Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 24 May

    Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй асардаг аав

    Амьдрал эрээнтэй, бараантай байдаг. Амьдралын энэ л үедээ төрсөн ганц хүүгээ л гэж яваа нэгэн аавыг бид онцолж байна. Мэдээж өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хайрлах нь бидэнд байгалиас заяасан төрөлх чанар. Хэдий орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй асрах түүнийг Г.Батхуяг гэдэг. Тэр яг одоо ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт 7 настай Б.Гэрэлт-Од хүүгээ сахин …

  • 24 May

    УИХ-ын дарга Архангайг элэгний эмгэггүй аймаг болгосон хөтөлбөрөө бусад аймгуудад үргэлжлүүлэхийг хүслээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Кемаркийг хүлээн авч уулзлаа. “Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн элэгний С вирустэй хүмүүсийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Тус аймгийн 44.000 иргэнийг 2 үе шаттай үзлэг, …

  • 24 May

    С.Амарсайхан Элчин сайд К.Кобландинтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм. Уулзалтын эхэнд ирэх сарын 3-ны өдрөөс эхлэн хоёр …

  • 24 May

    Жорж В.Буш, И Жэ Ён нар Сөүлд уулзав

    АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш өнгөрсөн лхагва гаригт БНСУ-ын Сөүл хотноо “Самсунг электроникс”-ын дэд захирал И Жэ Ёнтой уулзсан байна. Тэд Сөүл хотод Бушийн байрласан зочид буудалд уулзан, дэлхийн аж үйлдвэрлэлийн өнөөгийн хурдацтай өөрчлөлтийн талаар ярилцсан байна. АНУ-ын удирдагч асан тэрбээр БСНУ-ын Ерөнхийлөгч асан Ро Мүн Хёны таалал төгссөний 10 жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнд оролцохоор Өмнөд Солонгост иржээ. …

  • 24 May

    БНХАУ-ын иргэд муудсан мах борлуулах гэж байсныг илрүүлжээ

    МХЕГ, ЭЦГ-ын албан хаагчид өчигдөр СХД-ийн 23 дугаар хороонд байрлах Эмээлт захын хажуугийн агуулахаас их хэмжээний буюу 20 тонн муудаж, өмхийрсөн махыг зориулалтын бус газар хадгалж байсныг илрүүлэн саатуулжээ. Уг махыг БНХАУ-ын хоёр иргэн худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан аж. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

  • 24 May

    УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

    Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга асан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр /2019.05.24/  05.40-07.40 цагийн хооронд Соёлын төв өргөөнд боллоо. Салах ёс гүйцэтгэх ёслолыг Төрийн ёслолын алба зохион байгуулсан бөгөөд ар гэр, ах дүү, хамаатан садан, удирдлагад нь ажиллаж байсан …

  • 24 May

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 22-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулсан бөгөөд есөн өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр 126 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна …

  • 24 May

    Москвад суралцаж буй оюутнууд эх орноо сурталчлав

    Жил бүрийн хавар Москвагийн тэргүүлэх их сургуулиуд эх орон, үндэснийхээ соёлыг сурталчлах боломжийг гадаад оюутнуудад олгосон арга хэмжээг өөр өөрсдийн сургуулийн онцлог, нөхцөл, байдалд тохируулан зохион байгуулдаг нь жилээс жилд түгээмэл болж байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам их сургуулиудад зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд …

  • 24 May

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион …

  • 24 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10.00-17.00 цагт: 9, 19, 22, 24, 26-р хороо Шар хадны 13, 20, Цахлайн 13, 15, 19-р хорооны 24, 26, зүүн Алтан-Өлгийн 8-14, Цайзын 25-59, Монелийн 32-53, Жамсран уулын өврийн 4-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор ⏱11:00-17:00 цагт: 16-р …

  • 24 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн …

  • 23 May

    С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон

    Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Номын баяр-2019” арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төр, засгийн түшээдээс гадна МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч  П.Бадарч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай тэргүүтэй зохиолчид …

  • 23 May

    ‘’Хүүхэд Монголын ирээдүй’’ номын баярт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо

    Өнөөдөр /2019.05.23/ Жанжин Сүхбаатарын талбайд болж байгаа ‘’Номын баяр-2019’’ арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Уг баяр жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 25 дахь удаагийн  номын баяр “Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар номын баярт хэлсэн үгэндээ Монголын гэрэлт ирээдүй  эрдэм номтой хүүхэд багачуудаас эхтэй. Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий ертөнцийг Төв талбайгаасаа томоор …

  • 23 May

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв Махны хангамжийг тогтвортой байлгахын тулд нөөцийн махыг 06 дугаар сарын 15-ныг хүртэл худалдах хуваарь гаргах, амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар худалдах, ингэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг үүрэг болгов. Дулааны аргаар мах боловсруулж, экспортлох …

  • 23 May

    “Эрүүл иргэн” аяны нээлт Чингэлтэй дүүрэгт боллоо

    Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай 2019 оны А/320 дугаар захирамжийн дагуу иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулах болсон. Өдгөө нийслэлийн хэд хэдэн дүүрэгт зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн” аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн XII хорооны “Шэжиддүг” ӨЭМТ-д боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг …