Компанийн тухай хууль, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн дүрэм, “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо – 1 Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага: Санхүү, эдийн …
Мэдээ мэдээлэл
February, 2019
-
20 February
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлэв. Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн …
-
20 February
Монгол иргэд нэг сая гаруй юаниар залилуулжээ
Сүүлийн үед фэйсбүүк болон бусад сошиал сүлжээнд цацагдсан “БНХАУ-д үйлдвэрлэсэн хүнд даацын автомашин зарна, том оврын автомашин худалдана” гэсэн зарын дагуу хандаж, бичгээр хийсэн ямар нэг гэрээ хэлцэлгүй, төлбөр төлсөн баримтгүй мөнгө шилжүүлж, залилуулсан тохиолдол хэд хэдэн удаа давтагдаж, манай иргэд 1 сая гаруй юаниар залилуулсан хэрэг гараад байна. Иймд БНХАУ-аас автомашин худалдаж авахдаа албан ёсны борлуулагч зуучлагчаар дамжуулах, хятад-монгол хэлээр худалдаж, худалдан авах …
-
20 February
Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирц, саналаа хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй, яаралтай хэлэлцэх шаардлагатай зарим хуулийн талаарх хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна. Даваа гарагт Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай өрнөж, үндэсний …
-
20 February
С. Мөнхчулуун Нийслэлийн намын бүлгээ хоёр хуваажээ
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсны төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж, үүнийгээ ч ажил хэрэг болгохоор Монголын нийгэмд гацаад байсан олон асуудлуудыг ил болгохоор зорьж яваа. Иргэдэд тэгш бус боломж олгон, өөрсдөө хуваан идэж уудаг, өөрсдийгөө хууль хяналтын байгууллагуудаар хамгаалуулдаг МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэх тэмцэл нь өнөөдрийн улс төрийн гол өрнөл. Гэтэл С.Мөнхчулуун намаа ахин хагалан бутаргаж, шинэ МАНАН бүлэглэлийг НИЙСЛЭЛ …
-
20 February
Нийслэлийн шинэ МАНАН
Нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Мөнхчулуун болон Ц.Сандуй нар МАН-н гишүүн биш болоод 1 хоногийн нүүрийг үзлээ. Иргэд энэхүү мэдээг МАН шударга бус, ёс зүйгүй гишүүдтэйгээ хариуцлага тооцож эхэллээ хэмээн харж байхад 60 тэрбумынхан нийгмийн төлбөрт сүлжээгээ ашиглан элдвийг бичиж эхэлжээ. 60 тэрбумын схемийг зуран тухайн үеийн Намын Даргадаа танилцуулж байсан Ц.Сандуйг намын гишүүд нь ч олон нийт ч намаас хөөх ёстой хэмээн үзэж байсан. Харин С.Мөнхчулуун 60 тэрбумын Ц.Сандуйтай …
-
20 February
“Яндашгүй өргөн сэтгэмж” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Зураач Я.Булган болон түүний шавь , уран бүтээлч , багш нарын хамтарсан “Яндашгүй өргөн сэтгэмж” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17.00 цагт нээлтээ хийх гэж байна. Тэртээ 25 жилийн өмнө залуу зураач Я. Булган, С.Машбат нар ардчилалын салхитай зэрэгцэн анхдагчдын нэг болсон дүрслэх урлагийн сургуулийг нээж “Анима” хэмээн нэрлэж байжээ. Зураач Я.Булган өдийг хүртэл монголын урлагийн боловсролын төлөө хүч, хөдөлмөрөө гарган …
-
20 February
“Тэнгэрээс буусан од” киноны гол дүр сонгосон түүх
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг нар тогложээ. “Хувьсал” продакшны уран бүтээлчид “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноныхоо эмэгтэй гол дүрийн сонгон шалгаруулалтыг зарлаж шалгаруулжээ. …
-
20 February
Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлж буй хувь хүнийг 100,000 төгрөгөөр торгоно
Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран, удирдамжийн хүрээнд хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж …
-
20 February
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, …
-
19 February
Британи, Монголын далбаатай галт тэрэг аялалд гарлаа
Британи, Монголын далбаагаар чимсэн галт тэрэг хоёрдугаар сарын 19-22-ны хооронд манай улсын хойноос өмнөд өргөргийн дагуу хөндлөн гулд аялж, ОХУ-тай хиллэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас БНХАУ-тай хиллэх Замын-Үүд боомт хүрэх юм. Их Британи болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн баярын хаалтын арга хэмжээний хүрээнд Британийн Элчин сайдын яам тус улсын технологи, боловсролын салбарыг онцлон таниулах арга …
-
19 February
Дүүргүүдийн газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо
Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн Газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан. Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага …
-
19 February
Б.Индра охины “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” ном худалдаанд гарч эхэллээ
Монгол НD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн хоёр дахь цувралд оролцсон 10 настай Б.Индра охин“Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номоо танилцуулж шаркуудаас 25 сая төгрөгийн санхүүжилт авсан билээ. Тэгвэл 10 настай Б.Индра охин “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номоо худалдаанд гаргаж эхэлжээ. Б.Индра охины “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд”цуврал ном Брикхаус тоглоомын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа аж. Авьяаслаг охин “Шарк танк” нэвтрүүлэгт “Бүжинд тохиолдсон хөгжилтэй …
-
19 February
Таксигаар үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээдүүдийг илрүүллээ
Эрүүгийн цагдаагийн алба хаагчид эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, 20-25 насны хоёр этгээд шөнийн цагаар таксинд явж байхдаа ганцаараа яваа эмэгтэйчүүдийг хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг дээрэмддэг байсан аж. Тухайн этгээдүүд нь машиныхаа багажаас гарч ирэн эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, дээрэм хийдэг байжээ. Иймд охид, эмэгтэйчүүд шөнө …
-
19 February
Г.Төмөрбаатарыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэгээр шагнав
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын иргэд, гэмт хэрэг, зөрчлийн асуудал хариуцсан дэд консул Г.Төмөрбаатарыг хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд хууль зүйн болоод консулын туслалцаа үзүүлэх, учирсан хохирлыг барагдуулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл