Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 19 June

    Ким Жөн Унтай итгэлцлийн харилцаатай болохыг зорьж байна

    Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай итгэлцлийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын парламентын дээд танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.

  • 19 June

    “Хьюндай”  компани үйлдвэрийн доголдолтой автомашинуудаа эргүүлэн татна

    Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Хьюндай”  компани хаалганы удирдах хэсэгт гарсан үйлдвэрийн доголдол бүхий 2300 гаруй автомашиныг Хятад улсаас эргүүлэн татахаар болсон тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. 2015 оны гуравдугаар сарын 19-нөөс 2018 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд үйлдвэрлэгдсэн 2339 ширхэг “Карнивал” загварын машиныг баасан гарагаас эргүүлэн татаж эхэлжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, компани хэрэглэгчдийн аюулгүй байдалд …

  • 19 June

    Автобусаар хүн дайрчээ

    Нидерландад болсон алдарт “Pink Pop” хөгжмийн их наадамд хүрэлцэн ирсэн хэсэг бүлэг хүмүүс рүү жижиг оврын автобус дайрсны улмаас 1 хүн амиа алдаж, 3 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай “De Morgen” сонин мэдээлсэн байна. Осол хөгжмийн их наадам зохион байгуулагдаж байсан газраас холгүй болжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, осол гаргасан автобусны жолооч хэргийн газраас даруй зугтсан бөгөөд хэргийн шалтгааныг олж …

  • 19 June

    Ким Жөн Ун Хятад улсад айлчилна

    Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж тус улсын дарга Си Жиньпинтэй уулзахаар болжээ.Өнөөдөр Хойд Солонгосын Air Koryo компанийн АН-148 нисэх онгоц Пёньянаас Бээжинд газардсан байна. Уулзалтын үеэр Ким Жөн Ун энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт болон цаашдын яриа хэлэлцээний стратегийг хэлэлцэх төлөвтэй байна гэж  “Nikkei Asian Review со” сонин мэдээлжээ. Си Жиньпиний урилгаар Ким Жөн Ун өнгөрсөн 3 дугаар сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийсэн юм. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хятад улсад …

  • 19 June

    79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

    Ерөнхий боловсролын сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалга унаж хүүхэд дарагдаж нас барсан  хэрэг өчигдөр /2018.06.18/ гарчээ. Тодруулбал, 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг гарсан байна.  Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “79-р сургуулийн сурагч 11 настай хүүгийн толгой дээрээс хөндлөвч төмөр унаж, нас барсан хэрэг өчигдөр оройн 19.20 цагт бүртгэгдсэн. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж …

  • 19 June

    Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна

      Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой ярилцлаа.     –УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөлгөөн зохион байгуулсан. Ямар утга агуулгатай арга хэмжээ болж өнгөрөв өө?       -НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2015 онд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” гэсэн бодлогын том баримт бичиг баталсан. Энэ нь дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдэж, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт …

  • 19 June

    МҮБХ: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хүчингүй болсон тамга тэмдэг ашиглахгүй байхыг шаардлаа

    Монголын Үндэсний Бөхийн холбооноос УИХ-ын гишүүн, Дархан аварга Б. Бат-Эрдэнийг хүчингүй  болсон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг шаардсан шаардлагыг өчигдөр  /2018.06.18/-ны өдөр хүргүүлжээ. Тус шаардлагад”Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын үйл ажиллагаанд саад учруулж, хүчингүй болсон хуурамч тамга, гэрчилгээ ашиглаж, бөхчүүдийг Баруун, Зуун, Увс, Халхаар нь талцуулан хувааж, өөрийн мэдлийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаар бүрдүүлсэн “Допингийн Үндэсний Төв”-өөрөө залуу, ид барилдах насан дээрээ байгаа бөхчүүдийг хууль бусаар …

  • 19 June

    УИХ-ын Ёс зүйн дэд хороо Д.Муратын асуудлыг хэлэлцэнэ 

    УИХ-ын гурван байнгын хороо хуралдахаар товлогджээ. Мөн УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар товлогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлыг хэлэлцэх бололтой. Учир нь түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүй байх УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байгаа юм. 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх …

  • 19 June

    Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар АТГ-ын даргад албан бичиг хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалаас тайлбар авахаар албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт “УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг 2018 оны зургадугаар сарын 16-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг 60 тэрбумын хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн …

  • 19 June

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 19-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 8-р хороо Авто тээврийн 22-р авто бааз, Эрдэнэ зам болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагт: 8-р хороо 79-р байр, Тэнгэр бөөний төв, ХҮХ, 089-р ЦА, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ, СОС-ын хүүхдийн тосгон болон …

  • 19 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

      2018 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, …

  • 18 June

    С.Эрдэнэбүрэн: Ногоон байгууламж хийж байна гэдэг, үр хүүхэддээ цэвэр агаар бэлэглэж байна гэсэн үг

    Налайх дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албаны цэцэрлэгжүүлэгч С.Эрдэнэбүрэнтэй цөөн хором ярилцлаа. -Өөрийгөө товчхон танилцуулна уу? -Намайг С.Эрдэнэбүрэн гэдэг. Ам бүл 9-үүлээ. Цэцэрлэгжүүлэлтийн албандаа ажиллаж эхлээд нэг жил болж байна. -Цэцэрлэгжүүлэлтийн албаныхан өнгөрсөн ондоо том зорилго тавьж амжилттай ажилласны үр дүнд дүүрэгтээ ажлаараа тэргүүлсэн. Та ямар сэтгэгдэлтэй байна вэ? -Үнэхээр бүгдийнх нь хичээл зүтгэл гэж бодож байна. Баг хамт олны маань хөдөлмөрийн үр …

  • 18 June

    Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ

    Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөх үед  Мексикийн нийслэл Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн байна. “Үндэсний шигшээ баг нь гоол оруулах баярт мөчийг харсан Мексикийн хөгжөөн дэмчигчид хөөрч баярласандаа үсэрч цовхочсон нь хуурамч газар хөдлөлт үүсэхэд нөлөөлсөн байж магадгүй” гэж “SIMMSA” газар хөдлөлтийн хяналт ажиглалтын сүлжээ мэдээлжээ. “Риа Новости” агентлагийн мэдээлснээр, …

  • 18 June

    “Оюуны Ундраа” группийн хамт олон Туул голын эрэг орчмыг цэвэрлэжээ

    “Оюуны Ундраа” группээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох их цэвэрлэгээний аяныг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. 2000 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүргийн хүрээнд жил бүр уламжлал болгон олон тѳрлийн арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд 2018 оны хувьд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Үүнд: –Эко орчин-бидний ирээдүй аяны хүрээнд Зайсан толгой орчмыг тохижуулж, …