Мэдээ мэдээлэл

November, 2019

  • 13 November

    Саппорогийн тойргийн дэргэд 24 цагийн ажиллагаатай цагдаагийн кабон байгууллаа

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-өөс гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XII хороо, Саппорогийн тойргийн автобусны буудлын дэргэд цагдаагийн кабон байршуулж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүллээ. Саппоро орчимд гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх, цаашлаад биеэ үнэлэх, архидан согтуурч бусдын амгалан байдлыг алдагдуулах гэмт хэрэг, …

  • 13 November

    ЭЗБХ: “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох асуудлыг зөвшилцөв

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.13) хуралдаан 11 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв. Гэрээний төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг …

  • 13 November

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд “Спорт наадам” амжилттай боллоо

    Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд “СПОРТЫН НААДАМ”-ыг спортын гурван төрлөөр өнгөрсөн амралтын  өдрүүдэд 2018 оны аваргаар шалгарч шилжин явах цомын эзэн болсон Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар удирдан амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтэнд ННҮГ-ын дарга Х.Эрдэнэбилэг, НСГ-ын дарга Ц.Заяхүү, НҮИГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, НЗХТЗИГ-ын дарга С.Энхтөр, НХСОАБХЗГ-ын дарга С.Төмөрдулам, НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул, НХААГ-ын орлогч дарга …

  • 13 November

    “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран #ИРЭЭДҮЙН ЭЗЭД” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг …

  • 13 November

    Түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ

    Тээврийн цагдаагийн албанаас хийсэн шалгалтаар өнгөрсөн шөнө түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчил илэрчээ.Түүхий нүүрс ачсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна. Илэрсэн зөрчлүүдийг дурдвал: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс байсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 …

  • 13 November

    Парагвай Улсад 90 хоног визгүй зорчино

    Засгийн газрын өнөөдрийн /2019.11.13/ хуралдаанаар “Дипломат албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталсан байна. Ингэснээр иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих юм.

  • 13 November

    БСШУСЯ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай Эв нэгдэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллана

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  Талууд Монгол Улсын боловсролын салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж багш, оюутны хөгжлийг дэмжих; Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэдийн 1072 хувьцааг бүртгэлжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Монгол Улсыг гадаад улсад сурталчлах, спортоор дамжуулан иргэдэд эв нэгдэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх …

  • 13 November

    БЗД-ийн ‘’Ногоон гэрэл-Цагаан шугам-2019’’ тэмцээний шилдгүүд тодорлоо

    Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2019’’ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 209 хүүхэд, багачууд оролцож ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан байна. …

  • 13 November

    Халдварт ба халдварт бус өвчний илрүүлэг үзлэг зохион байгуулж байна

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн идэвхи оролцоо, эрүүл мэндийн үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт 9-р сарын 28-наас эхлэн халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, оношлогоог цогц хэлбэрээр зохион байгуулж байна. Эрүүл мэндийн газрын даргын А/92 дугаар тушаалаар зохион байгуулалтын багийг 48 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байгуулж, хяналтын, аж ахуй …

  • 13 November

    2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар сайд С.Чинзориг танилцуулав. Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсч, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо …

  • 13 November

    Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг тогтоолын төсөлд шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах тухай заалт орсон юм. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг  1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад …

  • 13 November

    ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг Австралийн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

    ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Австрали улсын Куинсланд мужийн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэдэг “Royal Flying Doctor Service” буюу “Нисдэг эмч нарын алба”, “Гамшгийн удирдлагын төв” болон “Хүмүүнлэгийн тусламжийн агуулах”-ын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудтай хоёр талын уулзалт хийлээ. “Нисдэг эмч нарын алба”-ны Куинсланд муж дахь салбар нь гамшиг, осол тэр дундаа  авто ослын улмаас хүндээр бэртэж гэмтсэн алслагдсан …

  • 13 November

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

    МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-д байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшиж буй 3.2-оос дээш голчтой III дамжааны 20 оюутанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус бүр 1 сая төгрөгийн батламж гардууллаа. Тэрбээр “Та бүхний суралцаж байгаа мэргэжил бол ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсрол олгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Та бүхнийг олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулах ажлыг цаашид яамнаас …

  • 13 November

    Найман аймагт хуванцар хогны эзлэхүүнийг багасгах бутлагч машин хүлээлгэж өглөө

    БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд найман аймагт хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар  энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч …

  • 13 November

    Л.Оюун-Эрдэнэ: Албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам байхгүй

    Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван хувийн сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад “Журам гараагүй. Журмыг судалж байгаа. Гаргах журманд эдгээр асуудлыг хөндөнө. ЦЕГ болон Төрийн албаны зөвлөлөөс хамтран хийсэн ганцхан өдрийн шалгалтаар маш олон зөрчил илэрсэн. Гэтэл бусад улсын ёс зүйн протоколын баримт бичигт …