Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар хамтран төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг нээж, өчигдөр үйл ажиллагааг нь эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон …
Мэдээ мэдээлэл
January, 2019
-
26 January
Ц.Элбэгдорж:Өөрийнхөө зуурсан бантанг надад үүрүүлэх гэсэн тийм арга байж магадгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад урилгаар оролцож байна. Тэрбээр “Давос”-ын чуулга уулзалтын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн үгний талаар “Надтай холбоотой Тавантолгойн асуудал яригдаж байна гэсэн. Би мэдээж Давосын ажлаа …
-
26 January
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз шууд дамжуулан үзүүлнэ
Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж яваа Н.Төгсцогтийн дэлхийн аваргын төлөө тулалдааныг NTV телевиз маргааш өглөө 08:30 цагаас шууд дамжуулан үзүүлэхээр боллоо.Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж нэг ч ялагдаагүй юм. Түүний хувьд карьерынхаа хамгийн чухал тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 27-д Нью-Йоркийн “Barclays center”-т Доминиканы боксчин Клаудио Марреротой хийнэ. Тэрбээр энэ удаа Доминикан улсын боксчин Клаудио Маррерог ялж чадвл IBO …
-
26 January
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны бямба гарагт улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Харин ням гарагт улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар сар шинийн баяртай холбоотой дээрх зохицуулалтыг хийхээр болсон билээ. Тодруулбал, Сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын …
-
26 January
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн …
-
25 January
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад урилгаар оролцож байна
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцар улсын Давос хотноо энэ долоо хоногт эхэлсэн. Тус уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцож байна. Тэрбээр “Давос”-ын чуулга уулзалтын сонин хачин, эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай улс “Давос”-ын чуулга уулзалтад маш идэвхтэй оролцож эхэлсэн. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү чуулга уулзалтаар технологи, шинжлэх ухааны …
-
25 January
“Бүргэдчин охин”-ы хэлсэн үгийг буруу орчуулснаас үүдэлтэй асуудал үүсэв
“Бүргэдчин охин” Н.Айшолпан Казахстаны залуучуудын их хурлын нээлтэнд оролцох үеэр хэлсэн үг нь цахим хуудсан дахь Монгол болоод Казах залуусын маргааны сэдэв болоод байна. Н.Айшолпан “Эрхэмсэг Нурсултан Назарбаев тантай Монгол Улсад уулзахыг хүсч байна. Би Казахстанд амьдардаггүй таван сая казах хүний төлөөлөл. Бас Монгол Улсад төрж өссөн. Гэхдээ би Казахстаныг эх орноо гэж боддог” гэж хэлсэн тухай цахим хэвлэлээр нийтлэгдсэн. …
-
25 January
Ц.Цолмон: УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Мягмар гарагт хэлэлцэж шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг өнөө өглөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Үүний дагуу дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. …
-
25 January
Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал хаана байна вэ, түүнд холбогдох хэрэг юу болов?
Ам.долларын ханшны өсөлт түүнийг дагасан үнийн хөөрөгдөлийг нэгэн цаг Монголбанкыг удирдаж байсан Н.Золжаргал гэх нөхөртэй холбож бичих нь бий. Түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогддог жил ам.долларын ханш 1340 төгрөг байсан нь ийнхүү хардахад хүргэдэг болов уу. Өөрөөр хэлбэл тэрээр ам.долларын ханшийг барих, өсөлтөөс сэргийлэх үр дүнтэй ажил хийж чадаагүй учраас өнөөдөр ингэтлээ өсчихөөд байна. Яг л энэ агуулгаар буюу “Үнэ тогтворжуулах …
-
25 January
Б.Өлзийцэрэн:Цэргийн эмч нар нь яаралтай тусламж үзүүлээгүй улмаас хохирогч амь насаа алдсан
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид амиа алдсан цэрэг Б.Алтантулгын өмгөөлөгчид нь мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Э.Билгүүн “Дундговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга нь амиа алдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цагдаагийн ерөнхий газраас ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал байсан мэтээр ЦЕГ–аас талийгаач нас бараад нэгхэн хонож байхад нийгэмд буруу ташаа мэдээлэл хийлээ. Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь …
-
25 January
Масато Такаока : Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт өсөн нэмэгдсэн
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд Засгийн газрын гишүүн, салбарын сайдаар томилогдсонд …
-
25 January
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд агаарын бохирдолтой холбоотой төсвийг үр дүнгүй зарцуулсан асуудлыг шалгуулахаар хандав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр …
-
25 January
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы (2019.01.25) өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 38 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын зургаан гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Улсын Их …
-
25 January
УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын …
-
25 January
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах, чөлөөлөх хуулийн төсөл өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ. Иймээс УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулах шаардлагатай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл