Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтын үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, МҮЭХ яамтай хамтран ажиллах хууль, дүрэм журам, цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын байрны осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд нийгмийн салбар бүрийн төлөөлөл намын …
Мэдээ мэдээлэл
July, 2024
-
31 July
ЗГ: Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар (гүүр, туннел, метро, орон сууцжуулалт), – Хөшигийн хөндий-Чойр-Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай, – Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн ажлын явц, – Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийн талаар зэрэг 10 …
-
30 July
Хөрсний бохирдлоос сэргийлж, борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
Энэ жил бороо хур ихтэй байгаа учраас борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг ус ихээр тогтсон орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, иргэд ихээр зорчдог зах худалдааны төв болон хогийн цэгүүдэд хийж байна.
-
30 July
О.Алтангэрэл:Цагдаагийн байгууллагад хохирогчийн талаар мэдээлэл хийхдээ хувийн эмзэг мэдээллийг нь задруулахгүй байх чиглэлийг өгсөн
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2024.07.30/ хуралдаж цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл товч хийлээ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас болсон …
-
30 July
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2024.07.30/ Сүхбаатар дүүргийн 3-р хороонд баригдаж буй Эрүүл мэндийн төвийн харьяа Амбулаторийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа. Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж эхэлсэн тус барилгын ажил цар тахлын үеийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн 4 жил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг …
-
30 July
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугчдын байр түрээслэх хугацаа 9-р сарын 30-нд дуусна
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор ажиллаж дүгнэлт гаргаж буй. …
-
30 July
“Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмаар 256 бөх зодоглоно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын …
-
30 July
Кино найруулагч Ц.Дэнсмаа “Golden Femi Film Festival”-аас “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагнал хүртлээ
Бүгд Найрамдах Болгар Улсын Дэд Ерөнхийлөгч И.Йотовагийн ивээл дор зохион байгуулагдсан “GOLDEN FEMI FILM FESTIVAL” олон улсын кино наадамд Монголын кино найруулагч Цэвэлмаагийн Дэнсмаа “Диваажин театр” уран сайхны киногоороо оролцож “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагналын эзэн боллоо. Уг фестивал гурав дахь удаагаа “Эв нэгдэл” сэдэв дор зохион байгуулагдаж, 130 орны кино урлагийн уран бүтээлчид 5,000 гаруй бүтээлээ ирүүлснээс эмэгтэйчүүдийн эрх …
-
30 July
Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах үүрэг өглөө
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ГБХНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Хүн амын хөгжлийн газрын дарга М.Цогтбаатар бусад холбогдох мэргэжилтний хамтаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа. Байгууллагын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны талаар болон гэр бүлд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилт, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын …
-
30 July
Олон улсын роботын тэмцээнд 10 сурагч эх орноо төлөөлөн оролцоно
Олон улсын роботын тэмцээн (IYRC) Солонгос улсын Тэжон хотод наймдугаар сарын 1-4-нд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнийг 6-17 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдгаараа онцлогтой. Тус тэмцээнд Монголыг төлөөлөн 10 хүүхэд оролцож, “Creative Design” төрөлд хоёр баг болох юм. Тодруулбал “Цөлжилтгүй Эко байгаль-Anti-Desertification project” OTDO (Ocean Trash Distinguish Organization) буюу Далайн хогийг ялгах байгууламж бүтээлээрээ тус тус оролцоно. Харин ганцаарчилсан төрөлд Animal Kingdom …
-
30 July
Э.Амартүвшин: Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл биеллээ
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг 8-р сарын 03-ны өдөр 16:00 цагаас “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-аас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэх гэж байна. АПУ компанийн 100 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн Алдарт гурван тенорийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр …
-
30 July
“Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалж, шүдээ эмчлүүлсэн 52 иргэнээс шинжилгээ авчээ
Солонгосын сайн дурын шүдний эмч нар Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийхдээ ариутгаагүй багажаар үзлэг хийсэн асуудлыг тус сумын шүдний эмч Х.Хонгорзул өөрийн цахим хуудастаа нийтэлж, олон нийтэд мэдээлсэн. Мөн уг асуудлыг шалгуулахаар Эрүүл мэндийн яам, Нүүр Ам Судлалын Мэргэжлийн салбар зөвлөлд өргөдөл гаргасан билээ. Тэгвэл Эрүүл Мэндийн Яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын …
-
30 July
Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
Саудын Арабын Хаант улсын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарчээ. Мөнгөн медаль: Б.Номин-Ундрах /Орчлон сургууль, 11 дүгээр анги/ Хүрэл медаль: А.Амартүвшин /Орчлон сургууль, 11 дүгээр анги/ Б.Эрмүүнболд /Шинэ Монгол Харүмафүжи сургууль, 12 дугаар анги/ М.Одгэрэл /Бага Тэнгэр сургууль, 10 дугаар анги/ тус …
-
30 July
Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад Швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын …
-
29 July
Жүдо: ОУХМ Б.Эрдэнэбаяр эхний ялалтаа байгуулав
“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрдэнэбаяр эхний даваанд Швейцарь улсын бөх, 2023 оны Дэлхийн аварга Нилс Штампыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. ОУХМ Б.Эрдэнэбаяр шилдэг 16-д Испани улсын бөх Касес Рока Сальвадортай учраа таарав.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл