Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 9 August

    “Хурд” группийн барилгын туслах ажилтан амиа алджээ

    Чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарсны улмаас барилгын туслах ажилтан 17 настай “У” толгойдоо цохиулан амиа алджээ. Цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 8-ны 19:22 цагт ХУД-ийн 11 дүгээр хороо ”Хүннү хорооллын Хурд группийн барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн байна. “Хурд группийн барилгын туслах ажилтан СХД-ийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, эрэгтэй 17 настай …

  • 9 August

    Шүхрийн спортын улсын аваргууд тодорлоо

    Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд болж өндөрлөлөө. Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гуравдугаар байрт Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч В.Тэлмэн, хоёрдугаар байрт тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, нэгдүгээр байрт мөн тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарчээ. Харин багийн дүнгээр гуравдугаар …

  • 9 August

    ХБНГУ-ын иргэн Удо Хаазе “Хангарди” одон хүртлээ

    Монгол Герман улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Холбооны Бүгд найрамдах Герман улсын иргэн Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазег нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгч баяр хүргэлээ. ХБНГУ-ын Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялангуяа Баянгол дүүрэгтэй хамтарч олон ажил хийж …

  • 9 August

    Орон нутгийн замд осол гарч нэг иргэн амиа алдлаа

    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар энэ сарын7-ний өдөр зам тээврийн осол гарч, нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан “СОНАТА-6” загварын суудлын авто машин, “ХОНДА CРВ” загварын суудлын авто машинтай мөргөлджээ. Ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч 20 км замыг …

  • 9 August

    Б.Бахытгүл давж заалдана

    УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өчигдөр болсон ч хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Түүнийг иргэн Г.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн ч нотлох баримт хангалтгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин Г.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байна. Тэрбээр”Би нэр төрөө мөнгөөр худалдаж идэхгүй. Д.Мурат надад олон удаа мөнгө санал болгосон. Түүний санаагаар бол би юу …

  • 9 August

    Гурван уулчин сураггүй алга болжээ

    Францын Монблан ууланд авирч явсан Италийн гурван уулчин сураггүй алга болсон тухай France 3 радиостанц мэдээлсэн байна. Аврагчдын өгсөн мэдээллээр, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уулчин мягмар гарагийн өглөө авирч эхэлснээсээ хойш холбоо бариагүй ажээ. Италийн аврагчид Францын Дээд Савойя мужийн нутагт Монблан уулын хормойд оршдог Шамони хотын уулын цагдаагийн газрын ажилтнуудаас тусламж хүссэн байна. Лхагва гарагт явуулсан эрэн хайх ажиллагаа үр дүнд …

  • 9 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 09-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 20-р хороо УСУГ-ын худгууд 11:00-18:00 цагт: 17-р хороо Шар хадны 61-63-р гудамж, Шүтээн уул ХХК, иргэн Зоригт болон эдгээрийн ойр орчмоор, 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, …

  • 9 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 8 August

    Д.Мурат нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мурат, М. Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн …

  • 8 August

    Калифорнид дэгдээд буй гал түймрийн утаа сансраас ч харагдаж байна

    АНУ-ын Калифорни муж улсад дэгдээд буй олон арван гал түймрийн утаа тус мужийг бүрхээд байгаагаар зогсохгүй сансраас ч хүртэл харагдаж байна. Олон улсын сансрын станцад байгаа сансрын нисгэгчдийн авсан зурагт Калифорни муж улсад гараад байгаа гал түймрийн утаа тод харагдаж байжээ. Энэхүү зургийг дэлхийгээс 400 километр зайнаас дарсан аж. “Калифорни галд автаж байна. Үүнийг сансраас ч харахад айдас хүрч байна” …

  • 8 August

    Токио-2020-ийн үеэр хүний нүүр царайг таних технологийг ашиглана

    Аюулгүй байдлыг хангах зорилгоор 2020 онд Японы Токио хотод болох олимпийн болон паралимпийн тоглолтуудын үеэр хүмүүсийг нүүр царайгаар нь таних технологийг ашиглах гэж байна. Энэ тухай Токио-2020 зохион байгуулах хорооны мэдээллээс иш татан манай сурвалжлагч уламжиллаа. Ийм системийг олимпийн тоглолтын үеэр анх удаа хэрэглэнэ гэж уг технологийг зохион бүтээсэн Японы харилцаа холбооны “NECCorp” компани мэдээлжээ. Шинэ технологийг ашигласнаар хулгайд алдагдсан …

  • 8 August

    Зочид буудалд амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөг хандивлана

    Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд  2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм.  Энэ хэрэг явдлаас хойш охины ар гэрийнхэн сэтгэл санааны хүнд цохилтод орж өнөөдрийг хүртэл уй гашуугаа даван туулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөгийг хандивлахаар болсон байна. …

  • 8 August

    Их Британийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг эм гарган авчээ

    Их Британийн хэсэг эрдэмтэд митохондр дахь хөгшрөлтийн явцыг удаашруулах үйлчилгээтэй эм гарган авсан тухай “MedicalXpress” сэтгүүлд мэдээлсэн байна. Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд  лабораторийн нөхцөлд  AP39, AP123,  RT01 гэсэн нэгдлүүдийг эндотелиаль эсүүд дээр туршжээ. Эдгээр эс нь цусны судасны дотоод гадаргууг бүрхдэг юм. Туршилтын дүнд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулж, хуваагдах чадваргүй болсон “хөгшин” эсүүдийн тоог 50 хувиар бууруулж чадсан байна. AP39, AP123, …

  • 8 August

    Брэд Питтийг хүүхдийн тэтгэмж бага төлдөг гэжээ

    Гэрлэлтээ цуцлуулаад байгаа Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээ хүүхдийн тэтгэмж хангалттай төлдөггүй гэж буруутгажээ.

  • 8 August

    Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-ноос эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана. Энэ хичээлийн жилийн хамран сургах тойрог өнгөрөгч тавдугаар сарын 14-нд НБГ-ын Даргын тушаалаар батлагдсан бөгөөд үүнээс хойш өөрчлөлт ороогүй болохыг тус газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.