Мэдээ мэдээлэл

January, 2019

  • 7 January

    Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, ирэх тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулах, түлшинд …

  • 7 January

    Малайзын хаан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо

    Малайз улсын хаан Султан Мухаммад V хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээс татгалзаж байгаагаа өчигдөр /2019.01.06/ зарлажээ.V Мухаммед Фарис нь нь хаан ширээнд 2016 оны арванхоёрдугаар сард суусан бөгөөд үүрэгт хугацаа нь дуусахад гурван жил дутуу байхад өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ бууж байгаа аж. Малайз улс тусгаар тогтносноос хойш хаан нь хугацаанаасаа өмнө огцорч байгаа анхны тохиолдол болж байна. Малайзын хаан …

  • 7 January

    Ж.Батзандан:Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт зарлана

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг удаа дараа шаардаж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар энэ сарын 10-ны өдөр “МАНАН дэглэмийг эсрэг бүх ард түмний жагсаал”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулах болсон талаараа Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:УИХ-ын нэр бүхий 40 гишүүн “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт …

  • 7 January

    Ахуйн хийн хэрэглээний аюулаас сэрэмжлүүлж байна

    ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад газ дэлбэрсний улмаас 40 орчим хүн сураггүй алга болж, 30 гаруй хүмүүс нас барсан байна. 1973 онд баригдсан тус барилгын нэгдүгээр давхарт хоолны газар болон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн хийг хэрэглэх аюулгүй ажиллагааг сахихгүй байгаагаас үүдэн сүүлийн жилүүдэд ОХУ-д иймэрхүү хэрэг гарах нь ихэссэн. Манай нийслэл Улаанбаатар хотод ч мөн ялгаагүй 1950, …

  • 7 January

    Төрийн албаныхны ажил, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулна

    Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр  улсын хэмжээнд үнэлж дууслаа.   “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн …

  • 7 January

    Хацү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарын бөхчүүд барилдана

    Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё эн сарын 13-ны өдөр Токио хотод эхэлнэ. Хацү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нарын аваргууд барилдана. Дээрх аваргуудын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн билээ. Мөн озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд бий. Дээд зиндаанд аваргуудаас гадна Ичиножёо А.Ичинноров, Чёошёома …

  • 7 January

    “Болор цом”-ын эзнээр Б.Баттулга тодорлоо

    Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом-36” өнгөрсөн Бямба гаригт Говьсүмбэр аймагт боллоо. Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо. Тэрээр Болор цом наадамд өмнө нь найман удаа тусгай байрын шагнал хүртжээ. “Болор цом-36” наадмын эхний таван байрын хоёрдугаарт яруу найрагч И.Баярсайхан, гуравдугаар байранд яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр …

  • 7 January

    Шатар сонирхогчдын 2019 оны Улсын аваргууд тодорлоо

    Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр /2019.01.06/ аваргуудаа шалгарууллаа.  Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ, шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатар сонирхогч оролцсоноос 100 гаруй шатарчид өнөөдөр улсын аваргын төлөө оюун ухаанаа …

  • 7 January

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны нэгдүгээр сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын …

  • 5 January

    “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” кино өнөөдөр нээлтээ хийнэ

    Төрийн соёрхолт  яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн”Хийморь” уран сайхны өнөөдөр нээлтээ хийнэ. “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон найруулагч Г.Эрдэнэбилэг “Хүрэн морь” найраглалаар “Хийморь” нэртэй кино бүтээсэн байна. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажиллажээ. Киноны …

  • 5 January

    Дорнодоос Замын-Үүд хооронд нийтийн тээврээр үйлчилдэг боллоо

    “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас  Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамыг нээжээ. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна. Өмнө нь Дорнод аймгаас Замын-Үүдийг зорих зорчигчид Улаанбаатар хотоор дамждаг байсан бол шинэ оны эхний өдрөөс эхлэн …

  • 5 January

    Шатар сонирхогчдын УАШ тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр 2019.01.05  Төрийн ордонд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээн энэ жил 7 дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, …

  • 5 January

    Гарал үүсэл нь тодорхойгүй 20кг самрыг хураажээ

    Гарал үүслийн бичиггүй их хэмжээний самар хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод зорчигчдын ачаа тээшид хяналт, шалгалт хийх явцад нэгэн иргэний тээшинд Казахстан улсаас импортоор оруулж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичиггүй 20кг орчим ойн самар байсныг илрүүлсэн байна. Cамрыг одоогоор холбогдох байгууллага хураан авч, шалгаж байгаа аж.

  • 5 January

    Шахмал түлш нь түүхий нүүрснээс 7-8 хувиар бага бохирдол үүсгэж байсан гэв

    Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд “Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” байгуулсан. Уг ажлын хэсэг өчигдөр /2018.01.04/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон …

  • 5 January

    Цэргийн бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл …