Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2018 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан …
Мэдээ мэдээлэл
October, 2018
-
12 October
Маргааш Их тэнгэрийн амнаас Скай ресорт хүртэлх замыг хэсэгчилж хаана
Аравдугаар сарын 13-ны өдөр буюу маргааш Бямба гарагт зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаахаар болжээ. Тухайлбал, 08:00-10:30 цагийн хооронд дугуйн парад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас – Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай ресорт чиглэлд болох юм. Иймээс энэ замыг түр хаахаар болжээ.Энэ үеэр ажлаа зохицуулж, өөр зам сонгохыг ТЦА-наас зөвлөлөө.
-
12 October
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргалаа. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоожээ. Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар …
-
12 October
Стандарт, хэмжил зүйн газрыг Алтан гадас одонгоор шагналаа
Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр тус салбарынхан Төрийн ордны Их танхимд ойн баярын хурлаа хийв. Энэхүү хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийн дагуу Стандарт, хэмжил зүйн газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж буйг зарлалаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигт: “…Стандарт, хэмжил зүйн …
-
12 October
Нийслэлийн Онцгой байдлын газар түүхэн музейтэй боллоо
Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр түүхэн музейнхээ үүд хаалгыг нээж анхны зочдоо хүлээн авлаа. Музейн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд оролцлоо Музейд Нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудын хөрөг зургаас эхлээд тус газрын түүхэн замналыг харуулах гэрэл зураг, баримт бичиг, эд …
-
12 October
Усны хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж, хүртээмж эсрэгээрээ буурч байна
Казахстан улсын нийслэл Астана хотод хил дамнасан ус болон олон улсад хамаарах нууруудыг ашиглах, хамгаалах тухай конвенцийн талуудын зөвлөлийн VIII хуралдаан болж байна. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Улс орнуудын ус, гадаад харилцаа, хөгжлийн хамтын ажиллагааг хариуцсан яамд, Конвенцид оролцогч талууд, олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын 400 …
-
12 October
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барив
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод дахин өргөн барилаа. Энэхүү хуулийн төслийг 2018 оны зургадугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж байсан бөгөөд тухайн сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байсан юм. Харин …
-
12 October
“Гамлет” монодрам үзэгчдийн хүртээл болно
Уильям Шекспирийн эмгэнэлт “Гамлет” жүжгийг “Green entertainment”-ийн уран бүтээлчид энэ сарын 24, 25-нд Корпорэйт Конвеншн төвийн тайзнаа монодрам болгон үзэгчдэд хүргэхээр болжээ. Монодрамын ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж буй бөгөөд гол дүрд жүжигчин Л.Эрдэнэ-Очир тоглох юм. Уг эмгэнэлт жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин болон “Green entertainment”-ийн уран бүтээлч 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Жүжгийн тасалбар 80, 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд …
-
12 October
“Дугуйн өдөр-2018” тэмцээн маргааш болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдөр дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн …
-
12 October
Д.Батжаргал Японы Эзэн хаан Акихитод итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Батжаргал Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Акихитод уламжилж, Монгол улс, Япон улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн …
-
12 October
Хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан хоёр этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.Тодруулбал, Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагийн үед 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм байна. Мөн тус өдөр Орхон аймагт 34 настай эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад үйлдэл …
-
12 October
Х.Баттулга: 2021 оноос бондуудын бүтэн төлбөрүүд хийгдэж эхэлнэ
УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. …
-
12 October
Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц. Нямдорж сайд аа
Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Үүнийг дагаад тус салбарт авлига, хүнд суртал, хээл хахуулийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар дахь авлигын талаар судалж шинжилсэн зүйл бараг алга. Тусгай зөвшөөрөл авахаас эхлүүлээд уурхайг хаах хүртэлх бүх л үйл явц, цаг үед хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил дагаж байгаа гэхэд нэг …
-
12 October
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон гэжээ. Уусан …
-
12 October
“Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ
“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр Өргөө лазер синемад нээлтээ хийнэ. Тус уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, гол дүрүүдэд жүжигчин СТА С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг, туслах дүрүүдэд жүжигчин МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон байна. Найруулагч Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2”, зэрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл