“Гоо Хур” эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан Эрдэнэ” холбоо, Хандив тусламжийн холбоо нар хамтран анх удаа “Хатан гоо – 2019 ” үдшийн цэнгүүнийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2019.03.07/ зохион байгуулах гэж байна. “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус үдшийн цэнгүүнээс гоо 100 бүсгүйгээс анхны “Хатан гоо” бүсгүйг шалгаруулах юм байна. Мөн таны худалдан авсан тасалбарын үнийн дүнгийн 10% хөгжлийн …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
7 March
Берлин хотноо монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Герман Монголын Дипломат Харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүрээнд Монгол Германы хамтарсан ” Отгонбаяр” сангийн санаачилж зохион байгуулсан Европын улсуудад ажиллан амьдарч байгаа мэргэжлийн зураачид, дизайнерууд мөн артистуудын туурвил бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явдал анх удаа Герман улсын нийслэл Берлин хотноо боллоо. Гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн Монголын Бизнес төвд Ө.Хосбаярын дэмжлэгтэйгээр нийт …
-
7 March
Автомашины улсын дугаар шинэчлэх асуудлыг цуцалжээ
Зам тээврийн хөгжлийн яам болон /ЗТХЯ/ Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ хамтран тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудал яригдаж эхэлсэн. Тодруулбал, ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн автомашины улсын дугаарыг латин үсгээр дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол хоёр үсэг, гурван тоо байхаар өөрчлөх талаар яригдаж байсан юм. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр Автотээврийн …
-
7 March
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг суллажээ
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс”” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2019.03.06/ гаргажээ. Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг …
-
7 March
Улаанбаатарт өдөртөө 6-7 хэм дулаан байна
2019 оны 03 дугаар сарын 06-ны 20 цагаас 03 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, …
-
6 March
С.Амарсайхан: Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал миний явсан суусан газар бүрд та бүхэн шууд сануулж хэлээрэй
Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр /2019.03.05/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсэн үгнээс тоймлон хүргэе. Шинэ үеийн Улаанбаатарчуудыг шинэ амьдралын хэв маягт төлөвшүүлэх ажлыг хийх ёстой. Энэ ажлыг бид сургууль, цэцэрлэгээс эхлэх болно…” “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өөрийн ажлаа хийж чадахгүй байж шөнө наргиж цэнгэх асуудлыг дэвэргэж, хөгжүүлж болохгүй. Иймд “шөнийн гудамж” гэх асуудал …
-
6 March
С.Амарсайхан: “Шөнийн гудамж” гэж Улаанбаатарт байхгүй гэж ойлго
Соёлын төв өргөөнд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы илтгэл үгнээс онцлон хүргэе. • Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго. • …
-
6 March
Ш.Анхмаа: Гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийг 2020 он гэхэд хоёр ээлжинд шилжүүлнэ
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл хотын эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр бид эрхээ хамгаалах …
-
6 March
Казахстаны Биеийн тамир, спортын газартай санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Астана хотноо ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай уулзалт хийж, хоёр орны биеийн тамир, спортын хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. …
-
6 March
Ё.Баатарбилэг: Дөрвөн салбарын засварын төсөвт гурван тэрбум төгрөг тавигдсан
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гуравдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 2,3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн багш нартай уулзалт хийлээ. Ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд болсон уулзалтад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Дашдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. Багш нар болон сургууль, …
-
6 March
“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байна
Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулсан. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор онцгой дэглэм тогтооно” гэснээр Эрдэнэт хотод очсон. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж мэдээллээ солилцож байна. Дараа нь үйлдвэрийн байр руу очиж, Засгийн газрын шийдвэрийг албан ёсоор …
-
6 March
Ө.Энхтүвшин: Аврагчид хүнд нөхцөлд ажиллаж байна
Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн Мөн хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 2019 оны 02 дугаар сарын …
-
6 March
Казах курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Казах курес бөхийн Монгол Улсын Аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнийг гуравдугаар сарын есний өдөр Спортын төв ордны “А” танхимд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд оролцогчид -55 кг, -60 кг, -66кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг жинд өрсөлдөх бөгөөд жин тус бүрд түрүүлсэн тамирчид хагас сая төгрөг, үнэмлэхүй жингийн аварга нэг сая төгрөг гардах юм. Уг тэмцээнд …
-
6 March
И.Штраусын “Сарьсан багваахай” оператта тоглогдоно
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид И.Штраусын “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт операттаг гуравдугаар сарын 9-ний өдөр тоглохоор болжээ. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажиллаж байгаа бол ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллаж байна. Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оператта нь анх Вена хотод 1874 онд тоглогдож байжээ. Энэхүү оператта нь …
-
6 March
УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 18-нд болно
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг гуравдугаар сарын 18-ны Даваа гарагийн 10:00 цагаас нээхээр болов. Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл