөө 08:00 цагаас 05-р сарын 24-ний 23:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Иймээс жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. http://credit-n.ru http://credit-n.ru/kurs-cb.html

  • 21 May

    Олимп, дэлхийн медальтнууд УОК-т 13.5 сая төгрөг хандивлана

    Монгол Улсын олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчид цар тахлын энэ цаг үед нэгдэж Улсын онцгой комисс/УОК/-т 13.5 сая төгрөг хандивлахаар болсныг Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар өөрийн цахим хаягаараа мэдэгдлээ. Тэрбээр “Mонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Олимпийн их наадам, Олимпийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, Олимп Дэлхийн медальтай тамирчид санал гаргаж …

  • 21 May

    “Японы хүүхдийг ивээх сан”-аас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

      “Японы хүүхдийг ивээх сан”-аас Онцгой байдлын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 5 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер, өнгөт принтер, GPS төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивлаж байгаагаа энэ үеэр онцолсон юм.  Онцгой байдлын ерөнхий газар нь Японы Хүүхдийг Ивээх сантай 2018 онд хамтын ажиллагааны …

  • 21 May

    Франц улс сургуулиудаа буцаад хааж эхэлсэн байна

    Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлэл 5 дугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн байна.             Тус улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусийн халдварын 70 тохиолдол бүртгэгджээ. Коронавирусийн халдварын тархалт бага гарсан Францын зарим хэсгүүдэд бага ангийн сурагчдын хичээлийг өнгөрсөн долоо хоногт …

  • 21 May

    ГХ-ны сайд Д. Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв

    НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын хувиар энэ удаагийн чуулганы нээлтийг удирдаж, үг хэлэв. Тэрээр АНДЭЗНК-ын зүгээс макро-эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, эрчим хүч, статистик, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх …

  • 21 May

    Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв. Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1311 арга хэмжээг төлөвлөж, 100 хувиар биелүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудад өдөр тутамд удирдлага …

  • 21 May

    “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын Чингэлтэй дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнээр Н.Батсүмбэрэл сонгогдлоо

    “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага Чингэлтэй дүүрэг дэх салбар зөвлөлөө байгууллаа. Тус холбоо байгуулагдсан цагаасаа 14 аймагт салбар зөвлөлөө байгуулсан бөгөөд нийслэл дэх салбар зөвлөлөө Чингэлтэй дүүргээс эхэлж байна. Тус холбооны өнөөдрийн хуралдаанд гишүүдийн 100 хувийн саналаар дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэлийг сонгон баталгаажууллаа. “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн …

  • 21 May

    “Хоттойгоо селфидье” гэрэл зургийн уралдаан дуусахад дөрөв хоног үлдлээ

    Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас зарласан. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй эл уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ. Хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг өөрийнхөө зурагтай хамт селфидэж, сонирхсон …

  • 21 May

    Орон нутгийн замд автомашин онхолдож бага насны хоёр хүүхэд нас баржээ

    Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 296 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 214 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирсоны хоёр нь бага насны хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2020.05.20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим ХУД-ийн 3-р хороо Чингисийн өргөн …

  • 21 May

    Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг ойрын хугацаанд хуралдуулахыг чиглэл болголоо

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав. Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны …

  • 21 May

    Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна” гэв. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн …