Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирсээр байна. Тухайлбал, Архивын ерөнхий газрын ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 3 095 000 төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хандивласан бол Төв аймгийн Баян сумын I багийн иргэн, аймгийн сайн малчин Ж.Тамир 10 хонь хандивласныг түүний эгч Ж.Солонго уламжлан, …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
23 March
Л.Оюун-Эрдэнэ: Мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэнэ
Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны …
-
23 March
Гашуун сухайт хилийн боомтоор нүүрсний тээвэр эхэллээ
Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунусхайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй …
-
23 March
Баянзүрх дүүргийн 77 байршилд хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас орчны бохирдол, ил задгай хаясан хог хаягдлын хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч байгаа билээ. Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны …
-
23 March
Петровис Группээс COVID-19 халдварыг илрүүлэх 3000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Группээс коронавируст халдвар (COVID-19)–ыг шуурхай илрүүлэх 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэн оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Энэхүү оношлуур нь коронавирусийн үүсгэгчийг чанарын аргаар тодорхойлох түргэвчилсэн кассетан оношлуур бөгөөд ISO 13485:2016 сертификатаар баталгаажсан, АНУ-ын CTK Biotech компанийн брэнд бүтээгдэхүүн юм. Манай улсын Эрүүл мэндийн яаманд бүртгэгдсэн, бүтээгдэхүүний чанар нь баталгаажсан тус оношлуур вирусийн халдварыг …
-
23 March
МАН-ын Бага хурал цахимаар хуралдана
Монгол Улсын сонгуулийн тухай хуулинд Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд 2020 оны гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө батлан, аудитын байгууллагад хүргүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс улс төрийн намууд цахим хэлбэрээр хуралдан, гишүүдээсээ санал авч, мөрийн хөтөлбөрөө баталж байгаа. Энэ зарчмаар МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах гэж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг …
-
23 March
Олон жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хоггүй ХОТ” аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн. Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа …
-
23 March
“Сэтгэмж” цогцолбор сургуулийн хамт олон Теле хичээл зааж байгаа багш нарт гурван сая төгрөг хандивлалаа
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Теле хичээл зааж байгаа багш нарт мэргэжил нэгт нөхдөөс нь нэг өдрийн цалингаа хандивлалаа. Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн төлөөлөл хамт олноосоо цугларсан 3 сая төгрөгийн мөнгөн хандивыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаярт гардууллаа. Тус сургуулийн захирал н.Мөнхзаяа, “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед теле хичээл зааж байгаа багш нар бидний өмнөөс ажиллаж байгаагаас …
-
23 March
65 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхөд хүргэхэд бэлэн боллоо
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхний ээлжинд ирсэн 70 мянган өрхөд суурилуулж заавар зөвөлгөөг нь хүргэсэн. Гэвч үлдсэн угаарын хийн мэдрэгчийг үйлдэрлэгч БНХАУ-д шинэ төрлийн короновирусын халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогссонтой холбоотойгоор угаар мэдрэгчийг үйлдвэрлэх, тээвэрлэн ирэх, айл өрхүүдэд тараах асуудал хойшилсон байсан. Хэд хоногийн өмнөөс эхлэн угаар …
-
23 March
Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр тогтмол бууруулж байна. 2016-2019 онд 50 хувь бууруулж, энэ хэрээр монгол иргэдээ ажлын байраар хангажээ. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор …
-
23 March
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтайн салбар уулс болон …
-
22 March
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярын мэндчилгээ дэвшүүллээ
Урин цагийн эхлэл, казах түмний түүхэн уламжлалт Наурыз баярын мэндчилгээг нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.Жилдээ ганц тохиох энэ өдөр бол хүн бүр өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.Дэлхийг нөмөрсөн аюулт вирусийг дарахын тулд иргэн бүр хариуцлагатай …
-
22 March
УИХ-ын дарга Г.Занданшатар Наурыз баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Дэлхийн түүхэнд дархан алдартай Монгол хэмээх улс гэрийн бүрэн эрхт гишүүн казах түмэн, азай буурал Аксакалууд Та бүхэндээ Наурызын баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Халуун дулаан нарны улирал, үржил шимийн хавар цаг уудам Монгол оронд минь ирж байна. Наурыз бол Нарны баяр, бас Хаврын баяр билээ. Эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч алтан наран, мөнх хөх тэнгэрийнхээ дор Монголын казахуудын аж амьдрал урин …
-
22 March
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэлж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 10 цагаас товлогдсон байна. Хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын асуудлаар цаашид авах арга хэмжээ, Дарханы замыг барихаар ирэх хятад ажилчдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Дарханы замын төсөлд ажиллах компаниудыг Азийн Хөгжлийн Банк шалгаруулсан бөгөөд асуудлыг хэрхэн шийдэхээ өнөөдөр ярилцах юм байна. Хятадаас ирэх ажилчдын хувьд монголчуудын төдийлөн хийж чаддаггүй гүүр барих зэрэг ажлуудад оролцохоор …
-
21 March
ҮСХ: Монгол Улсын импорт 10.4 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооноос COVID-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. Монгол Улсын 2020 оны эхний 2 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, улсын төсвийн орлого 11.7 %, экспорт 29.5 хувиар, импорт 10.4 %, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8 %, агаарын тээврийн орлого …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл