Өнөөдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр. Жил бүр энэ өдрийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд МАН түүхт 98 жилийн ойн баярын өдрөө 98 шинэ гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Батламж гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
1 March
“Эх орончдын баяр”-ын өдрийг тохиолдуулан Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
“Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн …
-
1 March
МУГТ О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн болов
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах,бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт тэмцээн үргэлжилж байна. Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын …
-
1 March
Д.Амарбаясгалан: Дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхуулах хариуцлагатай үүрэг ногдож байна
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ийн мэндчилгээ Журмын эрхэм нөхөд өө! Үе үеийн эх орончид оо! Та бүхэндээ Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе! Монголчууд гадаад гүрнүүдийн шахалтан дор төрийн тусгаар тогтнолоо алдсан хүнд цаг үе болох 1921 оны гуравдугаар сарын энэ өдрүүдэд …
-
1 March
Нурангад дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
Төв аймгийн Заамар сум, Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар”ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд өчигдөр 16.00 цагийн орчимд нуралт болж зургаан хүн дарагдсан осол гарсан юм. Осол болсон газар луу онцгой байдлын албаныхан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е нисдэг тэргээр очиж, аврах ажиллагааг явуулснаар хоёр иргэнийг аварсан. Харин үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх …
-
1 March
“Тэнгэрээс буусан од” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино өнөөдөр Зайсан Хилл цогцолборын Prime Cineplex кино театрт нээлтээ хийнэ. “Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн бичиж, ерөнхий найруулагчаар нь МУГЖ У.Уранчимэг, продюсероор Г.Цоггэрэл нар ажиллажээ. Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг, Стив Морел, туслах дүрүүдэд Э.Батнямбуу,МУГЖ С.Лхагвасүрэн, Ц.Төмөрбаатар нар тоглосон юм. Зураг авалтыг …
-
1 March
НИТХ-ын даргаар Р.Дагва томилогдлоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өчигдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо. Шинээр томилогдсон НИТХ-ын дарга Р.Дагва “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд …
-
1 March
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо
МҮХАҮТ-ын ээлжит 20-р их хурал өчигдөр болж тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдлоо.Тэрбээр хамгийн олон санал буюу 259 санал авсан бөгөөд ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах юм. Санал хураалтын удаах байранд Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.
-
1 March
“Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаан өнөөдөр болно
Шарагчин гахай жилийн эхний барилдаан “Эх орончдын өдөр”-т зориулснаар өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно. Өнгөрсөн жилийн барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэсэн билээ. Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарсан …
-
1 March
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир …
February, 2019
-
28 February
Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд оролцох баг тамирчдад төрийн далбааг гардуулж өгөв
Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Ирэх сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын …
-
28 February
Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ болно
Жүдо, самбо бөхийн 21 удаагийн Монгол Улсын аварга,дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Булган аймагт болно. Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх тус тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 55, …
-
28 February
“Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой материалуудыг нууцаас гаргалаа
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг тэрбээр онцолсон. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг …
-
28 February
Хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах …
-
28 February
Х.Баттулга: Шүүх засаглал, зөв, шударга байж Монголын төр цэвэр байх учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж: Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл