Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 11 May

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи …

  • 10 May

    С. Амарсайхан: Хяналтын камеруудын тоо хэмжээг нэмэгдүүлэхийг зорих болно

    НИТХ–ын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн багийнхантай  өмнө нь уулзаж санал солилцсон тухай  мэдээллийг  өмнө хүргэж байсан. Тэгвэл өнөөдөр НИТХ–ын С.Амарсайхан болон НИТХ–ын дэргэд байгуулагдсан Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын орон тооны бус зөвлөлийн гишүүд, Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн  зарим төлөөлөгчид Замын хөдөлгөөний удирдлагын төвд зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус арга …

  • 10 May

     11 настай хүү өсвөрийн шатарчдын дэлхийн аварга боллоо

    Албани улсын Дуррес хотноо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагч Лхагважамцын Очирбат амжилттай оролцож, дэлхийн аваргын алтан цомыг эх орондоо авчирлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ний хооронд болсон энэхүү тэмцээнд 40 орны 387 тоглогч оролцсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаанаа сорьсон байна. Тэмцээний 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” …

  • 10 May

    Сербрийн төгсөгчид хонхны баяраар ганган хувцас өмсөхөөс татгалзлаа

    Сербийн Пирот хотын гимназийн төгсөгчид төгсөлтийн үдэшлэгтээ үнэтэй хослол, даашинз өмсөхөөс татгалзаж хэмнэсэн мөнгөө буяны ажилд зарцуулахаар шийдэцгээжээ. Сурагчид болон багш нар нийлээд 310 000 динар цуглуулан хүнд өвчтэй хүүхэдтэй  гурван гэр бүлд хандивлажээ.

  • 10 May

    Шүүх өглөө гаргасан шийдвэрээ цуцаллаа

    Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг,  нарыг өнөөдөр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих захирамж гаргасан юм. Гэвч прокуророос тус шүүхийн Ерөнхий шүүгчид батлан даалтад гаргахгүй байх асуудлаар гомдол гаргасан байна. Хуулийн дагуу прокурорын гомдлыг хянан хэлэлцэж үзээд өглөөний шийдвэрээ цуцалж С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн нэг сар  хорих шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн …

  • 10 May

    Д.Амарбаясгалан: Намайг нийслэлийн МАН-ын дарга болно гэж бичүүлж байгаа нөхөд наад гүтгэлгээ зогсоо

    МАН-ын Бага хурал удахгүй болно. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын даргыг сонгох тухай яригдаж байна. Мөн намын даргыг сонгох асуудалтай холбоотой таамаг мэдээллүүд гарч байгаа учраас намын нэр бүхий гишүүд өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, НИТХ-ын дарга С.Амарсайхан “намын даргад өрсөлдөхгүй” гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уг асуудалтай холбоотой байр сууриа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр  “Сайн …

  • 10 May

    Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан гэх  хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэв

    Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Сошиал орчин /фэйсбүүк/-д “Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан” гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Одоогийн байдлаар ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдлээ. Иймээс иргэд та бүхнийг эх сурвалж тодорхойгүй, албан бус мэдээлэлд итгэхгүй байж, албаны эх сурвалжаас мэдээлэл авах, аливаа сайтыг хуулбарлаж бэлтгэсэн баримт, нотолгоогүй фишинг /хортой/ мэдээллийг үзэхээс татгалзах, тухайн …

  • 10 May

    Ч.Мөнхбаяр: Мерилин Монрод дурласан минь зохиолч хүний чинадын их хайр

    Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяртай уулзаж хөөрөлдлөө. -Өнгөрөгч зууны ерээд оны уран бүтээлчдийг Монголын мөнгөн үеийн яруу найрагч, зохиолчид гэж тодорхойлдог. Сэтгэлгээний галт уулын дэлбэрэлтийн гол цөмд байсан хүний хувьд ярих зүйл ч их байгаа даа? -Алтан үеийнхэн гэгддэг тэр хүмүүсээ бид сайн мэднэ. “Мөнгөн үе”-ийнхэн гэж уран бүтээлчид тэгж өөрсдийгөө нэрийдсэн юм уу, уншигчид …

  • 10 May

    Татвар төлөгч зарим компаниар аялсан нь

    Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрүүдэд улс, орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хуульд заасан үүргээ биелүүлж буй татвар төлөгчиддөө талархал илэрхийлж байна. Энэ өдрүүдийн хүрээнд өнөөдөр ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газар, Татвар төлөгчтэй харилцах газар хамтран “Сэтгүүлчдийн автобустай аялал”-ыг зохион байгууллаа. Уг аялалд ТЕГ-ын Татвар …

  • 10 May

    Устай андууран халуун тогоо руу бензин хийж түлэгдсэн хэрэг гарчээ

    Устай андууран халуун тогоо руу бензин хийж түлэгдсэн иргэнийг яаралтай Улаанбаатарт авч ирж эмчлүүлэхээр болжээ. Өнгөрсөн шөнө Говь-Алтай аймгийн Цогт суманд 36 настай иргэн бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн иргэн Б-гийн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай нийслэл хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон ч онгоцны …

  • 10 May

    С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн дарга С. Амарсайхан Ийгл телевизийн Ийгл ньюс мэдээллийн хөтөлбөрийн зочин цаг ярилцлагын буланд оролцох үеэрээ Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ.  

  • 10 May

    С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих хугацааг цуцалж, хилийн хориг тавьлаа

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ерөнхий сайд асан С.Баярыг суллаж, хилийн хориг тавих шийдвэр гаргажээ. Мөн ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг суллах шийдвэр гаргасан байна. Түүнд мөн хилийн хориг тавьжээ. Уг нь прокурорын зүгээс тэдэнд дахин нэг сар цагдан хорих арга хэмжээ авч өгнө үү хэмээн шүүхэд хандаад байсан юм. Гэхдээ шүүх тэднийг хорихгүйгээр шалгаж болно гэж үзсэн бололтой …

  • 10 May

    Хавайн халуун лавын урсгал хэдэн долоо хоногоор үргэлжилж болзошгүй

    Хавайн арлуудын хамгийн том арал дээрх Килауеэ галт уул дэлбэрч, халуун лавын урсгал одоо ч татрахгүй аюул заналхийлсээр байна. Өнгөрсөн пүрэв гариг болсон дэлбэрэлтийн улмаас арал дээр 10 гаруй хагарал, ан цав үүсч, үүнээс халуун лав оргилон гарч, орчин тойрноо сүйтгэж байна. Зарим тохиолдолд халуун лавын өндөр 70 мерт хүрч оргилсон тухай мэргэжилтнүүд мэдээлжээ. Халуун лав урсгал есөн орон сууц, …

  • 10 May

    Малайзчууд 61 жил төр барьсан эрх баригчдыг буулгаж, сөрөг хүчинд итгэл хүлээлгэлээ

    Одоогоос 4-5 жилийн өмнө надад Малайзын сонгуулийг ажиглах боломж олдсон юм. 60 гаруй жил тасралтгүй эрх барьсан нам авлигад идэгдэж, төрийн бүтэц зохион байгуулалт нь үндсэндээ мафийн тогтолцоонд шилжсэн байв. Сүүлийн жилүүдэд явагдсан олон сонгуулиудад эрх баригч нам үргэлж луйвар, булхайгаар ялж байв. Манайхны царцаа гэж нэрлэдэг сонгогчдыг өөр тойрогт зөөж санал өгүүлдэг явдал хил хязгаараа давж хөрш Индонезийн иргэдийг …

  • 10 May

    Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулна

       Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2018.05.09) үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч гишүүдийн саналаар түр хойшлуулав. Учир нь уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн …