Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 1 December

    Ц. Нямдорж:С.Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэх эцсийн шийдвэрийг дээд шүүх гаргана

    Улс төрийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах тухай асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж”С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа.Энэ асуудлыг дээд шүүх …

  • 1 December

    2.3 тэрбум иенийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх ноот бичигт гарын үсэг зурав

    Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар 2 тэрбум 379 сая иенийн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийн Япон, Монголын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Уг төсөл нь, Монгол Улсын Засгийн газраас цаашид Улаанбаатар хотод барьж …

  • 1 December

    ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээ авч буй газруудын хаяг

    Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог. “Энэ сарын 20-ны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай гэж албан ёсоор бүртгэгдсэн 249 хүн, 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр халдвартай хүмүүсийн 56 орчим хувь нь 20-44 насныхан. Хүйсийн хувьд 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна” гэж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг мэдээлж байсан юм. …

  • 1 December

    3ТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид ОУДБ-ын ассамблейн 30 -р чуулганд оролцож байна

    Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, …

  • 1 December

    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг  АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ. Улмаар Г.Золжаргалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Учир нь Г.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Б.Жавхлан нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан үүссэн асуудлаар хэвлэлд тайлбар өглөө. Тэрбээр ярихдаа, “Шалгаж байгаа асуудлаар надад мэдэгдэж …

  • 1 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. …

November, 2017

  • 30 November

    Д.Кёкшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн КёкшюзанБатбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө  Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна. Даваагийн КёкшюзанБатбаярын хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас өнөөдөр чөлөөллөө гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. 

  • 30 November

    Цасанд суусан АНУ-ын иргэний амь насыг аварчээ

     Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаадын иргэд зорчиж явсан тээврийн хэрэгсэл осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах …

  • 30 November

    Сожоо шүглэсэн автотээвэр

    Нүүрс тээврийн цуваа урд хөршрүү 2017 оны сүүлийн хагасаас өмнө өдөрт 1200-1500 ачааны автомашин хил нэвтэрч байсан бол одоо өдөрт 500-600 болж хоёр дахин буурсан. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн 239 км замд 140 км урт дараалал үүссэн. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд нар саяхан нөхцөл байдалтай танилцаад ирсэн ч байдал яг хэвээр байгаа юм. …

  • 30 November

    “Амгалан” амаржих газрын орны тоог 50-иар нэмэгдүүллээ

    Амгалан амаржих газар буюу хуучинаар 3 дугаар төрөх эмнэлэг орныхоо тоог 50-иар нэмлээ. Үүнээс 40 нь эхчүүдэд, 10 нь нялхаст зориулагдаж байгаа юм байна. ЭМЯ  

  • 30 November

    С.Батболд:Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан авто вокзал байхгүй.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр албан уулзлалт хийлээ. Уулзалтанд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах гаүрын дарга С.Батболд, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн …

  • 30 November

    Налайх дүүргийн Засаг дарга хүүхэд залуучуудын хөгжлийн дугуйланд морин хуур бэлэглэлээ

    Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинэ байр ашиглалтанд орж, хүүхэд залуучууд хөгжлийн дугуйландаа хамрагдаж эхлээд байгаа билээ. Тэгвэл тус хэлтэст 10 ширхэг морин хуурыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өглөө. Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих санд дүүргээс хүсэлт гаргаж төсөл бичиж хүргүүлсний үндсэн дээр 20 ширхэг морин хуур олгосон бөгөөд 10-ыг нь Соёлын ордонд, 10-ыг нь ийнхүү …

  • 30 November

    Б.Цогтбаатар: Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил явагдаж байна

    Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил энэ сарын 1-ээс эхлэн явагдаж байна. Энэ талаар нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа. Энэ удаагийн татвар төлөгчийн тооллогын талаар мэдээлэл өгнө үү? Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн …

  • 30 November

    Кёкүшюзан Д.Батбаярыг орон тооны бус зөвлөхийн үүргээс бүр чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргасан байна. Тодруулбал, Кёкүшюзан Батбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан үүргээс бүр чөлөөлжээ. Түүнийг ямар шалтгаанаар чөлөөлснийг захирамждаа дурдаагүй байна. Кёкүшүзан Д.Батбаярыг “Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх” нэрээр Японы сумо бөхийн холбоог зорьсон талаар Асашёрюү Д.Дагвадорж аварга цахим хуудастаа мэдээлсэн. Ямартай ч Кёкшюзан Д.Батбаяр орон тооны бус зөвлөхийн албанаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Асашёрюү Д.Дагвадоржийн эсэргүүцэлтэй холбон ойлгох …

  • 30 November

    Томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагджээ

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдаад байна. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн 23682, эрсдэлт бүлгийн хүүхэд 1801, жирэмсэн эмэгтэй 1530, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 34178, …