Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал, Т.Л.Музычук, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев нарын зэрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан маргааш Улаанбаатар хотноо болох …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
28 May
ОХУ-ын Эрхүү мужийн хүүхдийн эмч нарыг урьж, сургалт зохион байгууллаа
НЭМГ-ын харьяа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ОХУ-ын Эрхүү мужийн Эрүүлийг хамгаалах яамны харьяа Анагаах ухааны их сургууль хооронд 2019 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ. Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан энэ сарын 17—ноос 22-ны өдрүүдэд Баянзүрх нэгдсэн эмнэлгийнхэн ОХУ-ын Эрхүү мужийн Эрүүлийн хамгаалах яамны харьяа Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн …
-
28 May
Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгоно
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал өчигдөр боллоо. Ойн хүрээнд А.А.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын бүрэлдэхүүнийг Монгол Улсад урьж тоглуулах гэж буй талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Мөн ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолтын багийг Монгол Улсад урьж үзүүлбэр үзүүлэх гэж буй талаар мэдээлэв. Халхын голын байлдааны ялалтын түүхэн ойг …
-
28 May
Өнөөдөр найман дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 28-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-17:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Нарны замын 58, 71, 72, 253, Ахмадын хорооллын 1-9-р байрууд, Мавангүй ЗГБХН, Эрэл, Өгөөмөр зах, Монполимент, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱11:00-15:00 цагт: 14-р хороо 35-р …
-
28 May
Канадын сангийн тэтгэлэгт Ид шидийн орон төсөл шалгарчээ
Канад сангийн нэрэмжит төслийн уралдаанд энэ жил нийт 800 гаруй байгууллага материал бүрдүүлж оролцжээ. Энэ жил зургаан төсөл шалгаруулсны нэгээр Лантуун дохио ТББ-ын хэрэгжүүлж буй Ид шидийн орон төсөл шалгарчээ.Лантуун дохио ТББ-ын хамт олон Канад сангаас 50.000 канад доллар буюу 97 сая 800 мянган төгрөгийн тэтгэлэг авч өчигдөр / 2019.05.27 / тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Төслийн санхүүжилтийн …
-
28 May
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж …
-
27 May
Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганыг 20 жилийн дараа даргалж байна
Өнөөдөр буюу 5-р сарын 27-нд эхэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус чуулганы даргын үүрэгт ажлаа АНДЭЗНК-ын 74 дүгээр чуулганы даргын үүрэг гүйцэтгэгч БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салёмсай Коммаситаас хүлээн авлаа. Тэрээр даргын үүрэгт ажлаа хүлээн авахдаа Монгол Улсад 20 жилийн дараа ирж буй …
-
27 May
МҮОНРТ Оросын “Звезда” телевизтэй хамтран баримтат кино бүтээнэ
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Бүх Оросын олон нийтийн-эх оронч радио телевизийн “Звезда” сувагтай хамтран ажиллах саналыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Звезда” телевиз таатай хүлээн авчээ. Гэрээний дагуу хамтарсан уран бүтээл туурвих хоёр талын ажлын комисс видео зөвлөгөөн зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд ОХУ-ын талаас “Звезда” телевизийн Ерөнхий продюсер Б.Г.Яновский тэргүүтэй уран бүтээлчид оролцсон …
-
27 May
С.Амарсайхан:Аливаа ажилд идэвх санаачилгатай, иргэдийнхээ дунд орж ажиллах шаардлагатай
Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, …
-
27 May
БНСУ руу хиам авч яваад баригдвал 10 сая воноор торгоно
БНСУ улс өөрийн хилээр нэвтэрч буй зорчигчдын авч яваа зүйлсийг шалгах хяналт шалтгалтаа чангатгажээ. Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн тахал буюу гахайн халдварт өвчнийг (African swine fever) дотоодод нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж яваагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгохоор болсон байна. Мөн хилээр нэвтрэх болон …
-
27 May
“Буур” Н.Жамьян аваргын нэрэмжит барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ
Үндэсний спортын гавьяат тамирчин, даян аварга, ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамьянгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр /2019.05.26/Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, улсын начин Д.Анар үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул …
-
27 May
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын түүхэн үзэсгэлэн дэлгэгдлээ
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг харуулсан үзэсгэлэн өнөөдөр Албаны түүхэн музейд дэлгэгдлээ. Үзэсгэлэнд байгууллагын болон үе, үеийн дарга нарын түүхэн танилцуулга, гэрэл зүргийн цомог, алба хаагчдын амжилт бүтээл, цуглуулга, албаны болоод аврах ажиллагааны онцлогийг харуулсан макет зэргийг дэлгэсэн байна. Мөн аймгийн онцлогийг илтгэсэн Дарьгангачуудын мөнгөн эдлэлүүдийг дэлгэн үзүүлж, сурталчилж байгаагаараа онцлог юм. ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачлагаар зохион …
-
27 May
Зуслан, ногоон бүсийн 851,8тн хог хаягдлыг цэвэрлэжээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “2019 онд сар бүр бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/01, А/130 дугаар тушаалын дагуу зуслан ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Хүрээ морьтон ХХК-тай хамтран 9 дүүргийн хэмжээнд 05 дугаар сарын 25-ны өдрийн Бямба гаригт зохион байгууллаа. Цэвэрлэгээ Согинохайрхан дүүргийн Найрамдал, Баруунсалаа, Зүүнсалаа, Чингэлтэй, Сүхбаатар …
-
27 May
Ерөнхийлөгч Х.Баттулга ОУ-ын Парламентын Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/ болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг …
-
27 May
У.Хүрэлсүх: Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх спортын томоохон цогцолбор болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Монгол -Кувейтын судалгааны төвд ажилласныхаа дараа “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав. Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл