Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 5 December

    Далай лам: Барак Обама чи залуу байна, илүү ихийг хийж чадна

    Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод Америкийн өмнөх ерөнхийлөгч Барак Обама Далай ламтай уулзаж бодь сэтгэл, асрал, энэрэл нигүүлслийн талаар ярилцжээ. Тэд өмнө нь таван удаа уулзаж байсан. Б.Обама таван хоногийн айлчлалынхаа үеэр Энэтхэгээс гадна Хятад, Францад очжээ. Тэрээр Далай ламтай 45 минутын хугацаанд дэлхийн энх тайвны талаар ярилцсан. Далай лам Б.Обамад хандаж “Чи зөвхөн Америкийн ерөнхийлөгч асан бус …

  • 5 December

    Жолооч шалгагч нар томуугийн вакцинд хамрагдлаа

    “Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа. Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121, 16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд …

  • 5 December

    В.Путин: Сирийн ихэнх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байна

    Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ортодокс сүмийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ одоогийн байдлаар Сирийн бараг бүх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байгааг хэлжээ. Ерөнхийлөгч ОХУ-ын зүгээс Арабын Бүгд Найрамдах Улсад болсон үймээн самуунд өртсөн хүмүүс, Ислам болон Еврейн ариун газруудыг дахин сэргээхэд туслалцаа үзүүлнэ гэв. Сирийн нөхцөл байдал сайжирч буйн дээр Оросын цэргийнхэнтэй хамтарсан хамгаалах хүч нь бэхжиж эхэлсэн. Уулзалтын үеэр В.Путин “Сүүлийн …

  • 5 December

    ОУ-ын их мастерууд 100 мянган долларын төлөө өрсөлдөнө

    Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдох 100 мянган долларын шагналын сантай тэмцээнд сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид оролцох болжээ. Тус тэмцээнд Хятадын  мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөх аж. Манай баг тамирчдаас дэлхийн чансааны ОУ-ын их мастерууд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спртын тэмцээнд өрсөлдөхөөр боллоо. Тамирчиддаа амжилт хүсье.

  • 5 December

    Японд зодоон хийсэн Монгол залуусыг саатуулжээ

    Өнгөрсөн амралтын өдөр буюу 12-р сарын 2-ны өдөр Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд Монгол залуус танхайрч, хоорондоо цусаа гартал зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Кита дүүргийн Акабэнагийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг …

  • 5 December

    Монголбанк 19.1 тонн алт худалдан авчээ

    Монголбанк энэ оны 11-р сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн оны 12-р сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон зэрэг нь …

  • 5 December

    Эммануэль Макрон Франц хэлийг дэлхийн хэл болгоно гэв

    Францын ерөнхийлөгч Эмманиэль Макрон баруун Африкийн улс болох Буркина Фасогийн нийслэл Оугадоугу хотын оюутан сурагчдад тавьсан илтгэлийнхээ үеэр Франц хэлийг дэлхийн нэгдүгээр хэл болгоно гэж амлажээ. Тэрээр “Франц хэл Африкийн анхдагч хэл болно. Магадгүй дэлхийн хэл болно. Францын тансаг чамин амьдрал, гоо үзэсгэлэнт байдал зөвхөн Францчуудад хамааралтай биш” гэсэн байна. Цаашлаад Ерөнхийлөгч Африктай цагаачлал, хүний эрх, терроризмтай холбоотой асуудал дээр өмнөхөөс …

  • 5 December

    Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн орчны аюулгүй байдалд онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

     Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэдэг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 65-р сургууль дээр өчигдөр орой 18 цагт очиж ажиллан албаныханд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэмжээнд 6154 сурагч 3 ээлжээр хичээллэж байна. Эдгээр хүүхдүүдийн хичээл орой 19 цагт тарж байгаагаас шалтгаалж хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг багш ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал хүүхдүүд орой тарж байгаагаас зам тээврийн осолд өртөх магадлал …

  • 5 December

    Монголын дөрвөн бүсгүй Чувашийн тэмцээний шигшээд шалгарлаа

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн өнөөдөр ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод эхэллээ. Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны эмэгтэй бөхчүүд найман жинд өрсөлдөж байна. Өнөөдөр урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан боллоо. Эмэгтэй бөхчүүдийн 2017 оны отгон тэмцээнд манай 18 бүсгүй зодоглосон бөгөөд 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн …

  • 5 December

    Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх Монголын талын хүсэлтэд нааштай хандана

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар энэ сарын 4-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах “Хамтарсан хэвлэлийн мэдээ”-г гаргалаа. Гадаад харилцааны сайд нар Монгол-Хятадын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв. Үүнд: 1. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын …

  • 5 December

    Улаанбаатар хотод үүссэн агаарын бохирдолд олон улсын байгууллагууд санаа тавьж эхэллээ

    Аргалын утаа боргилсон малчны гэрт хүн болж төрсөн гэх шүлэг өнөөдөр бодит байдал дээр нүүрсний утаанд эрүүл мэндээрээ хохирч, элдэв өвчлөлийг тээгч “бие” болон өсөн торниж байна гэж унших дээрээ тулжээ. Хүн болгонын амнаас энэ их утаа, агаарын бохидлыг яах вэ, боож үхлээ гэж ярьдагч утааны эсрэг хийсэн ажил бага. Бүр сүүлд ээж, аавууд холбоо байгуулан төрийн ордны гадны жагсаад …

  • 5 December

    Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2017 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, …

  • 4 December

    М.Анхцэцэг Дэлхийн аваргын медальтан боллоо

    АНУ-ын Калифорни Анахайм хотод зохион байгуулагдсан хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг тэргүүтэй гурван тамирчин оролцсон билээ. ДАШТ-ий 75 кг-ын жинд Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг өрсөлдөн Дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр эхний …

  • 4 December

    Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа

    НИТХ-ын ээлжит бус  хуралдаан өнөөдөр хуралдаж, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биeлэлтийг хангалттай гэж дүгнэж, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд яам, агентлаг, НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газруудын нийт 73 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 800 гаруй саналыг судлан боловсруулж, 4 бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах …

  • 4 December

    Г.Атармаа: Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл бид тэвчээртэй байсан

    Нийслэлийн ИТХ тодорхой хугацаанд хурлаа хийж чадахгүй болсонтой адил Баянзүрх дүүргийн ИТХ-д ч гацаа үүсээд байгаа аж. ИТХ-ын төлөөлөгч, анх томилогдсон дарга Г.Атармаагаас тэнд үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. -Баянзүрх дүүргийн ИТХ бүтэн жилийн турш маргаантай байлаа. Сая болсон VII хуралдаан ч нэлээд маргаан дагуулсан гэсэн. Чухам юу болов? -Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны арваннэгдүгээр сарын 9-ний …