Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 12 September

    ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг суллах, ЗТЯ-ны газрын даргыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарлаа

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос ирсэн хоёр саналыг өнөөдөр хэлэлцжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж шийдвэрлэлээ. Харин Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, …

  • 12 September

    ЭХЭМҮТ-ийн эмч нар Монголд анх удаа судсан дотуурх мэс заслыг амжилттай хийжээ

    Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Зүрхний катетер ангиографийн баг Монгол Улсад анх удаа судсан дотуурх мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэснийг ЭМЯ мэдээлжээ. Тодруулбал, таван эмч, хоёр сувилагч, нэг техникчээс бүрдсэн тус баг энэ сарын 6-7–нд Бүгд Найрамдах Индонез улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний төрөлхийн гажиг болох Ховдол хоорондын таславчийн цоорхойг “окклюдер”-аар хаах судсан дотуурх мэс заслыг дөрвөн …

  • 12 September

    Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ

    НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь” төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотуудад хэрэгжүүлэхээр төслийн санал ирүүлсэн 84 хотоос сонгон шалгаруулсан. Энэхүү төсөл нь хотын хэрэглээ ба үйлдвэрлэлийн …

  • 12 September

    Дэлхийн санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлд С. Даваасүрэн дахин сонгогдлоо

    Бүгд Найрамдах Руанда Улсын нийслэл Кигали хотноо хуралдаж байгаа олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын форум (ДБФ)-ын хүрээнд тус нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн 17 дахь ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр боллоо. Захирлуудын зөвлөл нь нийт есөн гишүүнтэй бөгөөд дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, …

  • 12 September

    Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчин, дур мэдэн барилга байгууламжийн хийц бүтээцийг өөрчлөх, аврах зам гарцыг хаах зэрэг зөрчил гаргаж байгаа нь урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг шуурхай унтраахад хүндрэл учирч, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдалд хүргэж байна. Монгол Улсын …

  • 12 September

    Налайх дүүргийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангахыг үүрэг болголоо 

    Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 10-ны өдөр 16 цагт ЗДТГ–ын хуралдааны танхимд боллоо.Шуурхай зөвлөгөөнд хэлтэс, хороод, байгууллагын дарга, удирдлагууд нийлсэн 50 гаруй хүн оролцож, цаг үеийн мэдээлэл солилцсон юм. Уламжлал ёсоор Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрсөн 14 хоногийн шуурхай нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийлээ. Өнгөрсөн 14 хоногт Налайх Эрүүл мэндийн төвд 3777 хүн амбулаториор үйлчлүүлсэн бол …

  • 12 September

    Д.Тогтохсүрэн:Ард нийтийн санал асуулгыг 17 тэрбумаар явуулах боломжтой

    УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ.Үүнтэй холбогдуулан ирэх аравдугаар сарын 30, 31-нд ард нийтийн санал асуулгыг явуулахаар тогтоод байна. Санал асуулгын зардалд нийт 29 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гаргасан юм. Ард нийтийн санал асуулга явуулахтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Төсөв хэт өндөр гэдэгт санал нэг байна. Бүлгийн зүгээс 29 тэрбум төгрөгийг …

  • 12 September

    Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн 100 жилийн ой тохиож байна

    Монгол Улсын ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Лувсанжав Мөрдорж агсны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тус түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хамт олон хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Л.Мөрдорж нь 1919 оны 9-р сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1929 онд бага сургууль, 1932 онд санхүүгийн курст сурч, 1932 онд …

  • 12 September

    “Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ болно

    Мишээл экспо төвд энэ сарын 18-24 –нд “Намрын ногоон өдрүүд-2019” шинэ ногоо болон баяжуулсан хүнсний худалдааг зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох …

  • 12 September

    21 аймгийн “Ногоон паспорт”-той шилдэг сурагчид Бээжин хотоор аяллаа

    Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оноос “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяныг Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд 2019 оны 08-р сарын 31-нээс 09-р сарын 06 –ны өдрүүдэд орон нутгийн шилдэг сурагчид Central Asia Travel ХХК-ний Бээжин …

  • 12 September

    ТЕГ-ын даргын томилгооны асуудлаар Цэцэд ханджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Амгалан Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох тухай тогтоол Үндсэн хуулийн 45.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргажээ. Үүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат хариу өгч, өргөдлийг нь буцаажээ. Тодруулбал, түүний ирүүлсэн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилсон томилгооны асуудлаар Цэцэд хандахаас өмнө Засгийн газар болон …

  • 12 September

    Д.Мөнхбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Герман улсад үргэлжилж буй буудлагын ахмадын ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван тамирчин түрүүлж, дэлхийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд Дашдоржийн Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ.

  • 12 September

    “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

    ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийж, тараг болон зөөвөрлөсөн савыг лабораторийн шинжилгээнд өгсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Лабораторийн шинжилгээний дүн гарч “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг ба савнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн байна.  

  • 12 September

    Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

    Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ.  ДАШТ-нээс Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн. Харин бусад тамирчид тааруу амжилт гаргасан учраас Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг тус холбооноос мэдэгджээ. Тодруулбал, Монголын жүдо …

  • 12 September

    Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.11) нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.  Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх …